Нийгэм
Гамшгийн нөхцөлд амьдарч байхад бэлэн байдал шалгаж яах юм
Онцгой байдлын ерөнхий газрынхан өчигдөр Төрийн ордонд ажилладаг төрийн албан хаагчдад нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл өгчээ. Яг энэ цаг дор Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу алтан амиа алдав. Жинхэнэ гамшиг нь тэнд болчихоод байхад гамшгийн бэлэн байдал шалгана гэж сүржигнэх хэрэг байгаа ч юм уу. Иргэдээ өдөр бүр гамшгийн нөхцөл байдалд амьдруулж байж бэлэн байдлыг нь шалгана гэдэг нь тавлаж басамжилж байгаа хэрэг биш гэж үү.
Зүй нь гамшгийн бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гэж өчнөөн мөнгө, цаг үрж, олон хүнийг залхааж байхын оронд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнүүд нь дор дороо ажлаа сайн хийж, байх ёстой газраа, ажлынхаа байран дээрээ хариуцлага ур чадвараа сайжруулах хэрэгтэй санагдана.
Жишээ нь эмч нар өвчтөнүүдээ эмчлэх, оношлох, урьдчилсан сэргийлэх үзлэг хийхийн оронд төв талбай дээр цагаан халатаа өмсөж, чагнуураа зүүн ирж жагсчихаад өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гээд сүрийг үзүүлээд байвал юу болох вэ. Хилчид мөн адил Сүхбаатарын талбай дээр зэр зэвсгээ агсан, танкаа хөлөглөн ирээд улс орны хил хязгаарын хамгаалах бэлэн байдлын иж бүрэн сургуулилалт хийнэ гээд бүх иргэдийг улс орноо батлан хамгаалж байгаагаа харуулж бэлэн байдлаа шалгуулан халбага, сэрээ, хутга заазуураа ч хамаагүй агсаад заасан талбайд бэлэн жагс гэж үүрэгдээд байвал яах вэ.
Төв цэвэрлэх байгууламжид болсон золгүй явдлын нөхцөл шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч үйлдвэрлэлийн осол гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Тэгвэл үйлдвэрлэлийн осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерүүд нь юу хийж байсан хэрэг вэ. Хөдөлмөр хамгааллын таван инженер байсан атлаа болзошгүй аюул, эрсдлийг зөв үнэлж чадалгүй эхний хоёр хүн эрсдэлтэй байдалд орчихоод байхад дахин хоёр хүнээ оруулсан бололтой. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн чухал царайлан очсон дарга нарын амнаас унасан үг иймэрхүү дүгнэлтэд хүргэж байна.
Төр иргэдийнхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байгаагийн жишээтэй бид өдөр бүр нүүр тулах боллоо. Орон гэртээ, ажлын байран дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газар хаана л бол хаана хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлж байна. Газар хөдлөлт, үер, гал түймрээс илүү төрийн байгууллагуудад буй хүнд суртал, хариуцлагагүй байдал, хоосон сүржигнэл, тархи угаалт гамшгийн хэмжээнд хүрчээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө