Нийгэм
Улаанбаатар хотын 50 га газарт БНХАУ-ын компани хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж буйг эсэргүүцлээ
БНХАУ-ын компанид Улаанбаатар хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон талаар НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох “Тяньжин Фүүдс” ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх тухай асуудал орж ирсэн.
Улаанбаатар хотын 50 га газар гэдэг нь Монгол Улсад буй нийт хүлэмжийн аж ахуй эрхэлж буй газрын 90 хувьтай тэнцэхүйц том газар гэсэн үг юм. Тийм учраас Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд төдийгүй улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр НИТХ-ын Тэргүүлэгчийн зүгээс энэхүү асуудлыг зөвшөөрөөгүй юм.
Гэвч хурлын дараа, тус өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөр компаниар дамжуулан энэхүү ажлыг зохион байгуулж, хийх болсон тухай тэмдэглэсэн албан бичгийг өөрөө ЗГХЭГ-т хүргүүлсэн нь тус ажил цааш биеллээ олж, хэрэгжихээр болсныг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 50 га нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай компани хүлэмжийн аж ахуй эрхлэх болж байна.
Энэ асуудлаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч зарим иргэн надтай холбогдож, санал солилцсоны үндсэн дээр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө, аж ахуйн салбар хариуцсан сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хэрэв тус ажлыг зогсоож, шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид дараа дараагийн тэмцлээ эхлүүлэх болно” хэмээлээ.Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт”Монголд жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж би олон жил зүтгэж ирлээ. Энэ туршлагынхаа дагуу би хятадуудын ногоо тарьдаг арга, технологийг сайн мэднэ. Хөрш, зэргэлдээ улсууддаа ч гэсэн ямар хор уршиг учруулж байгааг бид бүгд харж байна.
Гэвч энэ тал дээр манай улсын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь бүрхэг, хэн нь юу хийж, ямар шийдвэр гаргах гэж байгаа нь мэдэгдэхгүй юм. Надад маш олон аж ахуй эрхлэгч, хэрэглэгч иргэдээс тус асуудал дээр анхаарал хандуулж, нэгдэх хэрэгтэй гэсэн санал хүсэлтүүд ирсээр байна.
Түүнээс гадна нарийн ногоо гэдэг нь боловсруулахгүй, түүхийгээр нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тул хэрэв хятадууд орж ирвэл бидний хэрэглэдэг хоол хүнсэнд маш их химийн бодис, бордоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монголын ирээдүй, үр хүүхэд болон хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг санах хэрэгтэй” гэлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр21 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ