Нийгэм
Алдарт эх” одонгийн урамшуулал төсөвт ачаалал үүсгэж байгаа учир хууль, журамд өөрчлөлт оруулахаар судалж байгаа гэлээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн “Алдарт эх”-ийн одонтой холбоотой өргөдөл хүсэлтийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг өчигдөр сонссон.
Өдгөө мөрдөгдөж буй “Алдарт эх”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон олгох хуулт эрх зүйн зохицуулалтын талаар иргэдээс тус байнгын хороонд өргөдөл ирсэн байна.
Тухайлбал, “Алдарт эх”-ийн одонтой эмэгтэйчүүдийн тэтгэврийн доод хэмжээ болон мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдийн тоо харгалзахгүй одон олгодог болох, 4-6 хүүхэд төрүүлсэн боловч одон авах болзол хангах үед гэнэтийн болон өвчний улмаас үр хүүхдээ алдсан тохиолдод цөөнгүй байдаг. Тиймээс эхийг ялгаварлахгүйгээр урамшуулдаг байх зэрэг асуудлаар иргэд өргөдөл, гомдол гаргасан байна.
Энэ дагуу ХНХЯ-ны зүгээс “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдийн талаар танилцуулга мэдээллийг тус байнгын хороонд танилцуулсан юм.
“Алдарт эх” одонгийн түүх
Одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлзх тухай хуулиар Алдарт эх I, II одонг анх бий болгосон байна.
Энэ хуулийн дагуу найм ба түүнээс хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд Алдарт эх I одон, 5-8 хүртэл хүүхдэд Алдарт эх II одонг, шагнал /100-200 төгрөг/-ын хамт олгож байхаар тогтоож, хүүхдийн тоо, наснаас хамааруулан тэдгээр эхчүүдэд улирал тутам 300-800 төгрөгийн тэтгэвэр олгодог байсан.
1990 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийгбатлан, уг дүрмийн 3.17-д Алдарт эхийн I. II одонгоор шагнагдсан эхчүүдэд дагалдах мөнгөн шагнал олгож байсан. Энэ мөнгөн шагналын хэмжээг УИХ-ын 1996 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Алдарт эхийн I одон 40,000 төгрөг, Алдарт эхийн II одон 20,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлж байсан байна.
Түүнчлэн уг дүрмийн 1.3-д цол, одон медалиар шагнах асуудлыг БНМАУ-ын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ гэж заасны дагуу өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одонг жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан олгож байна.
Одонтой эхчүүдийн тэтгэмжийн талаар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн зургаадугаар сарын 1-нд дөрөв болон зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ингэхдээ бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв болон зургаагаас дээш хүүхэдтэй байсан нөхцлийг хангасан эхчүүдэд Монгол Улсын Эхийн алдар I, II одонг олгож, нийгмийн халамжийн сангаас I одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, II одонтой эхчүүдэд жил бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгч байгаа. Мөн одонг дагалдуулан 20-40 мянган төгрөг халамжийн сангаас өгдөг.
2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд нэг удаа 100-200 мянган төгрөг)- ийг олгосон. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна.
Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4,500 орчим хүнээр нэмэгдэж байгаа аж.
ХНХЯ-ны мэдээлэлд “Эхийн алдар одонтой эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас жил тутам мөнгөн тусламж олгож байгаа. Энэхүү тогтолцооны дагуу 4-6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь тусламж олгож байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна.
Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн хүүхдүүд нь тусдаа айл болж, өөрсдөө үр хүүхэд төрүүлсэн хойно нь ч эхчүүдэд насан туршид нь мөнгөн тусламж үзүүлж байгаа нь хавтгайрсан хөтөлбөр болж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.18-д “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг багцлан оновчтой тогтоож, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлнэ” гэсэн зорилт тусгагдсан” гэжээ.
Тиймээс нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор тус яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх асуудал яригдаж байгааг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн.
Мөн тэрбээр “1957 оны хуулийн зорилгын хүрээнд хүн амыг өсгөх бодлого өнөөг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 78 мянган эх төрж байгаа бөгөөд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авч байгаа. Одоогийн хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлал нь хүн амын өсөлтийг бодитой дэмжиж чадахгүй байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг тусгахаар ажиллаж байна” гэлээ.
Ийнхүү яамны зүгээс өгсөн мэдээллээр “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай”, “Ахмад настны тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай”, “Алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлтийн тухай”, “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байгаа юм байна.
Эдгээр хуулиуд өөрчлөгдсөнөөр “Алдарт эх”-ийн одон олгодон хууль, журам ч мөн өөрчлөгдөнө.
ХНХЯ-ны мэдээлэлтэй танилцсанаар Өргөдлийн байнгын хорооноос нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялган, зааглах бодлогыг баримталж, УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах нь зүйтэй гэж үзжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр19 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр19 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр19 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө