Нийгэм
Чингис хот-Бэрх чиглэлийн аялал жуулчлалын авто замын ажил эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Түүнтэй хамт тус аймагт ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүхэн аялал жуулчлалын замын ажлын явцтай танилцлаа.
Чингис хот-Бэрх чиглэлд шинээр тавигдах хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчээр “Анандын зам”, “Наранбулаг-Хан” ХХК-иудын түншлэл шалгараад байгаа юм. Замын ажил өнөөдрөөс эхлэх бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар гүйцэтгэгч компаниудын зүгээс Л.Оюун-Эрдэнэ сайдад танилцуулсан юм.
Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд гүйцэтгэгч компаниудад хандаж хэлсэн. Төсөв, хөрөнгө гацах, саатах вий гэдэгт санаа зовохоос илүүтэй замын чанарт анхаарч, товлосон хугацаандаа ашиглалтанд оруулах нь чухал гэдгийг тодотгосон юм. Тэрбээр, “Түүхэн аялал жуулчлалын зам бол маш том, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” гэсэн 2 нисэх буудлыг ашиглалтанд оруулах гэж байна. Мөн хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолборуудыг ашиглалтад оруулна. Тэгэхээр гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал ихсэнэ гэсэн үг. Тийм учраас Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно.
Чанаргүй, насгүй зам барьчихаад өнөөх нь хоёр жилийн борооны усанд урсаад явчихаж байгаа жишээ Монголд цөөнгүй байдаг

Ер нь түүхэн аялал жуулчлал бол Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатныг хамрах, тэднийг даллан дуудах томоохон асуудал болж байгаа юм. Энэ хэрээр гаднаас ирэх жуулчдын урсгал нэмэгдэх тооцоо байгаа. Ийм түүхэн, чухал бүтээн байгуулалтанд гар бие оролцож байгаагаараа Та бүхэн бахархах хэрэгтэй. Чанаргүй, насгүй зам барьчихаад өнөөх нь хоёр жилийн борооны усанд урсаад явчихаж байгаа жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ бол монголчууд чанаргүй, гадныхан сайн гэдэг ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. Товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулаарай. Та бүхэнд би итгэжбайна” гэлээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр8 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр5 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр5 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ