Улс төр
АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан томилогдлоо

Үүний дараа АТГ-ын дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 87.5 хувийн саналаар дэмжсэн бол тус газрын дэд дарга Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 83.9 хувийн саналаар дэмжив.
Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.
13:02 2019/05/02
УИХ-ын гишүүд томилогдох гэж буй албан тушаалтнуудтай холбоотой асуулт асууж, хариулт авч, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Эдийн засгийн ил тод байдын тухай хуулийг ээлжит бус чуулганаар баталсан. Энэ бол татвараас зугтсан, мөнгөн хөрөнгөө ил болгох хууль. Энэ хуулийг баталснаас хойш 33 их наяд төгрөгийн өмч хөрөнгө бүртгэгдсэн. Энэ хулгайн аргаар олж авсан өмч хөрөнгийг шалгах эрх нь байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: АТГ-ын дарга гэдэг амаргүй албан тушаалд томилоглох гэж байна шүү залуучууд аа. Том том хэргүүд гээд байгаа хэргүүдийн сэжүүр нь нээгдсэн. Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ сайн ажилласан гэж үздэг. Нууцын зэрэглэлтэй материалыг өгсөн юм шиг байсан. Зарим том хэргийг нарийн шалгаж, чамбай ажиллах хэрэгтэй гэдэг нь Оюутолгой дээр харагдсан.
Нэр дэвшигч Ж.Батсайхан: Дунд түвшний албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг харьцангуй их гардаг. Томилогдсон тохиолдол тэдгээр хэргийг нэг бүрчлэн шалгана.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Оюутолгойн асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэх чиглэл УИХ-ын даргаас өгсөн. Ингээд хэлэлцээд эхэлбэл гишүүдийн асуултад хариулахад бэлэн үү. Оюутолгойтой холбоотой хэргийн талаар мэдээлэл байна уу.
Нэр дэвшигч З.Дашдаваа: Хэрэгт авагдсан баримт сэлттэй танилцаж байж мэдээлэл өгөх нь зөв байх. Ажилд томилогдсон өдрөөс энэ хэрэгтэй танилцаж ажиллана.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд ХОМ мэдүүлдэг 43 мянган албан тушаалтан байна. Энэ хүмүүсийн яаж хөрөнгөжсөнийг ид болгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ХЗДХ-ийн сайдыг ч юм уу хэнийг ч юм шалгуулах гээд танайд хандахад хуулийн дагуу шалгах уу, хуйвалдаад алга болох уу гэдгийг асуумаар байна.
Хоёрдугаарт оффшорын хэргийг яаж шалгах вэ. Эцэст нь ждүг үргэлжлүүлэн шалгана биз дээ.
Нэр дэвшигч З.Дашдаваа: АТГ нь бие даан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй байх. Тодорхой хэргүүдийн талаар ажил авсны дараа танилцаад танд эргэж мэдэгдэе.
Нэр дэвшигч Ж.Батсайхан: Оффшортой тэмцэх тухайд Эрүүгийн хуульд заалт байхгүй. Тиймээс энэ талаар нарийн судалж, санал санаачилга гарган ажиллах болно.
ЕТГ-ын дарга З.Энхболд: УИХ хариуцлагатай баймаар байна. 33 их наяд, бонд хоёр ямар ч холбоогүй. Үүнийхээ учрыг шинэ Их хурал олохгүй бол популист яриа яваад байгаа. Би зөвхөн хурал даргалдаг хүн. Өмнөх парламентын баталсан хуулийн хариуцлагыг би хүлээхгүй. Хууль нь буруу байвал өөрчилж болно.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Халхавчтайгаар бондын мөнгө идэж уусан юмыг ил гаргамаар байна. Дарга нар идэж уухаар нууцын зэрэгт оруулдаг. Энэ асуудал бол 2012-2016 оны хооронд АН-ынхны маш том булхай. Үүнийг шалгах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: АТГ-ын даргыг сольж байгаа асуудал нь хууль зөрчиж байгаа. Үүний өмнө яг энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа учраас болохгүй гээд буцааж байсан. Гэтэл одоо болоод байдаг. Монголд ер нь хууль гэдэг юм хэрэгтэй юу үгүй юу.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: АТГ-ын дарга Х.Энхжаргал сайн ажилласан. Миний найзыг муухай харагдуулах гэж хэсэг бүлэг хүмүүс нэлээн юм болсон. Гэхдээ юм олоогүй л дээ. Шинэ дарга нар ажлаа аваад өмнөх даргаа хэр ажиллаж байсныг ойлгох байх.
Хоёрдугаарт, төрөөс төрсөн тэрбумтан, бизнес хийж байгаад сонгогдсон Их хурлын гишүүдээ ялгаж салгаж зарлах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд бүгд хууль бусаар хөрөнгөжсөн мэт харагдаад байгаа.
Ийнхүү гишүүд асуут асууж, үг хэлсний дараа санал хураалт явагдав.
АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар дэмжив. Харин үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөхийг 89.3 хувийн саналаар дэмжлээ.
11:05 2019/05/02
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.
Одоо УИХ-ын чуулганаар томилгоог эцэслэн шийднэ.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ