Нийгэм
С.Амарсайхан: Хотын баруун, зүүн хоёр талд 21 аймагтайгаа холбосон хүнсний худалдааны томоохон цэг баримаар байна

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй.
Энэ хүрээнд хотын Захирагч өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын удирдлагуудыг нийслэлийн ЗДТГ-ын байранд хүлээн авч уулзан, “100 мянган айлын орон сууц” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж тохирсон билээ. Тэгвэл энэ удаад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцоод, зарим чиглэлээр талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хүн амын хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, хадгалалт, боловсруулалт, түүнтэй холбоотой нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар, ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэртэй уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд, оршин суугчдыг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.
Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр талд 21 аймгуудтайгаа холбосон хүнсний хангамжийн томоохон худалдааны түгээлт, нийлүүлэлтийн цэгийг барьж байгуулах саналтай байна. Тиймээс энэ бодлого, шийдвэр, төлөвлөгөөгөө салбарын яамтайгаа хамтарч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна” хэмээн уулзалтын эхэнд онцолсон. Энэ асуудлаар салбарын сайд холбогдох газар, хэлтсийнхээ судалж, саналаа нэгтгэн боловсруулахыг даалгалаа.
Энэ үеэр талууд Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах талаар болон нийслэлд махны үнийг тогтворжуулах боломжийн тухай, 2020 оны хаврын мах бэлтгэл, нөөцлөх ажлыг зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцлоо.
Сонсголонгийн гүүрнээс баруун гар тийш эргэх уулзвар хүртэлх 10 га газарт 20 тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг төслийн хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэхээ хэлэлцэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаан дахь ченжийн тогтолцоог халах бүрэн бололцоотой, төрийн худалдан авалтыг нэг дороос хийж, баталгаатай эрүүл, аюулгүй хүнсээр нийслэлийн хүн амыг хангах боломжтой гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.
Ард иргэдээ дөрвөн улирлын турш хүнсний нарийн ногоогоор тасралтгүй хангах зорилгоор ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тяньжин Фүүдс” компанийн хүлэмжийн аж ахуй эрхлэх төслийн талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм8 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана