Нийгэм
Парк нээгдлээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ амралтын өдрүүд буюу 5-р сарын 3,4,5-нд улирлын нээлтээ хийх гэж байна. Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан бүх тоглоомоо 50% хямдруулна.
Та бүхэн бяцхан үрсээ тал үнээр тоглуулаад, “Ухаант туулай” хүүхэлдэйн жүжиг, Улаан малгайт биет жүжиг, циркийн үзүүлбэрүүдийг үзэж, хөгжилтэй тэмцээн уралдаанд оролцох боломжтой юм.





Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Нийгэм21 цаг өмнө
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
-
Улс төр3 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр30 минут өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ
-
Нийгэм26 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр17 минут өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ