Нийгэм
Буруу талдаа хүрдтэй машиныг хориглохгүй

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай заалт оруулсан гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд гараад байсан. Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Энэ асуудлыг сайн судалж байж шийдэх ёстой. Баруун гар талдаа жолооны хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осол гаргах тохиолдол өндөр. Манай улс зүүн гарын дүрэмтэй. Гэхдээ манай яам энэ өөрчлөлтийг хийх цаг нь биш гэж үзэж байгаа. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн 20 гаруй хүний дундаас баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох санал гарсан. Яамны зүгээс “Энэ саналаа хас” гэсэн. Яг нарийндаа баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машин осол гарахад хамгийн их нөлөөлж байна гэсэн судалгаа байхгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд үзэгдэх орчин хүндрэлтэй байдаг.
Тиймээс хориглох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Нөгөөтэйгүүр баруун гар талдаа жолооны хүрдтэй буюу Япон машин чанартай илүү гэсэн хэрэглэгчдийн судалгаа байдаг. Одоо иргэдийн унаж байгаа машины ихэнх нь Япон машин. Ялангуяа шатахуун бага зарцуулдаг Приус маркийн машин олон байгаа. Тиймээс энэ хэрэглээг хориглох санал санаачилга одоогоор Засгийн газарт байхгүй” гэлээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Нийгэм21 цаг өмнө
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
-
Улс төр3 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр35 минут өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ
-
Нийгэм31 минут өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр22 минут өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ