Нийгэм
Эхлээд ашиглалтад орсон орон сууцнуудаараа иргэдийнхээ хэрэгцээг хангая

Манай орон сууцны зах зээл хавханд орсон гэвэл зохино. Барьсан, барьж байгаа, барих гэж байгаа гээд их олон орон сууцны төслүүд байна. Ойрын таван жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа гэдэг судалгааг ч салбар яамны захиалгаар “Тэнхлэг зууч” гаргажээ. Мөн ойрын гурван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 5412 байгаа бөгөөд энэ онд л гэхэд 6607 орон сууц илүүдэлтэй гэдгийг ч дурджээ. Ийн илүүдэл байхад ойрын гурван жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төслүүд байгаа. Сүүлийн үед Барилгын сайдын хамгийн их ярьж буй “Агаар орчны бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 500 сая ам.доллараар орон сууц барих тухай мэдээлэл юм. Одоогоор ТЭЗҮ-г хийж байгаа. Үүнийг Солонгос улсын Засгийн газрын зүгээс компанийн сонгон шалгаруулт явуулжээ. Энэ хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд 4320 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Мөн “Буянт-Ухаа 3” хорооллын газарт 720 айлын орон сууц, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 15 га газарт 2000 айл, нийт 7000-8000 айлын орон сууцыг уг хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөөд байгаа. Үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууцны хороолол барина. Харин нөгөө талаас нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь нь орон сууц худалдан авах чадамжтай байна. Аль ч зах зээлийн зарчимд худалдан авагч байж нийлүүлнэ. Гэтэл манай орон сууцны зах зээл худалдан авагч үгүй байж, нэмж барихыг эрхэмлээд байна. Худалдан авагч нь хүсэл нь байвч, чадал нь хүрдэггүй тул нөгөө “Харахын заяа байхаас хазахын заяагүй” гэдэг шиг л юм болж байгаа. Ингэхээр одоогийн зах зээл дээр бэлэн байгаа сул орон сууцууд болон одоо баригдаж байгаа, мөн зээл аван барихаар төлөвлөөд буй тэр орон сууцыг яах вэ гэдэг нь тодорхойгүй болж байна. Тиймээс эхлээд байгаа орон сууцаараа иргэдийнхээ эрэлтийг хангахгүй бол ашиглалтад орсон сул орон сууцаар зах зээл хахаж байна. Энэ нь барилгын салбарын мөнгөн эргэлтийг ч түгжиж байгаа нь бодит байдал юм.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр19 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр19 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент19 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм19 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм19 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна