Нийгэм
Амралтын өдрүүдэд нийслэлд ослын улмаас 18 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 4, 5-нд нийт 494 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 335 дуудлага, мэдээллийг шалгах ажиллагаа явуулжээ.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт бүртгэгдсэн хоёр ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, тавдугаар сарын 4-ний өдөр шөнийн 03 цагийн орчим Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Чингэлтэй өргөн чөлөө, 17-ын зүүн замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч 34 настай Ш-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Мөн маргааш нь 21 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хар үзүүр” гэх газар асфальтан замд Istana маркийн автомашины жолооч нь “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч, 44 настай Ц-ийн амь нас хохирсон зэрэг хэргүүдийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн нутаг Төмөр замын 202-р километрийн гарам дээр ачааны галт тэрэг зорчих үед “Mazda.Tribute” маркийн автомашин хаалт дотор орж зогсоод, хаалт хугалсан зөрчил бүртгэгджээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр8 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр6 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ