Нийгэм
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо

Тогтоол батлагдаж, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо. Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжихгүй болж байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргалаа.
Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7,000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжсэн тухай Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хуралдаанд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас зарим зүйлсийг тодруулсныг хүргэж байна.
Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: -Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг.
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 102 дугаар тогтоолоор ачааны машиныг хөдөлгөөнд оруулах хязгаарласан бүсийн журам гаргасан. Тэр журам зөвхөн хотын төв хэсэгт л үйлчилдэг.
Тэргүүлэгч Б.Бямбадорж: -Замын хөдөлгөөний төлөвлөлт, нягтралыг багасгах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар юу хийж байна вэ. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж хайс, хашлага тавьж байгаа тооцоо, судалгааг та бүхэн хийсэн үү. Хэн дуртэй нь замын зорчих хэсгийн чиглэлүүдийг хаасаар байх уу. Үүнийг ямар дүрэм журмаар зохицуулах юм бэ. Бүтээн байгуулалт ид өрнөж байхад барилгын материал зөөж, тээвэрлэж байгаа машинуудыг явуулах ёстой. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрхэн өгч байгаа юм бэ?
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар С.Энхтөр: -Манай байгууллага өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Эхний ээлжинд богино хугацаанд хийх ажлаа төлөвлөөд байна. Бид ойрын хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг удирддаг төхөөрөмж суулгана. Түгжрэлтэй үед цагдаа замын хөдөлгөөнийг татдаг бус, автоматаар татдаг болгоно.
Мөн уулзвар дээр чагталж ачаалал үүсгэдэг байдлыг зогсооно. Түүнчлэн автозогсоолын тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн чиглэлд богино эргэлт хийхээр судалж байна. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад анхаарч ажиллана. Автомашины зохистой хэрэглээг бий болгох зорилгоор дугуйн зам зэргийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн. Хайс, хашлагаар замын хөдөлгөөнийг зохицуулах нь хар цэгүүдэд тохиромжтой. Тэгэхээр хайс, хашлага гэхээсээ илүү тэмдэг, тэмдэглэгээ буюу замын мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллана.
Тэргүүлэгч Ч.Гантулга: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон дотрох замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замын нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү?
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.
Ийнхүү Тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудлын хүрээнд санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа “Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт буурсан. Төв магистрал шугамыг нэмж, шинэчлэх ажил хумигдсан. Тиймээс Засгийн газартай хамтарч, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй.
Томоохон авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Тэгж байж орон сууцны хотхон, хорооллыг авто замыг засвар, үйлчилгээг нийслэлийн төсвөөр хийх боломж бүрдэнэ” гэсэн бол Тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн юм. Ингэснээр тогтоол батлагдаж, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо. Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжихгүй болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр17 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр17 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна