Нийгэм
ШАТАХУУН, МАХНЫ АЖИЛЛАГАА БУЮУ ХАР БҮЛЭГЛЭЛИЙН ХАР АРГУУД

Махны үнийн асуудал улс төрийн шалтгаантай бөгөөд шатахууны үнийн хөөрөгдөл шиг махны хомсдолыг зориудаар төлөвлөсөн байсан гэнэ. Тухайн үед Хар бүлэглэлийнхэн шатахуун импортлогчдын удирдлагууд дахь гар хөлөөрөө дамжуулан шатахууны үнээр тоглолт хийж, инфляцийг хөөрөгдөн, иргэдийн бухимдлыг Засгийн газар луу чиглүүлэх ажиллагаа явуулсан.
Нөгөө талаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ хямдарчихаад байхад Оросууд зөвхөн Монголд нийлүүлж буй шатахууны үнээ нэмээд байдаг шалтгаан нь Эрдэнэт, Хар төмөрлөг, Асгат, Салхит гээд стратегийн зарим ордууд дээр ашиг сонирхлоо илэрхийлж байсан Оросууд бүлэглэлүүдтэй тохироо хийсэн байсныг ч үгүйсгэх аргагүй л юм. Өөрөөр хэлбэл, Хүкийн Засгийн газар төрийн өмчүүд болон стратегийн ордуудыг бүлэглэлийн хар сарвуунаас хамгаалж салгаж чадсаныхаа хэрээр гадаад эсэргүүцэл дарамтанд орсон байж ч болох. Юутай ч үе үеийн Засгийн газарт дарамт болж ирсэн шатахууны шантаажийг халах аргыг Хүрэлсүхийн Засгийн газар шийдэж, нефть боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн нь тун сайшаалтай.
Харин шатахууны шантаажаар хол явахгүйгээ ойлгосон Хар бүлэглэлийнхэн одоо махны үнээр оролдож эхэлжээ. Сэжүүрээс хөөж махны цаг үеийн мэдээллүүд, давтамжийг шүүж үзвэл өнгөрсөн оны 6 дугаар сараас энэ оны 2 дугаар сарыг хүртэл Хятадууд мах нөөцөлж авсан байдаг. Худалдаачид ч махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд “үнэ цохиж” авч байгаатай холбоотой гэж хэлж буй. Тэгэхээр махны хомсдолыг төлөвлөсөн монголын улстөрчид хятадын махны наймаачидтай холбоотой байж таарах нь. Үнэнийг хэлэхэд М.Энхболдыг Хятадуудтай ойр тэрээр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр Хятадууд түүнийг дэмжиж хандив өргөсөн тухай ил далд яригдаж л байлаа. Хятадууд “даам гарсан” дээрх хугацаанд М.Энхболд УИХ-ын дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан. Махны үнийн хөөрөгдөл М.Энхболдтой холбоотой гэх хардлага ортой ч байж мэдэх.
“Хэн, яах гэж, яагаад сонгуулийн өмнөхөн гал асахаар тооцов? Хэн улстөрийн хожоонд ард түмнийг золиослов?” гэсэн асуулт гарч ирж байна. Засгийн газрын эсрэг массыг чиглүүлэх, гал асаах сонирхол хэнд байх вэ гэдгээс эзэн холбогдогчийг хардаж болох юм.
Луйвардаж олсон өмчүүдээ Засгийн газарт алдаад буй Хар бүлэглэлийнхэнд У.Хүрэлсүх толгойн өвчин болоод байгаа. Тэгвэл сонгууль ойртсон энэ хугацаанд л засгаар оролдохгүй бол тэр чигтээ бүгдийг алдана гэж тэд тооцоолсон бололтой. Тиймээс Хүкийн засгийг бужигнуулах гэж чулуу нүүлгэж эхэллээ. Харамсалтай нь тэдний өмчийн төлөөх улстөржилтөд ард түмэн хохирч байна.
Юутай ч махны үнэ буурч эхэллээ. Махны хятадууд хэд хоногийн өмнө цуглаж махны бизнест дахиж орохгүй гэж ярьж тохирсон сураг ч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар аливаа асуудлыг углуургаар нь шийдэж байгаагийн нэгэн жишээ энэ. Харин гадны дарамт, дотоодын томоохон бүлэглэлтэй чадлаараа тэмцэж байгаа энэ Засгийн газарт ард иргэдийн дэмжлэгээс илүү хүчтэй зүйл гэж үгүй билээ.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр15 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр16 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент16 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна