Бусад
Г.Батзаяа: Хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлэх шинэ платформ маань үйлчлүүлэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна

Улс орон, хүн гэж байгаа цагт хууль эрх зүйтэй холбоотой процесс үргэлжилж байдаг. Манай улсын хувьд иргэн хуульч, өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авахдаа цаг тохирч, биечлэн очиж уулзахаас эхлээд хуулийн үйлчилгээ авах уламжлалт механизм үйлчилдэг.
Тэгвэл энэхүү уламжлалт аргыг орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан хуулийн үйлчилгээг илүү цогцоор цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хямд, түргэн шуурхай авах орчин үеийн шинэ хууль зүйн анхны платформыг бий болгосон байна.
Энэхүү платформыг санаачлагч, “Заяа энд золоо” хуулийн фирмийн захирал, Г.Батзаяатай ярилцсанаа хүргэе.
– Сайн байна уу. Энэхүү хуулийн үйлчилгээ олгох платформыг хийх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцаач?
– Сайн байна уу. Миний хувьд хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Өнөөдөр хуулийн үйлчилгээ нь уламжлалт хэлбэрээр үйлчлүүлэгчдэд хүрдэг. Жишээ нь хүмүүс ганц хуулийн зөвлөгөө авах гэж ирэхдээ цаг, буцахдаа цаг гээд багадаа хоёр цагийг зарцуулдаг. Зарим тохиолдолд утсаар холбогдон зөвлөгөө авч байна. Бид сүүлийн тав, зургаан жил хууль зүйн үйлчилгээг гадаадад болон хөдөө орон нутагт буй хүмүүст хүргэхийг зорьж, утас, емайл, факс, фейсбүүк зэргийг ашиглан харилцах хэрэгслээ болгон ажиллаж байна. Гэхдээ энэ нь хангалттай хүрээмжтэй биш.
Иргэдийн дунд хуульч, өмгөөлөгч авах нь өөрөөс нь хэт хол зүйл мэтээр бодож, буруу шийдвэр гарган хохирч үлдэх тохиолдолд ч ихээр бий болдог. Мэргэжлийн хууль зүйн туслалцаа хүсэж буй жирийн иргэд хаана хандаж, хэнтэй уулзахаа мэдэх боломж ч хомс байдаг. Тэгээд интернетээс хайлт хийж, анхан шатны зөвлөгөө, гэрээний төсөл авдаг хэдий ч шинэчлэгдээгүй, баталгаатай биш мэдээлэлд итгэх зэрэг олон асуудал хууль зүйн салбарт тулгардаг. Олон улсын хөгжлийн чиг хандлага, дотоодын бодит нөхцөл байдлыг харахад технологийн дэвшлийг хуулийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж шинэ платформыг гаргах зайлшгүй шаардлага байгааг ойлгосон.
Сүүлийн үеийн судалгаагаар иргэдийн 15.7 хувь нь өөрт ямар эрх байгааг сайн мэдэхгүй, 38.3 хувь нь хэнд хандаж ямар туслалцаа авахаа мэдэхгүй гэсэн дүн гарсан байдаг. Харин хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдийн зөвхөн 15 орчим хувь нь хуульч, өмгөөлөгчийн туслалцааг авч чадсан зэрэг нь иргэдийн эрх зүйн чадавхи сул байгааг, мэдээллийн хүртээмж хангалтгүйг харуулж байна.
Тиймээс ч монголд хуулийн хэрэгцээ шаардлага өндөр болсон энэ үед хуулийн үйлчилгээ үзүүлэх платформыг бий болгох нь зөв гэж үзэж бид мэргэжлийн хуульч өмгөөлөгчдийг, хэрэглэгч үйлчлүүлэгчтэй холбож өгөх платформыг бүтээх ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нараар дамжуулан хууль эрх зүйн туслалцаа, үйлчилгээг хүссэн иргэн, аж ахуйн нэгжид зориулсан хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлэх платформ юм.
2018 онд судалгаа, шинжилгээний ажлаа бүрэн дуусгаж, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн программынхаа хөгжүүлэлтийг хийж эхлэсэн ба шинэ платформ маань үйлчлүүлэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.
– Шинэ платформоор дамжуулан үйлчлүүлэгчдэд ямар үйлчилгээг хүргэхийг зорьсон бэ?
– Хууль зүйн уламжлалт үйлчилгээг технологи болон программ хангамж ашиглан хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Энэ платформ нь нэг хуульчийн, эсвэл нэг хуулийн фирмийн хийх ажил биш. Манай улсын мэргэжлийн бүх хуульч, өмгөөлөгч болон иргэд, байгууллагуудад хамааралтай юм.
Одоогийн байдлаар эхний ээлжид дараах зургаан үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулахаар бэлдсэн.
- Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл /техт, аудио, видео хэлбэрээр /
- Загварын дагуу бичиг баримтыг өөрөө боловсруулах
- Бичиг баримтыг захиалгаар боловсруулах
- Хуульчтай видео дуудлага хийж зөвлөгөө авах
- Хуульчид зурвас илгээж зөвлөгөө авах
- Хэрэглэгч өөрт байгаа ач холбогдол бүхий бичиг баримтыг платформд байршуулан худалдах
Платформыг бүрэн нэвтрүүлсний дараагаар үйлчилгээнүүд нэмэгдэж нийт 15 гаруй үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөсөн.
Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр тэгш хангах боломжийг олгох, хууль зүйн гэрээ хэлэлцээрийг маш бага өртгөөр санал болгох, хууль эрх зүйн мэдлэг олох мэдээллийн хэрэгсэл төдийгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл, үйлчлүүлэгч тухайн өмгөөлөгчөөс авсан үйлчилгээндээ оноо өгч жагсаах боломж олгох зэрэг шударга өрсөлдөөнийг бий болгож өгөх давуу талуудтай.
Ингэхдээ шинэ платформоороо дамжуулан хууль, эрх зүйн үйлчилгээг хялбар, энгийн, цаг хугацаа, орон зайн хувьд хэмнэлттэй мөн илүү хямд үнээр хэн ч авах боломжтой гэдгийг ойлгуулахыг зорьсон юм.
– Ер нь одоогийн байдлаар манай улсын хэмжээнд хэчнээн хуульч, өмгөөлөгч ажиллаж байгаа бол?
– 2018 оны судалгаагаар Монгол Улсад нийт 5,640 хуульч, үүний дотор 2,114 өмгөөлөгч, 188 хуулийн фирм үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг бүртгэл байна. Энэ бүх хэрэг маргаан шийдвэрлэгдэхэд хууль зүйн процесс заавал явагддаг ба дээрх тоонууд жил ирэх тусам нэмэгдэж байгааг судалгаа харуулдаг. Цаана нь шүүх дээр очихгүйгээр шийдэгдэж байгаа хэрэг маргаанууд ч олон бий. Нөгөө талаар платформ маань өмгөөлөгчдийн хувьд ч гэсэн ажлаа шинэ арга барилаар хийж гүйцэтгэх давуу талыг олгоно.
– Шинэ платформ нэвтэрч үйлчлүүлэгчдэд илүү хялбар аргаар хууль зүйн туслалцаа авах боломж олгож буй нь сайн хэрэг. Гэхдээ үйлчлүүлэгчдэд эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн зохицуулалт хийх вэ?
– Мэдээж хэрэг бид эрсдлийг ч гэсэн сайн судалж давхар тооцсон. Манай платформын сервер гадаадад хадгалагдах тул халдлагад өртөх, нууцлал алдагдах зэрэг асуудал гарахгүй ба хохирол учрах боломжгүй. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний нууцын асуудлыг чандлан хадгалахад олон улсын гэрээ хэлэлцээр болон дотоодын хууль тогтоомжийн дагуу зохицуулан хамгаалж онцгойлон анхаарч ажилласан.
Түүнчлэн өмгөөлөгч хүн бол мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Бид ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Өмгөөлөгчид нь мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байдаг бөгөөд манай платформ ч мөн давхар даатгалд хамрагдсан. Бид тус платформын эхний ээлжийн танилцуулгыг буюу Demo Event-г удахгүй зохион байгуулах гэж байна.
– Танилцуулгыг хэзээ хийх гэж байгаа болон платформ нэвтрэх хугацааны талаар тодруулж хэлээч?
– Бид энэ сарын 29-нд МУИС-ийн шинэ номын санд Demo Event хийхээр ажиллаж байна. Харин платформ маань энэ оны зургаадугаар сарын сүүлээр зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар тестүүд хийгдэж байгаа ба давхар гар утасны аппликейшн хэлбэрээр гаргах юм.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ