Нийгэм
Өмнийн говьд 100 мянган хүнтэй хот сүндэрлэнэ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо бол Тавантолгойн бүлэг орд дунд уурхайтайгаа ойрхон байрладаг баг юм. Тус багт орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ажилчид болоод нутгийн уугуул иргэд оршин суудаг. Тэд багаа “Тавантолгой тосгон” гэж нэрлэдэг. “Тавантолгой” ХК 1966 оноос хойш энэ багт үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Анх уурхайчид ирж буудалснаар суурин бий болж өдгөө 35 жил болжээ.
Одоо харин төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”-н лицензийн талбайд шахагдан мөн тосгоны нөхцөл байдал хүнд, тоосжилт хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс 12 дахин их болсон зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг аймгийн ИТХ-аас 2017 онд гаргажээ. Түүнчлэн энэ оны гуравдугаар сард аймгийн ИТХ-ын тогтоолоор 1,600 иргэний газар өмчлөлийн захирамж гаргаж үнэлгээг тогтоохоор ажиллаж байна гэж Цогтцэций сумын Засаг даргын орлогч 2009 оноос хойш хөрш уурхай болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” компани уурхайн олборлолт явуулах болсноор “Цагаан-Овоо” баг уурхайнуудын нөлөөллийн бүсэд орсон байна. Тиймээс ард иргэд, ажилчидаа аюулгүй, эрүүл орчинд амьдруулах шаардлагатай болжээ.
Энэ үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ажилчдын хамтарсан Цогтцэций сумын өргөтгөл шинэ суурьшлын бүсийг байгуулахаар тохиролцсон байна. Одоогоор төлөвлөгөө болон судалгааны эхний ажил дууссан байна. Цогтцэций сумаас шинэ суурьшлын бүсийн газрын асуудлыг шийдэж өгчээ.
Мөн 1985 оноос хойш ашиглагдаж байгаа барилга байшин, ажилчдын хашаа байшингийн үнэлгээнүүд эхнээсээ гарсан тухай компанийн удирдлагууд зарласан. Шинэ суурьшлын бүс Цогтцэций сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумын өргөтгөл болж явах юм байна. Сумын төвөөс баруун хойшоо чиглэлтэй Улаанбаатар-Цогтцэций сумын замын дагуу байрлах буюу одоогийн уурхайн тосгоноос 14 км зайд байрлах юм байна.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” хоёр компаниас шинэ суурьшлын бүсээс уурхай руугаа нэгдсэн засмал зам тавихаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлж байв. Энэ ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХХК хариуцаж ажиллахаар болжээ. Нүүснээр “Цагаан-Овоо” багийн иргэд болон нийт Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэс Тавантолгой” ХХК, орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК-ийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл, аюулгүй, тоосгүй орчинд амьдрах боломжтой болох юм.
Цаашид бусад уурхайн ажилтан, уурхайчдын ар гэр төвлөрч Эрдэнэт хот, Багануур дүүрэг шиг бүтээн байгуулалт дэд бүтцийг хөгжүүлэх аж. Шинэ суурьшлын бүсийг ЗХУ-ын үед “Гипрошахт Институт”-д боловсруулсан судалгааны дагуу өөр улсын шинэ судалгаан дээр тулгуурлан газар зүйн байрлал, орчин нөхцөл, тогсгон орчин зэргийг нарийн төлөвлөсөн байна. Гэхдээ нарийвчилсан судалгааны явцад орчин үетэйгээ таарахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь говийн хамгийн том, хэрэгцээ ундны усны асуудал. Усыг “Энэржи Ресурс”-ын усан хангамжаас авахаар тооцоолсон байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ийн тогтоолоор дээрхи шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, аймгийн удирдлагууд тус компанид ус ашиглах лиценз өгөхдөө орон нутгийн өмчит компанийг усан хангамжаар хангана гэж тохиролцсоны дагуу усны асуудлаа шийдсэн аж. Цагаан-Овоо багт 200 өрхийн 2,000 иргэн амьдарч, 50 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Мөн өнгөрсөн онд тоосжилтыг бууруулах зорилгоор сайжруулсан хоёр зам тавьсан байна.
Орчин үеийн үзвэр үйлчилгээний газар, хоёр компанийн оффис, албан байгууллагын цогцолбор, бүлэг ордын түүхийг харуулсан музей, соёлын төв, усан сан зэрэг иж бүрэн цогцолбор Шанхийн говьд таван жилийн дараа сүндэрлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр15 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр16 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент16 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна