Connect with us

Нийгэм

М.Даваабат: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган болно

Нийтэлсэн

-

ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн  М.Даваабаттай ярилцлаа.   


-Танай яамнаас зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ болж дууслаа. Тус сарын аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулав?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ-оос жил бүрийн дөрөвдүгээр сард  зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ 8 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жил “Эрүүл аюулгүйн ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор улс орон даяар зохион байгуулагдаж, нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцлоо.  Сарын аяны хүрээнд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, ХАБЭА-н ажилтнуудад гарын авлага, зөвлөмж тараалаа.

ЕБС-ийн сурагчдын дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдаан, нийслэлийн 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд уулзалт зөвлөгөөн, барилгын талбайн үйл ажиллагаатай танилцах өдөрлөг, хөнгөн үйлдвэрийн салбарын ХАБЭА-н сайн туршлага солилцох өдөрлөг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулав. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний сувиллуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа юм байна. Үндэсний чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг энэ сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Тус чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

Арга хэмжээний хөтөлбөр батлагдаад гарчихсан. Бидний хувьд зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж, бэлтгэл ажлаа хийж байна. Чуулган  гурван салбар хуралдаанд хуваагдана. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэгдэнэ.

-Үндэсний чуулганы хөтөлбөрийг товч танилцуулахгүй юу. Энэ үеэр тавигдах илтгэлүүдийн сэдэв, агуулга анхаарал татаж байна. Гол ямар илтгэлүүд хэлэлцүүлэгдэх вэ?

-Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавина.

Мөн БНСУ-ын /KOSHA/-ийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Ангарскийн Дорнод Сибирийн дээд сургуулийн захирал О.Л.Лахман, Олон улсын Хөдөлмөрийн хяналтын холбооны ерөнхийлөгч Кевин Майэрс, Япон улсын “Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх Хироши Накашима нар өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар илтгэл тавих юм. Мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал чухал яригдах ёстой. Үүнийг хүн бүхэн мэддэг юм шиг хирнээ өөрсдийн хайхрамжгүй байдал, буруутай зүйлээс шалтгаалж осол аваар гарах тохиолдол цөөнгүй байдаг.

Тухайлбал, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт үйлдвэрлэлийн осол гарах нь элбэг. Тиймээс холбогдох газруудаас үүнтэй холбоотой илтгэлийг хэлэлцүүлнэ.

-Үндэсний чуулганыг зохион байгуулах гол зорилго нь юу?

-Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас барсан тоо баримт байна. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон.

Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг бууруулах,  ослыг тэглэх, ХАБЭА-н стандарт хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх зэрэг чухал ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдсээр ирсэн.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийн  талаар ярилцлагаа үргэлжлүүлье.  Байгууллагынхаа талаар товч танилцуулаач?

-Монгол Улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдснаас хойш  50 гаруй жилийг үдсэн байна. Энэ олон жилийн хугацаанд хөдөлмөрчин хүний эрүүл мэнд, эрсдэлгүй ажлын байрны төлөө ажиллаж ирлээ. Манай байгууллага  нь  дөрвөн газар,  зургаан  хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг ганц эмнэлэг нь манай Мэргэжлийн өвчин судлалын газар.

Ерөнхийдөө аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын эрх олгох,  сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг  төрийн үйлчилгээний байгууллага.

Ер нь уул уурхай, барилга зам тээвэр гэх мэт эрсдэл өндөртэй салбаруудад он удаан жил ажилласан хүмүүс мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болох өндөр магадлалтай.

-Байгууллагын гадаад хамтын ажиллагаанд хэр анхаарал хандуулж байна. Бусад орны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын туршлагыг судлах боломж бололцоо хэр байна?

-Бид АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Австри улсын  ХАБЭА болон Мэргэжлээс шалтгаалах өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийн эрүүл мэндийн  үйл ажиллагааны сайн туршлага, ололт амжилтыг судалж, бас суралцаж байна.

Мөн төрийн болон ТББ-уудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдээ мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтад хамруулсаар байна. Сүүлийн жилүүдэд ХБНГУ, БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-д холбогдох албан тушаалтнууд сургалтад сууж, туршлага солилцоод ирсэн. Удахгүй ирэх долдугаар сард АНУ-ын Харвардын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд манай эмч, мэргэжилтнүүд богино хугацааны сургалтад хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн аравдугаар сард Япон улсад ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамрагдахаар төлөвлөж байна.

-ХБНГУ-ын Физик технологийн хүрээлэнгээр дамжуулан хэрэгжүүлж буй  “Монгол улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь: Уул уурхайн салбар” төслийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

-Дээрх төслийн хүрээнд “Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төслийн төлөвлөлтийн семинар”-ыг өнгөрсөн онд хийлээ. Тус төслийн хүрээнд хийгдсэн дотоодын эксперт бэлтгэх “Сургагч багшийн сургалт”-анд манай төвөөс 10 гаруй эмч, эрүүл ахуйч хамрагдаж, үйлдвэрийн орчинд тоосны өртөлтийг бууруулах, ажилтны эрүүл мэндийг тоосны шалтгаант өвчнөөс хамгаалах зэрэг мэдлэг чадварт суралцлаа.

Түүнчлэн Японы  ЖАЙКА  агентлагтай хамтарсан “Барилгын салбарын ХАБ-ын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд барилгын салбарт ХАБЭА-н сургалт явуулдаг сургалтын байгууллагуудын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах ажил хийгдэж байна. Мөн эрсдэл өндөртэй ажилладаг барилгын ажилчдад зориулан ХАБЭА-н гарын авлага бэлтгэж тараасан. Төсөл маань 2021 он хүртэл үргэлжилнэ.

-Танай Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Дүрс оношлогооны кабинетэд алсын зайн тусгай программыг суулгаж өгсөн гэсэн, ямар ач холбогдолтой программ юм бэ?

-ЭМЯ, Японы  ЖАЙКА-тай хамтарч хэрэгжүүлж байгаа “Амьсгалын замын өвчлөл-асбестоз, пенемокониз эрт илрүүлэл, оношлох чадварыг сайжруулах” төслийн хүрээнд манай Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны кабинетэд “LOOKREC” буюу алсын зайн тусгай программыг суулгаж өгсөн.

Өвчтний рентген зургийг Япон улсын Алсын зайн оношлогооны институт руу шууд илгээж бүрэн оношлоно гэсэн үг. Ингэснээр уушги тоосжих , уушгины хорт хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх боломжтой болж байгаа нь томоохон дэвшил гэж харж байгаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий ойлголтын талаар иргэд олон нийтийн мэдлэг мэдээлэл дутуу юм шиг санагддаг. Ихэвчлэн уул уурхай, барилгын салбартай холбоод байдаг шүү дээ. Урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажилд хэр ач холбогдол өгдөг вэ?

-Бидний хийх ёстой ажил, ач холбогдол нэлээн өгдөг. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, хууль дүрэм журмыг мэдээд, хэрэгжүүлээд ирэхээр осол, аюул гарахгүй. Энэ л хүлээгдэж буй үр дүн. Олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шинэ шатанд гаргаж ажиллахыг зорьж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 800, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 193, гэрээр 37, эдгэрсэн 570, сэжигтэй тохиолдол 38, Хавьтал 11539 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.

Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.

Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.

Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр21 цаг өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм21 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр21 цаг өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр23 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм23 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм2 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм2 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр2 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм2 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм2 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм2 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр2 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм3 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм3 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр3 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Энтертайнмент3 өдөр өмнө

Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Нийгэм3 өдөр өмнө

ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Улс төр3 өдөр өмнө

Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Улс төр3 өдөр өмнө

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим