Connect with us

Нийгэм

Үндэсний аюулгүй байдалд сүрьеэ заналхийлэх цаг ирдэг юм байна

Нийтэлсэн

-

Монгол Улс хүүхдүүдээ хамгаалж чадахгүй болтлоо ялзарсны томоохон баримт, жишээг бид өчигдөр харав. 1,710 сурагчтай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль сүрьеэгийн голомт болж эцэг эхчүүд хүүхдээ сүрьеэгийн өвчний вирус тээгч болсныг дөнгөж өчигдөр л мэдэж бухимдацгаав.

Өдгөөгөөс хоёр жилийн өмнөөс тухайн сургуульд сүрьеэгээр өвдсөн хоёр ч багш ажилласан нь хүүхдүүд бөөнөөрөө вирус тээгч болох үндэс болжээ. Өчигдрийн байдлаар тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн гэдгийг баталсан байна. Тун харамсалтай.

Яагаад ийм хайхрамжгүй явсаар өнөөдрийг хүргэв. Яагаад сургуулийн нийт хүүхдийн яг хагас нь вирус тээгч болж 38 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрэв. Үүний буруутан нь хэн бэ. Өвчтэй гэдгээ мэдсээр байж ажилласан багш уу, сүрьеэгийн өвчтэй, эмчилгээтэй гэх заалттай багшийг ажиллуулсаар байсан захирлын буруу юу.

Жил бүр тогтмол 25-28 хүүхэд тухайн сургуулиас ирж энэ төрлийн өвчний эмчилгээ хийлгээд байгааг мэдсээр байж голомтыг нь ололгүй гал унтрааж байсан ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны тасгийнхны буруу юу. Гэм зэмгүй хүүхдүүдийг өвчтэй, вирус тээгч болгож хохироосон уг асуудлын буруутанг холоос хаймааргүй байна. Энэ удаад тус сургуулийг тойрсон нэр бүхий хүмүүсээс буруутанг хаймаар байна.

Сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг та яагаад өөрийн толгойлж буй өрх гэртээ сүрьеэгийн өвчтэй хоёр ч багшийг ажиллуулсан юм бэ. Ийм аюулын вирустэй хэнийг ч алаг үрсээс минь тусгаарлах ёстой байсан биш гэж үү. Гэтэл чимээгүй хав дарж “нууцаар” сорил авсан нь цаанаа ямар зорилго агуулав. Манай аль ч шатны дарга нарт нийтлэг муухай зан, ёвроод авмаар тэнэглэл байх юм. Тэр нь юу вэ гэж үү.

Буруу гэдгийг мэдсээр байж нуун далдлах гэж улайран чичрэх, хэл чимээгүй ар хударгаар асуудлыг зохицуулах гэж түйвээх, гал унтраах оролдлого хийж байгаа нь энэ гээд олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг гарцаагүй тэнэглэл байх юм. Яг ийм тэнэглэлийн бодит жишээ нь Хан-Уул дахь 15 дугаар сургуулийн багш, удирдлага, эмч нар болж эцэг эхчүүдийг бухимдууллаа. Тэгвэл энэ сургууль дээр өрнөж буй сүрьеэгийн дэгдэлттэй яг ижилхэн процесс Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр арваадхан хоногийн өмнө болжээ.

Тодруулбал, тус сургуулийн бага ангийн буюу хоёрдугаар ангийн хоёр бүлгийн сурагчдаас эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр сүрьеэгийн сорил авсан үйл явдал болсныг манай редакцад нэрээ хэлэхийг хүсээгүй ээж хандлаа. Тэрбээр хэлэхдээ, хоёрдугаар ангийн А, Б хоёр бүлгийн хүүхдүүдээс сүрьеэгийн сорил авсан байсан. Учрыг тодруулбал, нэг сурагчийнх нь аав, ээж сүрьеэтэй байсан нь хүүхдэд нь халдварласан байдаг. Ингээд тухайн хүүхдээс үеийнхэн нь халдвар авсан байж болзошгүй байсан тул ийн сорил авчээ.

Хамгийн сэтгэл түгшиж санаа зовоож байгаа зүйл нь хоёр бүлгийн тус бүр арав гаруй хүүхдийн сорилын үр дүн эерэг гарсан байгааг сургуулийн удирдлагууд нууцлаад байх шиг байна. Хэдийгээр манай хүүхдийн сорил зүгээр гарсан ч санаа зовж байна” гэдгийг хэллээ. Яг энэ ээжийн хэлсэнчлэн сургуулийн удирдлагууд нь “нуучихсан” хэчнээн ийм тохиолдол байгаа бол.

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 798 сургууль үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байна. Тэгвэл эдгээр сургуульд сүрьеэтэй сурагч, багш, эцэг эхийн төлөөлөл хэчнээн байгаа бол. Нэг сургуульд сүрьеэтэй хоёр багш ажиллахад д 500 гаруй хүүхэд хоёр ч жил хүрэхгүй хугацаанд вирус тээгч болж 40-өөд хүүхэд эмнэлгийн тусламж авах хэмжээнд хүртлээ өвдсөн байна.

Ганцхан 15 дугаар сургуулийн бодит жишээн дээрээс бодоход л Монголын үрс сургуулийнхаа орчинд сүрьеэгийн тээгчид болж өвдөж байгаа нь өнөөх бидний яриад байдаг Үндэсний аюулгүй байдал алдагдаж буй аюултай нөхцөл биш юм уу. Ганцхан сургууль дээр ужгирсан, дарагдсан өвчний суурь нөхцөл илчлэгдэхэд л цаана нь бидний хэчнээн хүүхэд хохирчихсон байна вэ. 529 хүүхэд.

Сэтгэл түгшиж, зүрх чичирч байна. Энэ бол бидний нийтээрээ айх ёстой айдас биш гэж үү. Улсын хэмжээнд үүд хаалга нь нээлттэй ажиллаж байгаа 800-аад ерөнхий боловсролын сургуульд вирус тээчихсэн, өвдөөд эхэлсэн хэчнээн хүүхэд байгаа бол. Үр хүүхэд минь эрдэм номтой, боловсрол, хүмүүжилтэй болно гэж итгэсэн эцэг эхчүүд айдаст автаж юу ч мэдэхгүй дэгж дэрвэх бяцхан хүүхдүүд хохирогч болчихлоо. Одоо яах вэ.

Гэтэл албаныхан “Энгийн сүрьеэг 300-400 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр эдгээдэг бол олон эмэнд дасалтай сүрьеэг 7-10 сая, маш олон эмэнд дасалтай сүрьеэг 40-50 сая төгрөгийн үнэ бүхий эмээр эмчлэхийн зэрэгцээ гурван сараас доошгүй хугацаагаар хэвтэн эмчлүүлэхэд хүргэдэг” хэмээн хэлж байсныг энд тодотгоё.
Нийгмийн өвчин гэгддэг сүрьеэ нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг гэдгээрээ хамгийн аюултайд тооцогддог. Тухайлбал, уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг байна.

Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушги гэнэ. Уушгинаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог гэдгийг эмч нар анхааруулдаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт / Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхэлнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ.

Уушгины сүрьеэгийн үед, удаан хугацаагаар (хоёр долоо хоног ба түнээс дээш) ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, бие суларч ядрах, жин буурах, хоолонд дургүй болох, халуурах, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрдэг байна. Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болдог байна.

Тэгэхээр яг ийм төрлийн шинж тэмдэг уншигч танд болон таны хүүхдэд илэрч эхэлбэл .яаралтай эмнэлэгт хандаарай Өчигдрийн байдлаар олон эцэг эх сургуулийг хаах, карентин тогтоох асуудлыг хөндөж байв. Нөхцөл байдал хүндэрсэн сургуулийг хаах болон карентилах боломжтой эсэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа. Тэрбээр “Сургуульд карентин тогтоох эсэх асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

Бид шууд дур мэдээд шийдвэр гаргаж болохгүй. Миний хувьд халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиралтай холбогдож, ХӨСҮТ-өөс баг гарчихсан сургууль дээр ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх процесс үргэлжилж байгаа гэх мэдээллийг авсан. Цаашид шаардлагатай арга хэмжээг авна. Хаана ямар хариуцлага алдсан нь тодорхой болсны дараа хариуцлагын асуудал яригдана” гэсэн юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулахад “ЭМЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаа. Яамны хэмжээнд энэ асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш буюу дөрвөн жилийн турш энэ сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар явсан байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа.

Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилснийг батлаад байна. Өмнө 15 дугаар сургуульд сүрьеэгээр өвчилж байсан багш ажиллаж байсан юм байна.

ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй. Эмчлүүлээд гарлаа гэсэн лист бичиж өгнө. Түүнээс сүрьеэгүй гэдэг бичиг бол хийж өгөхгүй” гэлээ. Харин Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч “Манай дүүргийн хэмжээнд сүрьеэгийн сорил авдаг хоёр аппараттай ч нэг нь эвдэрсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулдаг. Энэ жилийн хувьд хүүхдүүддээ сорил тавиулсан. Унтаа байдалтай байгаа вирус нь хүүхдийн дархлаа сулрахаар идэвхэждэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх зорилгоор эм уулгая гэсэн санал эцэг эхчүүдэд хүргүүлсэн” гэв.

Юутай ч албаныхныг төдийгүй эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийг “сэрээсэн” энэхүү үйл явдал олон сургуулийн захиралд хийх ажлыг нь зааж өгөв. Хүүхэдтэй холбоотой амьдрах, суралцах орчны аюулгүй байдлын төлөө нийгмээрээ анхаарахгүй бол хүүхэд төрийн бодлого, хайр, хишиг, томчуудынхаа анхаарлын гадна үлдсэний том жишээ боллоо.

Монгол Улс 2018 онд хүүхэд хамгааллын чиглэлд 5.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ онд төсвийн хэмжээ өсөж найман тэрбум болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа хэлж байлаа. Тэгвэл сүрьеэ гэх аюулт өвчин сургууль, цэцэрлэгийн орчинд аюулын харанга дэлдэж байгаа нь хүүхдээ хамгаалах зайлшгүй нөхцөл мөн хэмээн сэтгэж байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах дээрх төсвийг ч мөн хүүхдийн эрүүл мэнд тэр тусмаа сүрьеэгийн орчноос хүүхдээ хамгаалахад зарцуулъя.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.

Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ:  “БНСУ-ын  үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.

Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.

Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.

Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм5 цаг өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр5 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм5 цаг өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент5 цаг өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм5 цаг өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр3 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр3 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм4 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр4 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм4 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 758 болжээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийгэм4 өдөр өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улс төр4 өдөр өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Улс төр4 өдөр өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм5 өдөр өмнө

Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Нийгэм5 өдөр өмнө

Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

Улс төр5 өдөр өмнө

Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим