Бусад
Энэ өдөр түүхэнд: Зургаадугаар сарын 04

Оны 155 дахь өдөр, шинэ он хүртэл 210 хоног үлдлээ.
Өнөөдрийн тэмдэглэлт өдөр
Вашингтонд Цагаан ордны барилгын ажил дууслаа
“Тэнгэр бурхан энэ байранд хожим түүнд амьдрах хүмүүс хамгийн шилдгээ илгээх болтугай гэж би залбирч байна.Энэ дээврийн дор зөвхөн шударга, ухаантай хүмүүс удирдаж байх болтугай”
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс.
Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон “Цагаан ордон”-г барих санааг гаргасан гэдэг. Тэрээр “Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр бүгд нэг дор байх хэрэгтэй” гэж шийдсэн байна. Ингээд нийслэл Вашингтоны Пенсильвани дүүргийн хэсэг газрыг сонгожээ. Есөн алдартай зохион бүтээгчээр зураг төсөл гаргуулснаас Ирландад төрсөн Жеймс Хобан хэмээх уран барилгачийн зургийг сонгосон байна.Цагаан ордны барилгын суурь тавигдаж, бүтээн босголтын ажил 1792 оны аравдугаар сарын 13-нд олон мянган цагаач буюу африк гаралтай Америк иргэдийн хөлс хүчээр баригдаж эхэлжээ. Цагаан ордны барилгын ажлыг 1800 оны зургадугаар сарын 4-нд дуусгасан байна. Цагаан ордонд амьдарсан анхны Ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус Жон Адамс түүний эхнэр Абигейль байсан юм.
Эхэн үедээ “Ерөнхийлөгчийн ордон”, “Ерөнхийлөгчийн харш”, “Ерөнхийлөгчийн байшин” гэж нэрлэж байв. Виржинийн цагаан элсэн чулуугаар өнгөлсөн уг байр улаан боржингоор босгосон барилгуудаас хүчтэй ялгаран харагдаж байв.Ингээд 1902 онд Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн “Цагаан ордон” нэрээ албан ёсоор авчээ. XIX зууны турш барилгыг засаж сайжруулж иржээ.
Өнөөгийн Цагаан ордон нь зургаан давхар, нийтдээ 5 100 м2 талбайтай, 132 өрөө, ариун цэврийн өрөө 25412 хаалга, 147 цонхтой, 28 камин зуухтай. Түүнчлэн найман шат, гурван цахилгаан шатнаас гадна теннисний талбай, боулингийн өрөө, кино театр, гүйлтийн зам, усан сан бий.
Өнөөдөр түүхэнд
1070- Францын Рокфор гэдэг газрын нэгэн агуйд нутгийнхан шинэ бяслаг гарган авсан нь өнөөдөр хүртэл Рокфор сорт гэж нэрлэгдсээр иржээ.
1664- Шинэ Амстердам хотыг Нью-Йорк гэж нэрлэх боллоо.
1741- Витус Берингийн экспедици Камчаткийн зүг Аляскийн чиглэлээс хөдлөв.
1783- Аннон хотын яармагийн талбайд ах дүү Монгольфьегийн агаарын бөмбөлөгийг нийтэд үзүүлсэн арга хэмжээ зохиогджээ.
1859- Францчууд Австрийн 60 мянган хүнтэй армийг Мажента гэдэг газар ялан Италийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулжээ.
1896- Фордын бүтээсэн анхны машины туршилт нэг цагаар хойшлогдов. Учир нь машиныг угсарсан цехийн хаалганаас машин өргөн байв.
1897- Петербургийн “Новое Адмиралтейство” хөлөг онгоцны үйлдвэрт “Аврора” хуягт онгоцны үйлдвэрлэл эхэлжээ.Крейсер “Аврора” 1900 онд усанд буулгагдсан ба Орос-Зөвлөлтийн түүхэнд алдар нэрээ үлдээсэн хөлөг юм.
1915- Бельгийн Гент хотын ойролцоо англи нисэгч Ж. Варнфорд немецин дирижаблийг сөнөөсөн байв. Тэр нь дайнд сөнөөгдсөн дэлхийн анхны дирижабль болжээ.
1917- V Георг хаан “гайхамшигтай” (The Most Excellent) гэгдсэн рыцарийн оронг бий болгожээ.
1922- “Ажилчны сонин” хэвлэлийн газар “Матар” сэтгүүлийн анхны дугаарыг гаргажээ.Сонины дагуул байснаа 13 дугаараасаа “Матар” нэртэй болсон байна.
1926- Энэтхэгт Далай лам өөрийн армийг бүтээхээр төвөдүүдэд чихний татвар тогтоожээ.
1932- АНУ-д түүхэнд хамгийн урт бүжгийн марафон эхлэв. Тэр нь 4152,5 цагийн хугацаанд арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилжээ.
1972- Яруу найрагч Иосиф Бродский аргагүйн эрхэнд Зөвлөлтөөс гаран цагаачлав.
1977- Стив Возняк, Стив Жобс нарын бүтээсэн Apple II гэх ширээний анхны компьютер худалдаанд гарлаа
1986- Немецийн хөнгөн атлетикч Йорген Шульт өнөөдөр хүчин төгөлдөр зээрэнцэг шидэлтийн 74,08 метр гэсэн дээд амжилтыг тогтоов.
1997- Хятадад 2,35 кг жинтэй , 18,67 см диаметртай тэмээн хяруулын өндөг бүртгэгджээ.
1998- Нью-Йоркийн дуудлага худалдаа дээр $83 215 доллараар зарагдах ёстой байсан хөзрийн бундангийн хатан худалдаанаас өмнө зарагджээ. Диана гүнж түүн дээр гарын үсгээ зуран онгоцны үйлчлэгч Шейла Беркли-Уайтад бэлэглэсэн байжээ.
2002- Сирийн хойд нутгийн Оронт голын далан нуран ойр хавийн тосгодыг живүүлж, маш олон тооны хүн амиа алджээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа