Нийгэм
Анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгав

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийлээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр /2019.05.26/ мэдээлэл хийв. Тус төвийн элэг шилжүүлэн суулгах үндэсний баг БНСУ-ын АСАН эмнэлэгтэй хамтран 15 цагийн турш ажиллажээ.
“Энэ төрлийн мэс заслыг цаашид бие даан хийх боломжтой” гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн хэлэв. Тэрбээр “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг цаашид хийх бүрэн итгэлтэй болсон. Мэс заслын техникийн хувьд ижил боловч хагалгааны өмнө болон хагалгааны дараа тусгай эмчилгээ хийдгээрээ онцлогтой.
Өвчтөний хувьд B, D вирусын гаралтай элэгний хатууралтай, элэгний хавдартай гэсэн оноштой байсан. Одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Ерөнхийдөө манай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 75 хүний 20 нь элэгний хавдартай гэсэн оноштой, тэдэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эдгээр хүмүүст хавдрын дахилт илрээгүй, эрүүл саруул амьдарч байгаа юм. Улсын төсвөөс элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг бүрэн даадаг болсонд талархаж байна. Гэхдээ цаашид цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна” гэлээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар 54 настай Э гэх эмэгтэйд охиноос нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийсэн нь энэ аж. Өнөөдрийн байдлаар ээж, охин хоёрын биеийн байдал сайжирч байгаа аж. Мөн амьдрах чадварын тухайд тухайн өвчтөн маш сайн гам барьж чадвал 15-20 жил ч болно гэж УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар хэллээ.
Тэрбээр “Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс анх удаа хийлээ. Амьдрах чадварын хувьд дэлхийд 25-30 жил байдаг. Манай улсад анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс одоо амьд сэрүүн, эрүүл саруул амьдарч байгаа юм. Цаашид хэчнээн ч жил амьдрах боломжтой. Элэгний хавдартай байгаад энэ төрлийн хагалгаанд орсон хоёр эмэгтэй гэхэд дахин төрж, хүүхэдтэй болсон гэх мэт сайхан жишээнүүд ч бий. Энэ төрлийн мэс засал иргэдэд ч бас их ач холбогдолтой. Одоогоор элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 50 орчим хүн байна” гэлээ.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын Асан Анагаах ухааны төв эмнэлэгтэй хамтран анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг 45 настай эмэгтэйд хийжээ. Үүнээс хойш нийт 75 хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийж, амьдрал хайрласан байна. Эдгээрээс хоёр тохиолдолд тархины үхэлтэй донороос дөрвөн хүүхдэд, 69-д нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Цусны бүлэг нь тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс амжилттай нэвтрүүлсэн нь энэ юм.
Энэ төрлийн мэс заслыг элэг болон бөөрнөөс шилжүүлэн суулгаж хийх боломжтой аж. Харин зүрх болон нойр булчирхайг шилжүүлэн суулгах боломжгүй юм байна. Учир нь цусны бүлэг нь тохироогүй донорын хувьд зөвхөн амьд хүнээс хийх боломжтой тул зүрх болон нойр булчирхайд тохиромжгүй аж.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр8 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр5 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ