Нийгэм
2019 оны эхний таван сарын байдлаар 19 амьтныг эмчилжээ

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙГ БОЛОВСРУУЛАН ГАРГАЖ АВСАН БОРДОО АШИГЛАВ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран “Мөрөөдлийн ой” төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 000 мод суулгасан бол өнөө жилийн бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд 10 га газарт, 8,000 мод суулгахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын төлөөлөгчид, ажилтнууд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны удирдлага, иргэд хамтран гурван төрлийн мод тарьсан юм.
Мөн тус арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүлийн удирдагч Д.Мөнхжаргал, БХБЯ-ны төлөөлөл, нийслэлийн Байгаль орчны газрынхан, Жаргалант тосгоны удирдлага, иргэд, оршин суугчид оролцсон юм.
“Мөрөөдлийн ой” төгөлд суулгасан моддыг органик бордоогоор бордож буй нь өнөө жилийн мод тарих үйл ажиллагааны онцлог байв. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газар, БХБЯ-ныхан хамтран Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж, хар шороон хөрс болон байгалийн органик бордоо гарган авч байгаа билээ. Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй бөгөөд эрдсээр баялаг. Ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Төгөл байгуулж буй талбай өмнө нь хогийн цэг байсан юм. Өнгөрсөн жил бид төгөлд улиас тарьсан. Харин энэ жил хайлаас тарих юм. Хайлаас төгөл байгуулсан хэсгийн хөрсөнд тариалахад тохиромжтой мод” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Орчны бохирдлыг бууруулах нэг том шийдэл нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Мөн ойн бүсэд холбогдох дүрэм, стандартыг мөрдүүлэх шаардлага бий. Ойн бүс, усны ундарга орчимд ажиллаж, амьдарч буй иргэд бие засах газраа ч стандартын дагуу барьж байгуулах нь чухал. Цаашид ойжуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тодорхой стандартыг мөрдүүлж ажиллана” гэлээ.
Э.БАТТУЛГА: “ЗУСЛАН” АППЛИКЭШНЫГ ИРЭХ САРААС АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газрынхан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Зуслангийн мэдээллийн төв”-д ажиллав. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд аюулгүй байдлыг хангуулж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, холбогдох дүрэм, журмыг бүрдүүлэхээр нийслэлийн Байгаль орчны газрынхан тус төвийг ажиллуулж буй. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хот орчмын зуслангийн бүсэд жилд 50,000 өрх зусдаг байна. Тэгвэл тус төвийнхөн тухайн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, орчны бохирдол үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч буй. Тухайлбал, сул газрыг хамгаалалтдаа авч, хур хогийн цэг үүсгэхээс хамгаалдаг байна. Мөн усны хамгаалалтын бүсийг мөрдүүлж, иргэд дур мэдэн худаг гаргах зэрэг байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулахыг ч хянаж байгаа аж.
Гэвч мэдээллийн төвийн ажилчдын байр жижиг, хангамж тааруу аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тухайн төвийн үйл ажиллагаатай танилцаад, төвийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаа хэлсэн юм. Энэ хүрээндээ Улаанбаатар хотод ганц байдаг уг төвийн байр, хангамжийг сайжруулах боломжийг судалж, арга хэмжээ авна гэлээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга ойрын хугацаанд ийм төв дахин байгуулахаар ажиллаж байгаагаа нийслэлийн удирдлагад хэлсэн юм. Мөн ирэх сараас ашиглалтад оруулах “Зуслан” аппликэшний талаар танилцуулсан. Иргэд тухайн аппликэшнээс байгаль, орчны болон төрийн үйлчилгээ авах өөрт ойрхон салбарыг мэдэж болно. Мөн өргөдөл, гомдлоо түүгээр дамжуулах боломжтой бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд санал, гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэх юм.
ЭН

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ


Нийгэм
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Нийгэм
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улс төр21 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр21 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ