Бусад
Н.Төгсцогт: Наймдугаар сард болох тэмцээнд бүсний төлөө тулалдана

ШУУД ҮЗЭХ:
Н.Төгсцогт мэргэжлийн боксод 11 тулаан хийж, 11:0 амжилттай яваа юм. Тэрбээр 11 дэх тулааны дараагаар IBO-н нэр хүндтэй бүсний эзэн болсон билээ. Харин одоо 12 дахь тулаанаа WBC-гийн бүсийг эзэмшиж байгаа Гарри Рассельтай хийхээр болжээ.
Н.Төгсцогт: Дараагийн тулаан наймдугаар сард тулаан болох юм. Аваргын төлөө тоглох энэ саналыг хүлээж авахгүй бол Гарри Рассель хүлээж авахгүй бол бүсийг нь хурааж авна. Би түүнтэй бүсний төлөө тулалдах болно. Өрсөлдөгчөө судалсан, ялна гэдэгтээ итгэлтэй байна. Гарри Рассель сүүлийн дөрвөн жилд маш цөөхөн тулалдсан юм байна лээ.
Саяхан VENUM хэмээх спортын брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн. Тус брэндээс миний тулаанд зориулж, бээлий, хувцас хэрэглэлийг тусгайлан хийж өгч байгаа. Сүүлийн дөрвөн жил олон нийтээс, хэвлэл мэдээллээс хол байсан. Учир нь өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна.
Тулааны спорт нь гэмтэл авах маш их эрсдэлтэй байдаг. Тамирчны амжилтыг том, жижиг гэж ялгах нь маш буруу гэж боддог. Хэвлэл мэдээллээр ч энэ бүс нь ийм гэх мэтчилэнгээр ташаа мэдээлэл дамжуулж байсан. Миний хувьд бүх бүсийг авч, амжилт гаргахыг хүсдэг.
Мэргэжлийн боксчин болохыг би таван настайгаасаа л хүсэж байна. Зарим хүн намайг Инчеонд ялагдал хүлээснээсээ болж, мэргэжлийн боксод орсон гэдэг ч тэр ялагдал миний хувьд юу ч биш байсан.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Лондонгийн олимпод оролцож байсан тамирчдаас дэлхийн аварга болох нь болж, бүс авах нь авч, эргээд алдах нь алдсан. Таны хувьд мэргэжлийн боксод ороод 11 тулалдсан. Тэгэхээр хугацаа алдаж байна гэх нь ч байгаа?
-Би 2017 онд шөрмөсөө сунгаж, том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй тулалддаг учир нь гэмтэл амархан сэдэрч, цөөхөн тулаан хийсэн. Үүнээсээ болж олон тоглолт, хугацаа ч алдсан.
-WBC-гийн бүсний эзэн болбол IBO-н бүсээ давхар эзэмших үү?
-Тэгэлгүй яахав. Энэ бол миний хамгийн хайртай бүс.
-Монголдоо тулаан хийх бодол байдаг уу?
-Манай менежер ч мөн энэ талаар ярилцаж байсан. Би бүсээ авчихвал боломжтой гэж бодож байна.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэлээ хийдэг. Сонирхогчдынхыг бодвол хугацааны хувьд урт бөгөөд хүнд.
-Та өмнө нь олимпод өрсөлдөн мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэхдээ мэргэжлийн боксод очиход бүх зүйл өөр байсан байх?
-Тэгэлгүй яахав. Тэнд очоод би бүхнийг 0-ээс эхэлсэн. Эхэндээ бэлтгэлийн дараагийн өдөр босоход ч хүнд байсан. Удаан хугацаанд бээлийтэй бэлтгэл хийхэд гар задарч байлаа. Олимпийн боксод байснаасаа өндөр жинд тоглож байна.
-Ямар нэг багт хамрагдаж байна уу?
-Өөрийнхөө багаар л явж байгаа. Төгсцогт гэх монгол нэрээ олонд таниулахыг хүссэн. Тиймээс ямар нэгэн багт харьяалагдахгүй байгаа.
-Таныг Алтан Дорнод Монгол захиралд талархсанаа илэрхийлж, машин өгсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тэр үнэн үү?
-Болоод өнгөрсөн зүйл. Дэлгэрэнгүй яриад яахав.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ