Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Б.Энх-Амгалан: Бага оврын онгоц угсарч онцгой байдлын үед ашиглах боломж бий

Нийтэлсэн

-

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Та зам, тээврийн салбарыг хариуцаад багагүй хугацаа өнгөрлөө. Салбарын тулгамдсан асуудал болоод дэвшилттэй талуудыг сайн судалсан байх. Таны харж байгаагаар танай салбарын хамгийн тулгамдсан бас дэвшилттэй ажлууд нь юу байна. Мэдээлэл өгөхгүй юү?

-Зам, тээвэр бол гадаад худалдааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зэргээр улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахад онцгой үүрэгтэй салбар. Энэ салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг сайн хийж чадвал эдийн засгийн эргэлт сайжрахад чухал нөлөө үзүүлнэ.

Зам, тээврийн салбарт хийж байгаа хэд хэдэн ололттой ажлууд бий. Тухайлбал, баруун бүсийн аймгуудыг бүгдийг нь засмал замаар холбохоор төлөвлөж байна. Эхнээс нь дурдвал, Өвөрхангай аймгийн 60 километр авто замын засварын ажил эхэлсэн.

Баянхонгороос Байдраг хүртэлх 129 километр авто замын ажил одоо дуусаж байгаа. Байдрагаас цааш Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр авто замын ажил эхэлчихлээ. Энэ жил ажлынхаа 90 хувийг гүйцэтгэчих байх. Улаанбайшинт чиглэлийн 25 километр авто замын ажил дуусах гэж байна. Баян-Өлгий аймгийн 19 километр авто замын ажлын тендер зарлагдах гэж байгаа.

Баян-Өлгийгөөс Цагаан нуур хилийн боомт хүртэлх 25 километрийн замын ажил бий. Энэ ажилд Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл хуралдаж хамтарч ажиллах боломжтой гэд-гээ илэрхийлсэн. Мөн Завхан аймгийн Загастайн давааны 67 километр авто замын засварын ажил эхэлчихлээ. Тосонцэнгэлээс хойш Увсын чиглэлд тавьж байгаа 167 километр авто замын ажил нэлээд өндөр бүтээмжтэй байна.

Энэ жилдээ бараг дуусах байх. Ингээд үндсэндээ баруун бүсийн бүх аймаг засмал замаар холбогдоно. Монгол Улсын бүх аймаг нийслэл Улаанбаатар хоттойгоо тосон замаар холбогдоно гэсэн үг.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх талаар олон жил ярьж, энэ жил засч шинэчлэхээр болсон. Хэзээ ажил нь эхлэх вэ?

-Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгоно. Хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил явагдаж байна. Тендерт нь таван компани шалгарсан. Ерөнхийдөө энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болно.

Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон. Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил явж байна.

Хоёр үе шаттай тендер шалгаруулалт болно. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болно. Ингэснээр ирэх есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Дарханы замд осол гардаг цэгүүд их байдаг. Тэр хэсгийнх нь эргэлтийг өөрчлөх ч юм уу шинэчлэлт хийх үү?

-Тэр хар цэгүүдийг бүгдийг нь өөрчилж байгаа. Огцом эргэлттэй цэгүүдийг өөрчилж янзалж байна. Ерөнхийдөө энэ чиглэлийн авто замыг шинэчилснээр босоо тэнхлэгийн тээврийн урсгал нэлээд сайн нэмэгдэнэ, аваар осол багасна гэж үзэж байгаа.

-Налайх чиглэлийн авто замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн. Хугацаандаа амжих болов уу?

-Налайхын авто замын ажил ид үргэлжилж байна. Замын шинэчлэлийг Монгол, Хятадын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж байгаа. Энэ хүрээнд Хятадын талаас гүйцэтгэгч шалгаран ажиллаж байна. Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч “Синохайдро”, Монгол Улсын “Тэгш плант”, “Гашууны гол”, “Дарданговь” зэрэг гурван туслан гүйцэтгэгч нарт ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн учраас 24 цагаар ажилла гэдэг шаардлагыг тавьсан. Ажлын явц нь нэлээд сайн байна лээ.

-Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг бүртгэхгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн төслийн энэ заалтыг хасах тухай ярьсан байсан. Хэзээ татаж авах вэ?

-Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос бүртгэхгүй байя, олон жилийн насжилттай автомашиныг явуулахыг хориглоё гэж ярьж байгаа юм. Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулж байгаатай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд 2021 оноос импортоор оруулж ирж байгаа баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг бүртгэхгүй байх заалтыг оруулсан.

Гэхдээ манай яамны зүгээс энэ зохицуулалтыг хийх цаг нь арай болоогүй гэж үзэж байна. Ард түмний амьжиргаа сул байна, ихэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашин хэрэглэж байгаа учраас энэ зохицуулалтыг маш нарийн судалгаатай хийх ёстой. Манай улс автомашин үйлдвэрлэдэггүй учраас шууд хориглож болохгүй. Тиймээс хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр манай яамнаас санал гаргаж заалтыг татаж авна.

-Төмөр замын бүтээн байгуулалт энэ жил эрчтэй эхэлж байна уу даа?

-Тийм ээ. Монголчууд 70 жилийн түүхэндээ анх удаа өөрсдийнхөө хөрөнгө, өөрсдийнхөө нөөц бололцоо, монгол хүний гараар төмөр замаа тавьж эхэлж байна. Алтанширээтийн 27 километр төмөр замыг тавьж дууслаа. Одоо төмөр замын дохиолол, хамгаалалт бэхэлгээг нь хийж байгаа. Ирэх сарын эхээр ашиглалтад оруулна. Уг нь гэрээт хугацаа нь арваннэгдүгээр cap байсан.

Гэхдээ хугацаанаас өмнө ажлаа амжилттай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгөх гэж байгаа юм. Үүнээс гадна Алтанширээтийн авто замын ажил ирэх сарын 15-ны үеэр дуусна. Үндсэндээ Алтанширээтийн бүтээн байгуулалтууд урагштай байвал бидний өмнө тулгамдаад байгаа шатахууны үнийн өсөлтийн асуудал шийдэгдэнэ.

Түүнчлэн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг сая эхлүүллээ. Зэвсэгт хүчний жанжин штабынхан төмөр замын доод суурийг, “Улаанбаатар төмөр зам” компани дээд бүтцийг нь хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү үндэсний том бүтээн байгуулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаар хийж байна. Төмөр зам стратегийн олон ордыг дайрч байгаа учраас ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэнийг өсгөхөд, дэлхийн зах зээлд IPO босгоход хамгийн чухал нөлөө үзүүлэх юм.

Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил удахгүй эхэлнэ. Өмнө нь 207 километр төмөр замын суурь бүтцийн ажлыг 50-70 хувийн гүйцэтгэлтэй хийсэн байгаа.Тиймээс бид энэ бүтцийг ашиглах нь ажлыг хурдан явуулахад дөхөмтэй гэж үзсэн. 207 километрээс цааш бид гүүрэн байгууламж барих, холболтын цэг тохирох, төмөр замын тарифын хөнгөлөлт гээд Хятадын талтай тохиролцох ажлууд бас байгаа. Замын бүтээн байгуулалтын хувьд ийм байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн уулзвар нь зөрсөн гэдэг шүү дээ. Үүнийг засварлах юм уу? 

Манай тал 699 дүгээр хилийн баганаар гарвал 18 км төмөр зам сунгаж бариад шууд хил гарах боломжтой, хэрэв 703, 704-р баганаар холболт хийвэл 28 метрийн өндөртэй 4.7 км урттай гүүрэн байгууламж барих юм. Энэ байгууламжийг барих өртөг өндөр бас технологийн горим гэж хугацаа авна. Цэг биш өндөржилт зөрсөн юм л даа.

-Хотыг тойруулж төмөр зам тавих талаар яригдаж байсан. Энэ ажил юу болж байгаа вэ?

-Улаанбаатар хотын хувьд нэг сая 500 мянган хүнтэй капитал хот учраас төмөр замаар шатахуун тос, мод модон материалууд, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа тээвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс хотын дундуур байрладаг төмөр замыг Богд хан уулын урдуур тавья гэж ярьж байгаа. Богд хан уулын урдуур явах төмөр замын ТЭЗҮ-ийг хийхээр Азийн хөгжлийн банктай ярилцсан.

УИХ-аар өмнөх концессын асуудлыг цуцалсны дараа Азийн хөгжлийн банк хамтран ажиллаж, ТЭЗҮ-ээ хийж дуусгахаар ярьж байна. Үүнээс гадна энэ жил “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ хүрээнд төмөр зам дагасан бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, зам засвар арчлалтын ажлуудыг хийнэ.

Тухайлбал, төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлагатай. Төмөр зам өнгөрсөн жил түүхэнд байгаагүй их буюу 25 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ үзүүлэлт цаашид нэмэгдэх бололцоо бүрдэнэ.

-Төмөр замын салбар нэлээд их бужигнаантай байлаа. Хүмүүсийн хамгийн найдвартай унаа гэж итгэдэг вагон осолдсон нь цочирдом үйл явдал болсон.Төмөр замын засвар шинэчлэлийг хангалттай хийж байгаа юу?

-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг бол 16,500 гаруй ажилчинтай, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, чуулгатай маш том айл. Өөрсдийн гэсэн засвар механикийн том бригадтай. Өнгөрсөн онд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж вагон осолдсоныг ойлгох хэрэгтэй. Тухайн үед хазайсан вагоныг босгох хүчтэй техник байгаагүй. Тиймээс яалт ч үгүй Оросын талаас туслалцаа авсан.

“Улаанбаатар төмөр зам” Монгол, Оросын хамтарсан нийгэмлэг учраас оросууд туслалцаа үзүүлдэг. Харин төмөр замын засвар арчлалтыг үр дүнтэй хийж байна уу гэвэл үгүй. Төмөр зам өөрөө зорчигч, өргөн хэрэглээний бараа, нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний нүүрс тээвэрлэлтээс алдагдалтай ажилладаг.

Төлбөрийг нь бид хүчээр бариад байгаа юм. Үнийн өсөлтөд нөлөөлдөг өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийг хүчээр барьж байгаа учраас алдагдалтай ажиллаад байгаа юм. Үүнээс гадна төмөр замд зээлийн хүүгийн нь дарамт байгаа.

-УИХ-аар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэрэгцээнд зориулж импортолсон онцгой албан татварыг чөлөөлсөн шүү дээ? 

-“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн татварын асуудлыг шийдвэрлэсэн. Одоо төмөр замынхан МОНП-1, МОНП-2 зээлийнхээ асуудлыг шийдвэрлэхэд бланс нь тэнцвэржинэ. Үүний дараа төмөр зам өөрөө өөрийгөө аваад явчих боломжтой болох юм. Бид Оросын талтай төмөр замын суурь бүтцийг засаж сайжруулах ажилд 240 сая ам.долларын зээл авахаар ярьж, банкуудтай хэлцэл хийж байна. Энэ хүрээнд гол төмөр замын дагуу суурь бүтцийн засвар арчлалтын ажлаа хийхээр тооцож байгаа. Ингэснээр болзошгүй аваар осол гаргахгүй байх асуудалд анхаарах боломж бүрдэнэ.

-Агаарын тээврийн салбарын том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг наадмаас өмнө ашиглалтад оруулна гэж байсан. Ажил нь ямар явцтай байгаа вэ. Хугацаандаа амжиж ашиглалтад оруулах уу?

-Энэ жил агаарын тээврийн хувьд том ололттой жил болж байна. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулна. Нээлтийг нь долоодугаар сарын 5-нд хийхээр төлөвлөсөн. Харин туршилт, тохируулга, жигдрүүлэх ажил арван сарын хугацаанд явагдана. Өөрөөр хэлбэл, нээлтээ хийснээс хойш арван сарын дараа үйл ажиллагаа нь бүрэн жигдэрнэ гэсэн үг.

-Хуучин нисэх онгоцны буудлаа хэрхэн ашиглах вэ?

-Хуучин нисэх онгоцны буудлаа олон улсын нисэхийн их сургууль бол-гохоор тооцоолж байна. Монголчууд нисэх хүчний салбарынхаа хүний нөөцийг дотооддоо бэлтгэдэг болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бага оврын онгоц угсрах, их оврын агаарын хөлгийг засах зэргээр хуучин нисэх буудлаа салбарынх нь хөгжилд зориулж хөгжүүлэх хэрэгтэй.

-Нисэхийн инженерүүд Монголдоо онгоц засварлаж, угсардаг болсон. Цаашид энэ чиглэлийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Бага оврын онгоц угсрах асуудал яригдаж байгаа. TBC-2MS, TBC-2TDS загварын хоёр онгоцыг манай улсад угсрах боломж бий. Эхний хэдэн онгоцоо угсарсан. Ямар ч гэсэн Оросын тал манай угсарсан онгоцонд зөвшөөрөл олгож, гэрчилгээжүүлэх ажлыг нь хийж байна. Одоогоор нэг онгоцыг угсарч байна. Ирэх сарын 5-нд болох шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн арга хэмжээний үеэр угсарсан онгоцоо ашиглана гэж бодож байгаа.

Агаарын хөлгийг дурын нэг хүн байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч ч дуртай газраа буулгаж болохгүй.

Үүнээс гадна бид Боинг компанийн Ази дахь засварын салбар үйлдвэр болох зорилт тавьж ажиллаж байна. Тус компанитай бид нэлээд нааштай харилцаатай бай-гаа. Манай инженерүүд агаарын 60 дахь хөлгөө засварлаж гаргасан. Цаашдаа энэ компанийн хөлгүүдийг засах чиглэлийг хөгжүүлэх ёстой гэж харж байгаа.

Ер нь агаарын тээвэр бол далайд гарцгүй манай орны хувьд маш чухал салбар. Агаарын тээврийн салбар дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Тиймээс агаарын тээврийн ашиглалтыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий.

-Жижиг оврын онгоц угсарч түргэн тусламж, онцгой байдлын зориулалтаар ашиглах боломжтой юу?

-Манай улсад 60 гаруй жил ниссэн АН-2 буюу шинэчлэгдсэн ТВС-2 МС жижиг оврын 20 онгоц бий. Үүний 17-г нь засчихвал түргэн тусламж, онцгой байдал, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болно. Алсын сумдад нисэж болно.

-Төмөр нь муудсан, эрсдэлтэй гэж үзэх хүмүүс байна лээ. Ийм болгоомжлол байхгүй юу?

-Хүмүүс төмөр нь муудсан гэж ярьдаг юм. Ийм зүйл байхгүй. Польш Улсад үйлдвэрлэсэн энэ онгоц мото цаг болоогүй, манайд байгаа онгоцууд 6,000-7,000 мото цаг ниссэн. Уг онгоцны нийт нисэх хугацаа нь 20,000 гаруй мото цаг байдаг. Тэгэхээр дахиад 10 орчим жил ашиглах бололцоо байгаа. Мотор нь хүчтэй шинэ. Онгоцоо манайхан өөрсдөө иж бүрэн засдаг болсон учраас угсаръя гээд байгаа юм.

Харин зарим хүмүүс дургүйцэж “Монголдоо хадаас ч хийж чадахгүй байж онгоц хийж яадаг юм бэ” гэдэг. Тэгвэл Боинг компанийнхан яагаад биднээр 60 дахь онгоцоо засварлуулаад ашиглаж байгаа вэ. Сингапур, Солон-гос, Орос, Хятад зэрэг олон улс манайхаар онгоцоо засварлуулж байгаа. Манай инженерүүд чадаж байна. Үүний зэрэгцээ бид жижиг оврын онгоц угсарч олон улсын нисэхийн байгууллагуудад эзэлж байгаа байр сууриа өсгөх хэрэгтэй.

-Хэрвээ ТВС-2МС онгоцыг угсарчихвал аюулгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

Нисэх, бүртгэх зөвшөөрлийг нь ОХУ-аас өгнө. Бүх ажлыг стандартын дагуу хийж шалгуулж, хянуулж зөвшөөрлөө авна. Түүнээс биш дугуй угсарч байгаа шиг хялбархан хийчихээд өөрсдөө унаж, нисэх гээд байгаа юм биш шүү дээ. ТВС-2МС онгоцыг эзэмшигч “СИБНИА” үйлдвэрийн захирал манай улсад ирж, туршилтын нислэг хийж үзүүлсэн. Ингэхдээ манайд угсарсан онгоцыг өндөр үнэлсэн.

-Угсарсан онгоцны чанар, аюулгүй байдал ямар байгаа тухай хэлсэн үү?

-Бидэнд хариу ирүүлэх-дээ “Ямар ч алдаа заагаагүй. Монголчууд сайн хийсэн байна” гэсэн үнэлэмжийг өгсөн. Манайхан чадаж байгаа. Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг ч бий. Хийж бүтээх гэж байгаа чадалтай мэргэшсэн инженерүүдийн халуун сэтгэл рүү битгий ус цацаарай гэж хэлмээр байна. Манайхан сүүлийн үед хэтэрхий их улстөржиж байна.

Төмөр зам тавья гэхээр чадахгүй л гэнэ. Бүтээн байгуулалт хийе гэхээр боль л гэнэ. Бид төмөр замаа гаднын байгууллагуудаас гурав дахин хямд зардлаар хийж байгаа гэдгийг л бодох хэрэгтэй. Алтанширээтийн төмөр замаас хэмнэсэн төгрөгөөрөө орон сууц барих гэж байна шүү дээ. Үүгээр бид тэнд ажиллах ажилчдын орон сууцыг барих гэж байна. Ямар ч гэсэн монголчууд өөрсдөө хийвэл нэгдүгээрт, үр өгөөж нь Монголд ирнэ.

Манай тал 699 дүгээр хилийн баганаар гарвал 18 км төмөр зам сунгаж бариад шууд хил гарах боломжтой

Монголчууд тогтмол ажил, цалин хөлстэй болохын зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаатай болчихно. Алийн болгон өрөөс өрийн хооронд явах вэ. Өөрсдөө хийдэг, бүтээдэг болмоор байна шүү дээ. Монголыг монгол л аварна. Хэн нэгэн гаднын хүн ирж аврахгүй. Монгол хүнийг монгол хүн л хайрлана. Тиймээс монголчууд бие биеэ дэмжиж, улс орон ирээдүй хойчоо бодож бүтээн босголт хийж улс орноо хөгжүүлэхгүй бол бүгд эдийн засагч, улстөрч, дарга байж болохгүй шүү дээ.

Сайн мужаан, шаварчин, будагчин, гагнуурчинтай баймаар байна. Өөрөөр хэлбэл, бүтээлч зүйлүүдийг дэмжих, ядмаг хувиа хичээсэн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй болсон юм уу даа.

-Агаарын тээвэрт шинэ чиглэл нэмэх боломж бий юү. Мөн тийзийн үнэ өндөр байгаа асуудал байгаа шүү дээ?

-Солонгосын Асиана, Эйстар жет, Корэйн эйр гэсэн гурван авиа компани чиглэл нэмэх санал ирүүлсэн. Эдгээр авиа компани нисч эхлэхэд нислэгийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ тасалбарын үнэ буурна гэж тооцож байгаа. Мөн Туркиш эйрлайн Монголд 1,000 суудал өгөх хүсэлт тавьсан. Долоо хоногт 260 хүний суудалтайгаар гурван удаа нисье гэж байгаа юм. Үүнийг бид судалж байна.

Ингэснээр европын чиглэлийн тасалбарын үнэ буурахаар харагдаж байгаа юм. Үүнээс гадна Вьетнам, Тайланд, Япон Улсаас манайтай хамтран ажиллах санал тавьж байгаа. Хамгийн эхний асуултад хүндрэлтэй зүйл юу байна вэ гэж асуусан.

Хүндрэлтэй зүйл нь онгоцны шатахуун, төмөр замын дизелийн түлшний асуудал л байна. Бид Роснефть компанитай шууд холбогдож, дундын зуучлалгүйгээр дэлхийн зах зээлийн үнээр тогтмол авбал бид энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий. Ингэхгүй бол өндөр үнээр шатахуун аваад байхаар тасалбарын үнэ бууруулахад хүндрэлтэй юм. Гэхдээ хамгийн чухал нь манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болох ёстой.

Одоогоор улсын хэрэгцээ нэг сая тонн байгаа бол барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хоёр сая тонн байгаа юм. Цаашдаа том бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ нэмэгдэнэ. Тэр болтол бид өөрсдийн хэрэгцээгээ хангахад дотоодын шатахууны үнэ тогтмол болно, буурна.

-Орон нутгийн чиглэлийн нислэгийн тасалбарын үнийг бууруулна гэсэн. Яг хэзээнээс үнийг нь бууруулах боломжтой вэ?

-Баруун таван аймгийн нислэгийн тасалбарын үнэ нь өндөр байгаа юм. Үүнийг бууруулах бололцоо байна уу гэдгийг судалсан. Судалгаагаар тасалбарын үнийг бууруулах боломж байгаа нь харагдсан. МИАТ компани нэмж бага оврын онгоц түрээсэлж нисгэх, бусад компаниуд нь ч нислэгийнхээ тоог нэмэх боломж байгаа юм билээ. Үүнийг судалж, ажлын хэсэг танилцуулж, түрүүчээсээ туршиж эхэлж байна.

-Боинг 737 макс онгоцыг буцаах талаар ярьж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Энэ онгоцыг түрээсэлж авсан. Бид Боинг компанид хүсэлт тавьсан ч одоогоор хариу ирээгүй байна. Хэрвээ онгоцыг явуулахгүй бол зогсолт, хадгалалт, хамгаалалтын зардал, түрээсийн зардал, энэ онгоцыг явуулаад олох байсан ашгаа тус компаниас нэхэмжилнэ. Яалт ч үгүй, дэлхий даяар зогссон учраас Боинг компани шийдэхээс өөр аргагүй.

-Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч хөлөг онгоцтой болж, далайн салбарт өрсөлдөхөд чадварлаг боловсон хүчин шаардлагатай. Энэ салбарын боловсон хүчинг бэлтгэхэд анхаарч байна уу?

-Усан замын тээврийн хувьд хэд хэдэн онцлог зүйл бий. Бид Сингапур Улс дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан дэлхийн бүх далайд далбаа ашиглалт явуулдаг. 330 гаруй орны хөлөг онгоц манай улсын далбаатай явж байна. Тэднээс төлбөр хураамж авч байгаа. Цаашдаа далайн салбарын боловсон хүчнийг Солонгос, Япон, Турк Улсад сургаж, боловсруулж, дад-лага хийлгэнэ.

Монгол Улс цаашдаа эдийн засаг сэргэж, хөлөг онгоцтой болох ч юм билүү. Тэр онгоцоороо далайн тээвэрт оролцож, өөрийн гэсэн далбаагаа мандуулж их далайд тээвэр хийх мөрөөдөл байна.

-Танай салбартай холбогдолгүй асуулт асууя. Улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулжээ. Та энэ саналыг дэмжиж байгаа юу?

-Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Харин намын бүлгийн байр суурь гарсан. Намын бүлгээс “Улс нэг тойрог болох нь зөв. Ингэснээр улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр, бодлого явуулахад амар болно” гэж дэмжсэн. Ингэхгүй бол гишүүд жижиг тойрог руу хөрөнгө татаж, томоохон улс орныг хамарсан хөгжлийн бодлого гаргаж, бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй болгож байна гэж үзсэн. Үүнийг өнөөдөр шууд шийдчихэж байгаа юм биш. Хэлэлцүүлгийн явцад хэрхэхийг мэдэхгүй байна.

-Улс нэг тойрог нь шинэ улстөрчдөд халгаатай болох нь гэж хараад байна л даа?

-Нийгэмд танигдаагүй буюу залуу хүмүүст хэцүү байна байх. Олон нийтэд танигдсан хүмүүст боломжтой гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ нэгэнт намын бүлгийн байр суурь гарсан учраас тойргийн хуваарилапт өөрчлөгдөхгүй л болов уу даа.

-Эрх баригч МАН-ын гишүүд 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ? 

-Өөрчлөх алдаагаа засах, шинэчлэлт хийх цаг нь болсон.

-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө онгоц саатуулж, “онгоц” хочтой болсон гэдэг. Энэ нь магадгүй танд олон нийтэд танигдахад сайнаар нөлөөлсөн байх. Тухайн үед та үүнийг үгүйсгэсэн ч энэ тухай уншаагүй олон хүн байгаа байх? 

-Тухайн үед Монгол, Орос хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитоор урагшлахгүй зогсонги байдалтай байлаа. 2015 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхаасаа л би бүс нутгийн харилцааг сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Уг нь Монголын бараа бүтээгдэхүүний гол зах зээл нь Сибирь байгаа юм.

Арьс шир, ноос ноолуур, үслэг эдлэл бүгд Сибирийн зах зээл. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч “Монгол, Оросын хамтын ажиллагаа” арга хэмжээг 2015, 2016, 2017 онд зохион байгуулсан. 2015 оны арга хэмжээ Сибирийн төв Новосибирскт болж байв. Арга хэмжээнд оролцохоор Монголоос их олуулаа очсон. Тухайлбал, 60 гаруй урлаг соёлынхон, 30 гаруй бизнес эрхлэгч, 30 гаруй орон нутгийн удирдлага, парламентын бүлгийн гишүүд явсан. Ийм олон хүнийг вагоноор явуулахад цаг хугацааны хувьд хүндрэлтэй байсан юм.

Тиймээс нэг жилийн өмнө МИАТ-д хүсэлт тавьсан. МИАТ судалж үзээд бололцоотой гэж хэлсэн. Тэгээд бид Новод очсон. Тухайн үед арга хэмжээний хүрээнд хоёр улсын Шинжлэх ухаа-ны академи, эмнэлгүүдээс гадна 17 аж ахуйн нэгж хамтран ажиллах санамж бичиг зурж байлаа. Гэтэл ийм үр бүтээлтэй ажлын талаар нэгийг ч дурдаагүй хэрнээ Б.Энх-Амгалан дураараа авирлаж, онгоц буулгасан гэдэг юм.

Агаарын хөлгийг дурын нэг хүн байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч ч дуртай газраа буулгаж болохгүй. Яагаад гэвэл, олон улсын агаарын тээврийн гэрээ, дүрэм гэж бий. Новод онгоц саатсан шалтгаан нь шатахуунаа авах, зорчигчдоо буулгаж, суулгахаас үүдсэн юм шиг байна лээ. Энэ нь бидний буруугаас болсон зүйл биш. МИАТ-ийн өөрийнх үйл ажиллагааны онцлогтой холбоотой байсан. Ингэж л онгоц саатуулсан нэртэй болсон доо.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм17 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр17 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр17 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим