Нийгэм
Хакухогийн иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч судалж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн 42 дэх аварга, сумогийн олон амжилтуудын эзэн М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан билээ.
Тэгвэл энэхүү хүсэлт Монгол Улсын Ерөнхийлөгчид өнгөрсөн долоо хоногт иржээ. Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн материалыг шалгаж үзээд иргэншлээс хасах эсвэл хасахгүй байх шийдвэр гаргадаг юм байна. Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт ирүүлсэн тохиолдолд маш олон хуулийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас татгалзахыг зөвшөөрөх эс зөвшөөрөх хүсэлтүүдийг нэгтгэж гаргасан учраас одоо эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн хувьд иргэншлээс хасахгүй байх шийдвэр гаргах боломжтой юм байна.
Хуулийн дагуу Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ гадаадад байгаа бол тухай улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулдаг бол Монголд байгаа бол НЗДТГ-аар дамжуулж, Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлдэг юм байна. Түүний дараа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна. Хакухо М.Даваажаргалын хувьд иргэншлээс татгалзах хүсэлтээ Японы Элчин сайдаар дамжуулан ирүүлсэн байна.
Хакухо М.Даваажаргалын хувьд Монгол Улсын иргэншлээс татгалзах шийдвэрийнхээ хариуг хүлээж байгаа гээд “Шинэ банцүкэ дээрх Рэйва гэсэн ханзыг хараад шинэ эрин эхэллээ гэдгийг жинхэнээсээ мэдэрлээ. Хэйсэй эринд ганц зүйл дээр их харамсаж байсан. Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан ялсан амжилтад тун ойрхон буюу 63 дараалж ялаад унасан явдал байлаа. Гэхдээ би өнгөрснөөсөө их зүйл суралцсан. Анх 15 настайдаа Японд ирж, өдийг хүртэл бүх л амьдрал минь Хэйсэй эринд өнгөрсөн. Эзэн хааныг Сүмогийн ордонд ирж тэмцээн үзэхэд ялагдаж байгаагүйдээ баярладаг. Маргаашнаас буюу угтан ирж буй Рэйва эринд та бүхэнд шинэ Хакүхог харуулах болно” хэмээн ярилцлагууддаа дурдаж байсан юм.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр11 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр9 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ