Connect with us

Нийгэм

Нийслэлд тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй. Шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

Нийтэлсэн

-

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, “Таван толгойн түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналт шалгалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд газар дээр нь ажиллав.

Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана
“Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж байна. Цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа гэв. Өргөтгөл хийснээр сайжруулсан шахмал түлш илүү ихийг үйлдвэрлэх боломжтой юм байна.

Улаанбатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна. Мөн одоо түүхий нүүрс худалдаж байгаа иргэд, ААН хамтран ажиллах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар “Таван толгойн түлш” ХХК 60 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлвэрлэж, нөөцөлсөн байна. Цаашдаа энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж 490 мянган тонн түлш нөөцөлж, худалдах цэгүүд дээр хүргэж, нийлүүлэх юм. Нийлүүлэлт, нөөцлөлтөөс гадна зөв хэрэглээг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Бид энэ асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад аль нэг байгууллага, албан тушаалтнаас илүү иргэдийн оролцоо маш чухал. Бид иргэдийг сайжруулсан түлш хэрэглэх бүхий л бололцоогоор хангана. Үнийн хувьд түүхий нүүрснээс хямд байх боломжийг бүрдүүлэх бөгөөд эргээд хяналтаа маш хатуу тавина.

Мөн нам даралтын болон бусад зуухнуудын хэрэглээг зөв зохицуулалтад оруулах үүднээс шүүлтүүртэй болгоно. Түүнчлэн нүүрснээс өөр тос, масло, дугуй зэрэг бусад зүйлсийг шатаадаг байдлыг таслан зогсооно. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, хороодын Засаг дарга, ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор зохион байгуулалттай хяналтын ажлыг хийнэ” хэмээн ярилаа.

Сайжруулсан шахмал түлш борлуулах жишиг цэгийг нээлээ
“Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнөөдөр сайжруулсан шахмал түлш борлуулах эхний цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нээлээ.

Энэ хороонд 6,600 гаруй өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүд энэ цэгээс түлшээ худалдан авах боломжтой болж байгаа юм. Цэгийг цаашдаа нийслэлийн гэр хорооллын 107 байршилд нээнэ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад мэдээ тайлан хүргэх мэдээлэл, бүртгэлийн цэг ажиллах юм байна.

“Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Өнөөдөр бид сайжруулсан шахмал түлш борлуулах эхний жишиг цэгийг ашиглалтад орууллаа. Цаашдаа 107 байршилд ийм жишиг цэгийг нээнэ. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэнэ. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.

Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна
Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагын баг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх хяналтын цэгийн үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй танилцав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна. Эмээлт, Баруун туруун, Өлзийт гэсэн гурван байршилд албан ёсны товчоо ажиллаж байна. Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг. Бид цагдаагийн байгууллагатай хамтраад Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулна. Энэ дөрвөн товчоог ажиллуулах зардал шийдэгдсэн. Үлдсэн газруудад дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тахилт, Ар гүнт зэрэг дээр цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хулгайн гэх 16 замыг хянаж байхын тулд явуулын постыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг хотын удирдлагуудад хэллээ.

“Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих хүмүүсийг айл өрх бүрээр оруулж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах хэрэгтэй. Түүхий нүүрс нөөцөлсөн айлууд байна уу үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгах ёстой. Хэрэв нөөцөлсөн байвал хэрэглүүлэхгүй байх талаас нь арга хэмжээг зохион байгуул. Шинээр нээх хяналтын байрны тог, ус, камержуулалтын асуудалыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний тооцоо судалгааг гаргаад маргааш танилцуул. Хулгайн замууд дээр явуулын постууд ажиллуул. Заавал худалдаж авалгүйгээр, эхний жилдээ түрээслэх хэлбэрээр шийдэх хэрэгтэй. Нэгдсэн сүлжээнд холбогдох, техникийн шаардлага хангах камеруудыг сонгож суурилуулах ёстой. Хотын зүгээс шаардлагатай төсөв хөрөнгийг шийднэ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Сайжруулсан түлш хэрэглэдэг иргэд “ам сайтай” байна
Өнгөрсөн өвөл “Таван толгойн түлш” ХХК-иас туршилтын журмаар агаарын бохирдол ихтэй бүсийн зарим айлуудад сайжруулсан шахмал түлш хэрэглүүлж, туршсан байна. Хотын удирдлагууд шахмал түлш хэрэглэж байгаа айлд очиж санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны иргэн Д.Дашхүү “Манайх энд нүүж ирээд зургаан жил болж байна. Өвөлдөө гурван портер нүүрс түлдэг байсан. Энэ нь 6 тонн орчим гэсэн үг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард сайжруулсан шахмал түлшнээс 1.5 тонныг авсан, одоо хэр дуусаагүй байна. Илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг учраас нүүрс шиг өмхий үнэргүй. Хоногтоо хоёр хувин түлш хэрэглэж байна. Энэ нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж бодож байна. Сэтгэл маш хангалуун байгаа” хэмээн ам сайтай байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 800, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 193, гэрээр 37, эдгэрсэн 570, сэжигтэй тохиолдол 38, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.

Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.

Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.

Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр5 цаг өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр7 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм7 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм1 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр1 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм1 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм1 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр1 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм2 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм2 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр2 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Энтертайнмент2 өдөр өмнө

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Нийгэм2 өдөр өмнө

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Улс төр2 өдөр өмнө

Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Улс төр2 өдөр өмнө

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим