Эдийн засаг
“Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн буцаан олголтыг 4 дүгээр сарын 20-ноос олгож эхэлнэ”
2018 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг Татварын Ерөнхий Газраас Нийслэлийн төрийн сан руу шилжүүлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн.
Харин буцаан олголтын мөнгийг хэзээ олгох талаар Нийслэлийн төрийн сангаас тодруулахад “Одоогийн байдлаар Нийслэлийн татварын газраас 20,717 иргэний материалын жагсаалтыг хүлээж аваад байна. Гэрээний дагуу банкуудаар иргэдийн дансны мэдээлэл үнэн зөв болохыг хянуулах үүрэгтэй. Энэ дагуу банкуудаар хянуулсны дараа буюу дөрөвдүгээр сарын 20-ноос иргэдийн данс руу мөнгийг шилжүүлж эхэлнэ” гэлээ.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид 2018 оны буцаан олголтоо авах материалаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрүүдэд бүрдүүлж өгөөд байгаа юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.