Нийгэм
Махны үнийг төрөөс барьж тогтворжуулах ЁСТОЙ, ЁСГҮЙ? Ёстой бол түүнийг нь ТЕГ гүйцэтгэх юм уу?

Монголын Мэдээ сувгаар өчигдөр Тагнуулын Ерөнхий Газар мах экспортлогч нэр бүхий компанийн зооринд шалгалт хийж байгаа сурвалжилга гарсан нь олон нийтийн сүлжээнд маргаан үүсгээд байна.
Эдийн засагчид болоод шийдвэр гаргагчдын хувьд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа мах, гурил гэх мэт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд төрийн оролцоо байх ёстой, ёсгүй тухай маргаан байдаг.
Нэг нь хэсэг нь бүх л бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жамаараа буюу эрэлт, нийлүүлтийн зарчмаар тогтох ёстой гэж үздэг бол нөгөө талд төр иргэдийн амьжиргаанд шууд хамааралтай бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч ажиллах ёстой гэж үздэг билээ.
Монгол Улсын Засгийн газрын хувьд үнэд тодорхой зохицуулалт хийх ёстой гэж үзэж, жил бүр мах нөөцлөх зорилгоор хувийн хэвшлүүдэд хөнгөлөлттэй зээл олгож ирсэн.
Учир нь Монгол нэг өрхийн хэрэглээний зардал дахь хүнсний бүлгийн хамгийн их дүнг мах, махан бүтээгдэхүүн эзэлж байгаа судалгааг ҮСХ танилцуулсан байдаг.
Мөн иргэдийн халааснаас шууд авдаг татвар бол инфляц. Тэгвэл хамгийн сүүлд ҮСХ-ны танилцуулсан дөрөвдүгээр сарын инфляцын тайланд инфляц өмнөх оны мөн үеэс 7.0% өсөхөд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь, үүн дотроо мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.4 хувь өссөн нь голлон нөлөөлсөн тухай дурдсан билээ.
Жил жилийн хаврын цагт махны нийлүүлэлт хомсдож, үнэ нэмэгддэг зүй тогтол үйлчилж ирсэн бөгөөд энэ үед нөөцийн махны борлуулалтыг эхлүүлдэг.
ХХААХҮЯ-ны нэр бүхий албан тушаалтны өгч буй мэдээллээр нөөцийн махыг эмзэг бүлгийнхний амьжиргааг хамгаалах зорилгоор гаргадаг бөгөөд энэ нь нийт иргэдэд хүртээлгүй гэсэн юм.
Mонголын мэдээ сувгийн бэлтгэсэн мэдээ:
2019 оны хувьд нөөцийн махны нийт нөөц 4,000 тонн байгаа нь өмнөх жилүүдээс огцом буурсан үзүүлэлт ажээ. Энэ нь махны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүйг мэргэжилтнүүд хэлж байна.
2018 онд нөөцөлсөн мах 12.8 мянган тонн байсан бол 2017 онд 15.8 мянган тонн байжээ. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны бэлтгэл хоёр жилийн өмнөхөөс л гэхэд дөрөв дахин буурсан байна. Нөөцийн мах бэлтгэлийн хэмжээ ийнхүү буурсан нь оролцогч компаниудын хүсэлт бага ирсэнтэй холбоотой гэж ХХААХҮЯ-наас хэллээ. Учир нь энэ жилийн хувьд нөөцлөгч компаниудад нэмэлт шаардлага тавьсан нь, мөн махны экспорт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн бололтой.
2016 оны хувьд л гэхэд махны үнэ хамгийн өндөр байдаг тавдугаар сард махны үнийн өсөлтийг бууруулж, зах зээлийн үнээс 17-32 хувийн хямд үнээр хэрэглэгчдэд мах нийлүүлж, үнэ тогтворжуулсан байдаг.
Харин сүүлийн жилүүдэд ийнхүү махны үнийг тогтворжуулах бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байсаар эцэстээ экспортлогч компаниуд руугаа буюу үр дагавартай нь хүчний байгууллагуудтайгаа хамтарч дайрч эхэлсэн нь зөв үү?!
Үнэхээр махны үнийг барих, тогтворжуулах ёстой бол яагаад урьдчилсан хөтөлбөр, бодлогыг зохистой хийж чадахгүй байна вэ гэх асуулт гарч ирнэ.
Экспортын тухайд Монгол Улсын үе үеийн Засгийн газар махаа экспортод гаргах зорилт тавьж ирсэн.
Тэгтэл одоо экспортлогч компаниудаа буруутгаж эхэлсэн нь зөв үү? Мах экспортод гаргах хэмжээ ихэссэн нь махны үнэд нөлөөлсөн үү гэдэг асуудал 2018 оны төгсгөл, 2019 оны эхэн үед мандсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны хавар махны хомсдол өмнөх жилүүдээс илүү их байх нь ойлгомжтой байсан атал яагаад урьдчилж арга хэмжээ авч, зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй вэ?!

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр10 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм10 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана