Connect with us

Нийгэм

О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна

Нийтэлсэн

-

Өмнөговь аймгийн Цогтцэций сум уул уурхайн хөгжлөө дагаад Монгол Улсын хамгийн хөл хөдөлгөөнтэй сум болжээ. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган иргэн энэ сумын нутаг дэвсгэрт байнгын болон түр оршин суудаг. Уул уурхай улс орны эдийн засагт гол хүч нэмдэг ч олборлолтын бүсэд байгаа нутагт сөрөг олон зүйлийг үүсгэж байна. Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчтай ярилцлаа.

– Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хэчнээн уурхай үйл ажиллагаа явуулж байна вэ?

– Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 700 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу орон нутгийн өмчит “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ 20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл, 20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд 20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож байна.

– Цогтцэций бол уул уурхай дагасан, хамгийн их сөрөг нөлөөлөлд өртөж байдаг сум. Зам харгуй, бэлчээр нутаг талхлагдан нутгийн уугуул, суугуул олон мянган малчид, иргэд амьдрах орчингүй болж байна. Байгаль орчны доройтол, усгүйдэл энэ суманд аль хэдийнэ нүүрлэсэн. Уул уурхайн олборлолтоос нөлөөлж байгаа ямар асуудал байна вэ?

– Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй эдгээр уурхайг дагаж зах зээл, хөгжил бий болж байна. Ийм сайн тал байгаа ч олборлолтын явцад үүсч буй асуудлууд нутгийн иргэдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Орон нутагт суурин засаг захиргааны харъяалалтай 7800 иргэн бий. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүн энэ сумын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ авч, ажил, үйлчилгээ эрхэлж байна. Цогтцэций сум нүүдлийн соёл иргэншил зонхилсон, мал аж ахуйн эдийн засгийн бүтэцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь өөрчлөгдөж уул уурхай, хүнд үйлдвэр, мал аж ахуй гэсэн хосолмол эдийн засгийн бүтэцтэй болжээ.

Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсч байгаа сөрөг нөлөөлөл мал аж ахуйн үйлдвэрлэлдээ хүндээр тусч байна. Энэ нь хэд хэдэн шинж чанараар илэрч байгаа. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолтоос үүссэн агаарын бохирдлын улмаас энэ нутаг дэвсгэрт түр болон байнгын оршин сууж байгаа 20 гаруй мянган хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсаар байна. Хоёрдугаарт, байгаль орчны сүйрэл болж байна. Хөрсний эвдрэлийг дагаад бэлчээр нутгийн нэг хэсэг нь эвдэрч, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой эко систем алдагдаж байна.Хамгийн их анхаарал татдаг асуудал бол ус. Уг нь эхлээд дэд бүтцээ бий болгож, сөрөг хандлагуудыг зөөллөх байдлаар бүх зүйлийг нь шийдэрлэж байж олборлолтын ажил явагдах ёстой.

Өмнөговь аймаг уул уурхайгаас 100 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байна. Аймаг өөрөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын урсгал зардалтайгаа нийлээд 160-аад тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ нь орон нутгийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаа шийдэж байгаа таатай боломж мэт боловч шийдэх ёстой олон сөрөг зүйл байсаар байна. Нүүрс экспортлож буй нь эдийн засгаа сэргээж байгаа гол арга мөн. Гэхдээ олборлолтын бүсэд байгаа бүс нутгийн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх ёстой. Бидэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл энэ юм.

– Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилгоор Тавантолгой ордоос энэ жил нүүрс зөөж эхэллээ. 100 гаруй хүнд даацын машинууд зам дагуу нутагладаг малчдын бэлчээрийг талхалж, тоосжилт үүсгэн өдөр шөнөгүй хот руу нүүрс тээвэрлэж байгааг нутгийн иргэд маш их эсэргүүцэж байна. Сумын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

– Монголын хүн амын 50% нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатарын утааны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа Засгийн газрын бодлогыг үгүйсгэхгүй. Уурхайгаа олборлож эдийн засгаа сэргээх нь зөв боловч үүсэх сөрөг нөлөөллөө арилгах зүйлээ бодолцоогүйгээс асуудал гардаг. Үүнтэй адил нүүрс тээвэрлэлт дээр маш их сөрөг асуудал гарч байна. Сумын засаг дарга, нутгийн малчид, иргэд стандартын шаардлага хангасан замаар нүүрс тээвэрлэлт явуулах шаардлага тавьж байгаа. Засаг даргын хувьд энэ их тоосжилт, байгаль орчны сүйрлийг шийдэх нэг гарц бол авто тээврийн зам. Тиймээс 15 орчим километр замыг сайжруулсан зам болгоод тээврээ хий гэсэн байр суурьтай байна, сумын ард иргэд.

Одоогоор Цогтцэций сум руу төв замаас 59,6 км-ын зам тавигдаж байгаа бөгөөд ирэх 11 сард ашиглалтад орно. Цогтцэций сумын нутагт 35 километр хатуу хучилттай замыг тоосжилт ихээхэн үүсдэг хэсгүүдэд тавьж болох юм байна гэж үзээд Засаг даргын мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгаж өгсөн. Одоогоор 23 орчим километр замын хөрөнгийн асуудал яригдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Баруун Цанхийн тосгон хүртэл 10 километр засмал замаа тавих юм бол энэ сумын баруун дээд талаас үүсч байгаа тоосжилтын асуудал нэлээд цэгцэрнэ.

– Говьд тоосжилт хэрээс хэтэрсэн. Ялангуяа уул уурхайтай сумдад илүү их тоосжилттой байна. Тоосжилттой хэрхэн тэмцэж байна вэ?

– Тоосжилтын асуудал үнэхээр хүнд байна. Тоос их гарч байна, тэрийг зогсоож, тэгж тэмцэнэ гэдэг тэмцлийн арга барил одоо сонин биш болсон. Үр дүнгээ ч өгдөггүй. Тоосжилттой холбоотой үүсч байгаа нийгмийн сөрөг нөлөөллийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) хоёр жилийн өмнө Цогтцэций суманд ирж судалсан. Сумын зүгээс тоосжилтын асуудлаар олон улсын хэд хэдэн байгууллагад санал тавьсан ч дэмжигддэггүй байсан. Харин ХЭҮК-оос уул уурхайн олборлолтын нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн нийгмийн асуудлын тайлан гаргаж Ерөнхий сайдад танилцуулж байгаа гэж дуулдлаа. Тайлан бидний гар дээр ирнэ. Үүсээд байгаа энэ асуудлыг яах вэ гэдэг олон арга замыг тодорхойлж гаргаж ирээд тэр нь бодлого болж хэрэгжих ёстой.

Цогтцэций сум эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Судалгаа хийхэд Цогтцэций сумын зонхилох өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын замын, хоёрдугаарт ходоод гэдэсний өвчин, гуравдугаарт хавдар эзэлж байна. Агаарын бохирдлоос шалтгаалан амьсгалын замаар дамжсан өвчлөл их гарч байна. Уул уурхайгүй тайван амгалан нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдтэй харьцуулбал манай бүс нутагт иргэдийн эрүүл мэндийн асуудал маш хүнд нөхцөлд байдаг. Тоосжилтыг үүсгэж байгаа хэдэн хүчин зүйл бий. Уурхайн олборлолт гарцаагүй орно. Говийн хөрс эмзэг, уур амьсгал хуурайшилт, салхи их нөлөөлдөг. Сум тэлээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдчихсэн. Уурхайнуудад дотоод тоосжилт их байна, үүнийгээ шийд гэж би нэг л зүйлийг шаардаж байгаа.

– Цогтцэций сумын Цагаан-Овоо баг бүхэлдээ уурхайн нөлөөлөлд өртсөн. Уул уурхайн компаниуд нөлөөллийн бүс дэх малчдын асуудалд хэрхэн хандаж байна?

– Цогтцэций сум 2,500 өрхтэй, үүнээс 300 гаруй нь малчин өрх байна. “Энержи Ресурс” ХХК уурхайн нөлөөллийн бүсийн айлуудын асуудлаа шийдчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н нөлөөллийн бүсэд 20 гаруй өрх бий. Эдгээр өрхийн асуудлыг анхааралдаа онцгойлон авч шийдэх шаардлагатай гэсэн саналаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад танилцуулсан. Уурхайн нөлөөллийн хүчтэй бүсэд 5-6 айл байдаг. Түүнээс цааш бага нөлөөлөлд, бүр нөлөөлөлгүй гээд нийтдээ 20 гаруй өрх айл амьдардаг юм. “Эрдэнэс Тавантолгой” компани Цогтцэций суманд салбараа байгуулж аймаг, сумын засаг даргатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Нөлөөллийн бүсийн айлуудад анхаарал хандуулах, хашаа хороог нь засах сэлбэх, худаг ус гаргах зэрэг асуудлаас гадна сум орон нутгийн бодлогын томоохон ажлуудыг хамтын ажиллагаагаар шийдэх боломжтой болсон.

– Говьд усны хомсдол хэдийнэ нүүрлэсэн нь энэ их цөлжилт тоосжилт хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна. Уул уурхайн усны хэрэглээг багасгах тал дээр зайлшгүй анхаарах ёстой байх аа?

– Говь нутаг хөрсний ус ховортой, гүний усаар л амьдардаг. Гүний ус олон давхаргатай ч хүний эрүүл ахуйд таарах нь ч бий, таарахгүй хатуулгатай ч бий. Ус ашиглалтын менежментийн томоохон бодлого үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлийн, ахуйн хэрэглээний, бэлчээрийн усан хангамжийн, байгаль орчны нөхөн сэргээлтийн усан хангамж зэрэг усны хэрэглээ 5-6 чиглэлээр тодорхой болчихсон учраас том менежмент хийх хэрэгтэй. Уул уурхайн усны хэрэглээг багасгахын тулд ямар технологи байх ёстой вэ гэдэг нь асар том бодлогын асуудал юм. Галба-Өөшийн долоодын газрын сав газарт хамаарагддаг бүс учраас Усны менежментийн төлөвлөгөө хийгдэж байгаа.

– Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтэд хэр бодитой ханддаг юм бол?

– Нөхөн сэргээлтийн хоёр төрлийн ойлголт бий. Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд өвөрмөц тогтоцтой. Өөрөөр хэлбэл, уурхайн гүний уналттай. Багахан ашиглаад л нөөц дууссан тохиолдолд дотоод овоолго үүсгэн техник, биологийн нөхөн сэргээлтийн дүүргэлт хийдэг бол манайд тийм биш. Гуч, дөчин жил доошоо ухна. Ухсан уурхайд дүүргэлт гэдэг ойлголт байхгүй тул хаалтын нөхөн сэргээлт төлөвлөгдсөн байх ёстой. 30 жилийн дараа уурхайг хаахдаа энэ орчноо аялал жуулчлалын юм уу, нуур болон ногоон бүс болгох уу гэдгээ ард түмнээсээ асуугаад, түүнд нь тохирсон хаалтын төлөвлөгөөг хийх хэрэгтэй юм. Хаалтын төлөвлөгөөндөө тохируулаад жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж явах ёстой. Гэтэл хатуухан хэлэхэд уурхайнууд өнөөдрөөрөө л явж байна. Манайхан дүйцүүлэн нөхөн сэргээнэ гэхээр мод тарина ч гэх юм уу ойрхон ажил бодож байна. Гэхдээ “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК Цэций уул орчимд сумаас тодорхой газар заалгаж, нөхөн сэргээлтийн ажлууд эхэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ тал дээр цаг их алдаж байна.

Стратегийн томоохон ордууд үйл ажиллагаагаа явуулж байгаа сум, орон нутгийн хувьд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Асуудлууд байсаар байна. Саяхан л гэхэд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг “Страто” гэж компани байна. Говьсүмбэр аймагт баяжуулах үйлдвэр байгуулаад эндээс хууль бусаар нүүрс тээвэрлэсэн. Одоогийн Баяжуулах үйлдвэр нь 1 сая 500 тн нүүрс баяжуулах хүчин чадалтай гэж сонссон. Дахиад л нөгөө олон хүнд даацын тэргүүд манай нутгийг талхлах нь. Нүүрсийг энэ газар нутгаар л тээвэрлэж таарна. Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг эрс татгалзаж, тэмцэж зогсоож байна шүү дээ.

– Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 800, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 193, гэрээр 37, эдгэрсэн 570, сэжигтэй тохиолдол 38, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.

Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.

Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.

Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр21 цаг өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм21 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр21 цаг өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр23 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм23 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм2 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм2 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр2 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм2 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм2 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм2 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр2 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм3 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм3 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр3 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Энтертайнмент3 өдөр өмнө

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Нийгэм3 өдөр өмнө

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Улс төр3 өдөр өмнө

Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Улс төр3 өдөр өмнө

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим