Нийгэм
Автомашины хэрэгцээ бүхнээс дээгүүрт байна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төв банк хэрэглээний зээлийг хязгаарласан.Ингэснээр гэр ахуй, цахилгаан хэрэгсэл, автомашин, гар утас зэрэг барааны импорт буурах таамаг тус хүрээнийхний дунд байсан. Учир нь, иргэд эдгээр хэрэгцээгээ ихэвчлэн зээлээр хангадаг болохыг тэд тайлбарласан юм. Мөн өнгөрсөн сард Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тус хуульд олныг сэрдхийлгэх заалт байсан нь хуулийн 23.7 дугаарт баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай юм. Ингээд харахаар эдгээр шийдвэр нь яах аргагүй иргэдийг машин авахаа азнахад хүргэж байгаа юм. Дээрээс нь жилийн жилд төгрөгийн ханш ам.доллар, юань, иений эсрэг суларсаар байгаа. Энэ шалтгааны улмаас бүх төрлийн автомашины үнэ гурван жилийн өмнөхөөс 50 хувь өссөн. Авто машин худалдан авахад хүндрэлтэй болсон нөхцөл байдал ийм байна. Тэгвэл нөгөө талд иргэдийн автомашин худалдан авах эрэлт их байгаа бололтой. Учир нь, авто машины импорт энэ онд 15 хувиар өсжээ. Тодруулбал, энэ оны дөрвөн сарын байдлаар тээврийн хэрэгслийн импорт 328.8 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 46.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр улсын хилээр 25571 суудлын машин орж ирсэн бол ачааны автомашин 7251 орж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 40 хувиар буюу 10207-аар, ачааны автомашины импорт 14 хувиар буюу 1669-ээр нэмэгдсэн байна. Мөн 371.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөн л 9.9 сая ам.доллараар буюу 2.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машины тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн импорт давамгайлсан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрдэс бүтээгдэхүүний импорт 23.2, машин тоног төхөөрөмж, сэлбэг 21.0, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 18.6 хувийг эзэлсээр байгаа гэдэг мэдээллийг өгсөн.
Албаныхны өгсөн мэдээллээр өнөөдөр манай улсад 950 мянган тээврийн хэрэгсэл бий.Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл толгойн өвчин болсон энэ үед автомашины тоог цөөлөх хэрэгтэй гэдэг хэсэг бий. Тэгвэл нөгөө талаас автомашин бол иргэдийн гангараа биш хэрэглээ болсон. Энэ цаг үед хөл дүүжлэх унаатай байхгүй бол ажил амжихгүй байна гэх ч байгаа. Тэгвэл дээр дурдсан нөхцөл байдал хийгээд импортын өсөлтийг харвал иргэдийн автомашины хэрэгцээ ямар ч шийдвэр, үнийн өсөлт, зээлийн хязгаарлалтаас давж байгаа юм. Тэгэхээр авто машины хэрэгцээ иргэдийн хувьд бүхнээс дээгүүрт байна.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр5 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Энтертайнмент5 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана