Нийгэм
Жорлонгоо ЭКО болгох зургаан технологи

Улаанбаатар хот дахь 310 мянга гаруй нүхэн жорлонгоос шууд хөрс рүү нэвчиж буй ялгадас, угаадас гэр хорооллын хөрсний 88 хувийг хэдийн бохирдуулжээ.
Хөрсийг бохирдуулагчид нитрат гэх бодис зонхилж байгаа бөгөөд Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000мг/л илэрсэн байна.
“Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратын бохирдол их байгаа нь ерөөсөө л нүхэн жорлонтой холбоотой. Тиймээс үүнийг шийдвэрлэх ганц арга нь жорлонгоо өөрчлөх, хөрс рүү шууд ялгадсаа шингээхгүй байх. Мөн угаадсаа шууд асгаж байгаа шинэ төрлийн органик бохирдлын эх үүсвэр бий болгох аюултай” гэдгийг ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш Б.Наранчимэг хэлсэн юм.
Нитратаар бохирлогдсон ус хүний биед орсныхоо дараа NO2 болон хувирч хүчил төрөгчийг эд эсэд хүрэхэд саад болдог байна. Түүнчлэн хөрсний бохирдлоос үүдэн гэдэсний халдварт өвчлөл улам нэмэгдэж, бохирлогдсон ус нь газар доорх усны урсгалын чиглэлээсээ хамаараад Туул гол мөн бидний ундны усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлийг дагуулж байгаа аж.
“Жорлон бохир учраас аялал жуулчлал хөгжихгүй байгаа. Нүхэн жорлонг маш “харгис” гэж хэлж болно. Нүхэн жорлонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд ороход хүндрэлтэй байдаг. Бид жорлонгоо хүн бүрт ээлтэй, цэвэр, тохитой болгох ёстой” хэмээн “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл хэлж байв.
“Жорлонгийн хувьсгал”-ыг эхлүүлсэн “Нутгийн шийдэл” сангаас санал болгож буй НҮХЭН ЖОРЛОНГ ЭКО БОЛГОХ ТАВАН ТЕХНОЛОГИ болон ЖОРЛОНГОО ГЭРТЭЭ ОРУУЛАХшинэ санаачилгыг танилцуулж байна.
НҮХЭН ЖОРЛОНГ ЭКО БОЛГОХ ТАВАН ТЕХНОЛОГИ
“Жорлонгоо өөрчилье” төслийн багийнхны сургалт 18 сар үргэлжлэх хугацаанд төвийн шугамд холбогдох нь өртөг өндөртэй, мөн хугацаа их шаардана гэж иргэдийн зүгээс үзсэн учраас хашаандаа эко жорлонтой болох санаачилгыг дэмжиж байжээ.
Иргэдийн хамгийн их сонгосон эко жорлонгийн таван технологи:
- Соруулдаг жорлон
- Говийн хуурайшуулан хатаагч жорлон
- Саванд хуурайшуулан хатаагч жорлон
- Газарт бордоошуулагч жорлон
- Саванд цуглуулж, бордоошуулах жорлон
Эдгээр таван жорлонгийн нүхийг бэлдэх технологи өөр өөр бөгөөд тавцан, бүхээг, агааржуулалтын технологиуд зарим нь ижилхэн, эсвэл ойролцоо шийдэлтэй юм байна.
Тиймээс төслийн багийнхан иргэдийн түлхүү сонгож байсан эко жорлонгийн таван технологийн дэлгэрэнгүй танилцуулсан видеог бэлтгэсэн байна.
Дэлгэрэнгүй танилцуулга видео:
Та хэрэглэж буй өмхий үнэртэй, бохир, ялаа батгана болон элдэв нян бактерын үүр болсон жорлондоо дөрвөн үндсэн өөрчлөлт буюу нүх, тавцан, бүхээгийг өөрчилж, агааржуулалтыг шийдсэнээр эко болон хувирах бүрэн боломжтой юм байна.
ХАШААН ДАХЬ ЖОРЛОНГОО ГЭРТЭЭ ОРУУЛЪЯ
2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Жорлонгоо өөрчилье” төслийн багийнхан энэ оны дөрөвдүгээр сард “ЖОРЛОН 2.0” гэсэн шинэ үе шат эхэлж буйгаа зарлав.
Энэ үеэр “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл “Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд соён гэгээрлийн үйл ажиллагаа явагдаж байсан бол энэ үе шатанд жорлонгийн бизнес хөгжүүлэх үйл ажиллагаа давхар явагдах болно. Жорлонгоо өөрчлөх нь зохион байгуулалт шаарддаг бизнес шүү гэдгийг бид хичээл дээрээ үргэлж тайлбарлаж, зааж ирсэн.
Бид жорлонгийн бизнесийг ногоон бизнес гэж харж байна. Мөн тойрог эдийн засаг үүсгэх бизнес гэж харж байгаа” хэмээсэн юм.
Яагаад Биоланы Симплетт жорлонг сонгосон бэ?
Ялгадсыг хуурайшуулан хадгалдаг уг жорлонг дотор, гадна, хөдөө орон нутаг, гэр, байшинд хаана ч хэрэглэж болох гэнэ. Тог, ус ашиглахгүй. Мөн угсарч суурилуулахад хялбар, хэрэглэхэд тухтай энэхүү жорлон нь өтгөн, шингэн ялгадсыг салгаж хадгалдаг байна. Шингэнийг тусгай сав руу юүлж оруулах бол өтгөнийг био ууттай саванд цуглуулна.
Уг жорлонг Монголтой төстэй хүйтэн уур амьсгалтай Финланд улсад үйлдвэрлэсэн бөгөөд суултуур нь стандарт хэмжээтэй, өвөл хайрахгүй, хөлдөхгүй полестерол материалаар хийгдсэн, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд гэр бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой аж.
Биоланы Симплетт хуурай жорлонг хэрхэн угсрах, хэрэглэх товч заавар:
Уг жорлонгийн талаар мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхээр “Мини шийдэл” хоршоог байгуулжээ.
“Мини шийдэл” xоршооны аxлагч Б.Дашням “Манай гол зорилго иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах бүтээгдэхүүнийг олж сурталчлах, хүмүүст хүргэхээс гадна гэрээсээ бизнес хийх боломж бүрдүүлэн орлогожуулах явдал юм.
“Мини шийдэл” хоршоо Биолан компанийн жорлон, ялзмагжуулагч савыг Монголын зах зээлд борлуулах онцгой эрхийг авсан бөгөөд хоршооны гишүүд онлайнаар бизнес хийх боломжтой” хэмээн тайлбарлав.
Жорлонгоо өөрчлөх санаачилгын шинэ шатанд борлуулагчид онлайнаар жорлонгоо борлуулна. Түүнчлэн жорлонгийн хуримлагдсан өтгөн ялгадасыг тодорхой хугацааны давтамжтэй цуглуулан авч бордоо үйлдвэрлэх компани “Мини шийдэл” хоршоотой хамтран ажиллаж байгаа юм байна.
“Мини шийдэл” xоршооны фэйсбүүк хаяг: Мини шийдэл – Mini solutions

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр15 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр15 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна