Нийгэм
Монголийн жендэрийн тэгш байдалд дөрвөн оноо тавьжээ

Монгол Улсын жендерийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос өнөөг хүртэлх ололт амжилт ба сорилт сургамж” тайлангийн нээлт өнөөдөр боллоо.
Тайланд дурдсанаар, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого тогтолцоонд хийсэн үнэлгээгээр Монгол Улс 2005-2010 онд 3.5 оноо авч байсан бол 2018 онд дөрвөн оноо авчээ. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундаас (3.3) дээгүүр үзүүлэлт аж.
Мөн тайланд Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тусгажээ. Эдийн засгийн хөгжил ба жендэр, Нийгмийн хөгжил ба жендэр, байгаль орчин ба жендэр, жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо зэрэг таван хасгаар бүрдэж буй уг тайланг Засгийн газар Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гүйцэтгэгчээр ажиллажээ.
Жендэрийн тэгш байдал гэдгийг дэлхий нийт эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа төдийгөөр хязгаарлаж үзэхийг нэгэнт больсон бөгөөд, нийгмийн хүрээнд олон талт асуудал болохыг тодорхойлоод байна. Тэр ч утгаараа өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Монгол Улсын хууль эрх зүйл, бодлого, тогтолцоо төдийгүй олон нийтийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарч байгааг уг тайланд тусгасан байна. Мөн жендэрийн асуудлыг сайжруулахын тулд урт болон дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх зөвлөмжийг санал болгожээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Улс төр10 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ