Нийгэм
“Авто худалдааны цогцолбор” руу Саппорогоос нэг цаг тутамд автобус үйлчилж байна

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулсан байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс эхлэн Шадивлангийн уулзвараас дээш 2.1 км сунгажээ.
Мөн 22-ын товчооны орчимд байрлах “Авто худалдааны цогцолбор” хүрэх гэсэн иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлэв.
Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 07.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчино уу.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр8 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр6 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ