Нийгэм
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТВ-ийн хураамж адилхан төлдөг ч мэдээллийг хүртээмжтэй авч чадахгүй байна”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийн тухай асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа уулзалт, семинарыг зохион байгуулж байсан боловч төдийлөн тодорхой шийдэлд хүрч чаддаггүй байсан. Учир нь оролцогч талууд хангалттай бүрддэггүй.
Энэ удаа ч мөн адил чухал оролцоо үзүүлэх ёстой аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа телевизүүдийн оролцоо үнэхээр дутмаг байлаа.
Бид мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах тал дээр тодорхой шийдэлд хүрч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хамтран ажиллах нэн шаардлагатай байна.
Мөн улсын зүгээс бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажил болов уу хэмээн ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн хэлтсийн мэдээллийн хүртээмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороо хэллээ.2018 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэн байгаагаас 59.7 мянга нь эрэгтэйчүүд, 46 мянга нь эмэгтэйчүүд эзэлж байна. Улаанбаатар хотод гэхэд 35.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харж болно.
Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44.4 хувь нь төрөлхийн, 55.6 хувь нь олдмол байна. Энэ нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байгааг харуулж буй хэрэг.
Өнөөдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээндэх мэдээллийн хүртээмжийн семинарын үеэр хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй иргэдийн хүсэж буй зүйлийн нэг нь мэдээллийг хүртээмжтэй байдлаар авахыг хүссэн сэтгэл гэдэг нь мэдрэгдсэн юм.
“Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд телевизийн хураамж адилхан төлдөг мөртлөө мэдээллийг хүртээмжтэй байдлаар авч чадахгүй байна. Энэ байдлыг нэгдсэн журмаар Харилцаа холбооны зохицуулах хороо шийдэн зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн телевизүүдийн хувьд дохионы хэлний орчуулагчтай байх нь албан ёсны асуудал” гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд хэллээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр10 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ