Нийгэм
“Экспресс автобус гэхээр нисээд 10-20 минутын дотор явна гэсэн үг биш

Түгжрэлд зогсож цагаа алдахгүй, хурдан шуурхай, гурван чиглэлд богино эргэлтээр явдаг экспресс автобус энэ Даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаагийн мэдээлснээр экспресс автобус нь энгийн автобустай харьцуулахад таны цагийг 10-15 минут хэмнэх аж. Ингэхдээ экспресс автобус нь зөвхөн тогтоосон автобусны буудалд зогсох бөгөөд энгийн автобустай харьцуулахад нэг эргэлтдээ дунджаар 40-45 минут зарцуулах аж. Үүний дагуу бид сурвалжлахаар Хөгжим бүжгийн автобусны буудал дээр үдийн 14.00 цагийн үед очлоо.
Өдрийн наранд автобусны буудал дээр сүүдэр бараадан суусан иргэд олон байлаа. Тэдний нэг болох М.Батбаяр “Автобусны чиглэлийг өөрчилснөөр түгжрэл буурахгүй болов уу. Экпресс автобусанд сууснаар цаг хэмнэх нь юу бол. Замын ачааллаа бодохоор түгжрэлтэй үед ялгаагүй байх” хэмээн ярилаа. Харин зарим иргэдийн хэлэхэдээ экспресс автобусны талаар мэдээлэл аваагүй гэдгээ ч нуусангүй. Бид 15 минут хүлээсний эцэст Таван шар-Хөгжим бүжиг чиглэлийн экспресс автобус ирлээ. Тус автобус үдийн цаг гэхэд зорчигч олонтой харагдлаа. Экспресс автобус нь гурван чиглэлд явах аж.
ЭКСПРЕСС 1 ЧИГЛЭЛ: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”
Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.
ЭКСПРЕСС 2 ЧИГЛЭЛ: “5 ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”
Тус чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32-р байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ.
Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.
ЭКСПРЕСС 3 ЧИГЛЭЛ: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНО ТЕАТР-ТЭЦ3”
Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь 7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолд зогсч үйлчилнэ.
Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах аж.
Экспресс автобусны үйлчилгээний талаар НТҮГ-ын дарга Х.Булгаатай цөөн хором ярилцлаа.
-Даваа гаригаас эхэлж экспресс автобус үйлчилгээнд нэвтэрлээ. Цөөн автобусны буудалд зогссоноор иргэдийн цагийг хэмнэнэ гэв үү?
-Экспресс автобус гэхээр иргэд хурдан автобус бий боллоо гэж бодох байх. Уг автобус нь хамгийн их зорчигч урсгалтай Энхтайваны өргөн чөлөө Самбуугийн гудамж, Тэнгис, Багшийн дээд болон долоон буудлаас ТЭЦ-3 гэсэн зорчигч урсгалтай чиглэлүүд хурдан шуурхай явуулах үүднээс нээсэн. Хурдан явна гэхээр автобусны хаазыг өндөр гишгээд явахдаа гол нь биш. Ердийн автобус үйлчилгээ бүх буудал дээр зогсдог бол экспресс чиглэл бол тогтоосон буудалд, дамжин суух цэгүүдэд зогсдог онцлогтой.
Иргэд таван шараас зүүн дөрвөн зам хүртэлх чиглэлээс цаашаа офицер руу яагаад явуулж болоогүй гэдгийг асууж магадгүй. Улаанбаатар хотод 2015 онд смарт карт нэвтэрч, 2017 онд бид 100 хувь ухаалаг системд шилжсэн. Ингэснээрээ хүмүүс аль буудалд хүмүүс хамгийн их бууж байгаа талаарх дата төвлөрч эхэлсэн. Тэгэхээр бид энэ датанд үндэслэн дийлэнх хэсэг нь таван шараас зүүн дөрвөн зам чиглэлд явдаг болохыг харж болно.
Өөрөөр хэлбэл бүх автобусны буудалд зогсохгүйгээр гол гэсэн буудалд зогсч, дамжин суулт хийх онцлогтой. Тавдугаар сарын 18-ны өдөр Таван шар-Зүүн дөрвөн зам чиглэлд 821 хүн зорчсон байна. Харин Таван шараас-Бөмбөгөр худалдааны төв чиглэлд 1000 гаруй хүн зорчсон бол Зунжин худалдааны төв- ТЭЦ-3 чиглэлд 1165 хүн зорчсон байсан. Нийтдээ нэг өдөрт 3500 гаруй хүн үйлчүүлсэн нь сайн үзүүлэлт. Нийслэл хотод нийтийн тээврийн 90 чиглэл байдаг. Цаашид бид судалгаа хийж, чиглэлийг нэмэгдүүлэхээр ажиллана.
-Экспресс автобус нь нэг чиглэлд эргэлт хийхдээ хэчнээн минутыг зарцуулж байна вэ?
-Таван шараас Зүүн дөрвөн зам чиглэлд бид эхний автобусыг 06.55 цагт явуулсан. Ирэх сарын нэгнээс төрийн албан хаагчдын ажлын цаг 08.00 эхэлж байгаа учир энэ бүгдийг тооцоолоод нэлээн эрт эхлүүлж байгаа. Дунджаар 40-45 минутанд нэг талдаа явжээ. Энгийн автобус буудал дээр 2-3 минутыг зарцуулдаг. Ингээд бодоход таван буудал алгаслаа гэж бодоход 10-15 минут хэмнэх байх. Нөгөө талдаа бид хурдан явах хэрэгтэй гээд шахах бус хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь чухал.
-Нийт хэчнээн автобус үйлчилгээнд явж байна вэ?
-Нийт есөн автобус үйлчилгээнд явж байна.
-Цаашид автобусны тоог нэмэх бололцоо бий юу? Нэг талдаа хэчнээн минут автобус хүлээх юм бол?
-Ер нь 15 минутын дотор автобус ирэх ёстой гэж тооцоолж байна. Гэхдээ замын ачааллаас болоод зарим үед 20 минут хүлээх үе бий. Бид нар үйлчилгээгээ дөнгөж эхэлж байна. Тиймээс сайн судлаад, зогсоолоо нэмэх, автобусны тоогоо нэмэх талаар цаашдаа ажиллана. Цаашдаа хотын төвөөс гадагшаа гарсан чиглэлд экспресс автобусыг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэд маань хурдан шуурхай хүрэх газартаа хүрнэ. Нийтийн тээвэр хурдан байх зарчмыг нэвтрүүлж чадвал иргэд маань түгжрэлд цаг алдахгүй.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр19 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна