Бусад
FIBA 3X3 төрлийн шилдэг сагсан бөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа үзэх боломж

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна.
ФИБА 3×3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Дээрх гурван тэмцээнд 43 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролцох бөгөөд тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар онцгойлон хүрэлцэн ирэх аж.
Ташрамд дурдахад, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны медиа багийн хамт олон тус тэмцээнүүдийг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран ажиллаж дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа юм байна.
Монголчууд анх удаа ФИБА 3×3 төрлийн шилдэг сагсан бөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа, дэргэдээс нь үзэх юм.
Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ.
Энэ хугацаанд жилд дунджаар 10 мянга гаруй хүүхэд залуус Спрайт лиг болон Спрайт 3х3 тэмцээнүүдэд оролцсоор иржээ. Тэдгээр тэмцээн лигүүдэд оролцож ирсэн залуус маань өдгөө амжилт үзүүлэн дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг бахархалтайгаар өргөж буй “Улаанбаатар Хангарьд” баг юм.
М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт юм.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа