Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Д.Цогтбаатар: Дипломат албанд итгэх итгэлийг эргүүлэн олж авахын тулд бүх хүчин чармайлтаа дайчилна

Нийтэлсэн

-

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Б. Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярынхаа хамтаар өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ саатуулагдсан. Тэд дипломат дугаартай автомашиндаа 70 кг герион буюу хар тамхи тээвэрлэж явсан бөгөөд энэ мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон. Иймд энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Энэ хоёр хүний үйлдсэн хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэр хүнд зөвхөн монголчууд төдийгүй дэлхийд шалдаа буутал уначихлаа. Иймд үед албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа дипломатчдад хүртэл үл итгэх хандлага газар авч байна. Мэдээж нэр бүхий хоёр хүний асуудлыг ярилцлагын явцад дэлгэрэнгүй асуух тул танаас юун түрүүнд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг тань тодруулъя?

-Зөв л дөө. Миний хувьд яг энэ асуулт, эргэлзээ олон нийтээс гарч байгааг ойлгож байна. Үүн дээр Гадаад харилцааны яам ч тайлбар хийх ёстой. Ер нь бол хүмүүс маш их жигшиж хандаж байна. Цочирдож байна.

Тэгэхээс ч өөр аргагүй. Харин дипломат албанд, дипломатчдад итгэж болох уу гэдгийн тухайд бол өнөөдөр бүгдийг нь шалгаж байгаа гэдгийг хэлмээр байна. Онцгой шинэ арга хэмжээ авах талаар ярилцаж байна. Мөн зөвхөн дангаараа Гадаад харилцааны яам ажиллах бус олон улсыг дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн асуудал хөндөгдөж мэдэх учраас зөвхөн манай яам, Монгол Улс төдийгүй бусад орнуудтай илэн далангүй хамтран ажиллах шаардлага үүслээ.

Ингэж ярьж, хамтарч асуудлын ард гарахгүй бол хэцүү. Итгэлцлийн тухайд итгэлийг эргүүлэн олж авахын төлөө бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллана. Дахиж ийм хэрэг гаргаж болохгүй.

-Гол нь үүний тулд юу хийж байна вэ гэдэг нь бас их чухал байх?

-Дипломат албаныхан хар тамхины наймаанд холбогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны яам өнөөдөр хөндсөн хэрэг биш гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр буюу энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө манай яамнаас холбогдох байгууллагад албан бичиг явуулсан.

Яагаад албан бичиг явуулах болсон гэхээр ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн өнгөрсөн оны сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон. Энэ асуудалтай холбоотойгоор Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан.

Манайхыг энэ хүсэлтийг тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд нь аль хэдийнэ тусгай шалгалтын ажлуудаа эхлүүлсэн байсан. Ажиллаж эхлэхдээ өөрсдийн олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилласан гэж ойлгож байгаа. Гэхдээ энд би тусгай байгууллагын үйл ажиллагааны талаар ярих нь зохиогүй хэрэг. Иймд зөвхөн энэ хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам болон өөрийн зүгээс авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгнө.

-Тухайлбал?

-Сая Зүүн Европын оронд айлчлахдаа Гадаад харилцааны сайдтай нь энэ асуудлаар ганцаарчилсан уулзалт хийсэн. Уг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Зүүн Европын орнуудаар айлчлалаар ярих гээд байсан асуудлуудын нэг нь яг энэ л дээ. Даанч улс төрийн нөхцөл байдлаас болоод хойшлуулж байгаад сая айлчилсан. Энэ үеэрээ дээр хэлсэнчлэн асуудлыг ярьсан. Туслалцаа дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах хүсэлт тавьсан.

Яагаад гэхээр хар тамхины наймаа гэдэг чинь нэг хүний болон нэг улсын асуудал биш. Дээр нь, гэмт хэрэг өөр улс орны нутаг дэвсгэрийг дамнан гараад байна. Иймд үр дүнтэй хамтран ажиллах нь чухал. Нэг ёсны энэ бэлтгэл ажлууд эхэлсэн байсан гэж болно. Мөн зөвхөн энэ удаагийн хэрэг явдалтай холбоотойгоор асуудлыг би ярьсан юм биш.

Өмнө нь 2008 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ирээд би олон хүний дургүй хүргэсэн нэг санаачилга гаргаж, түүнийгээ албан ёсоор гэрээ болгон гарын үсэг зуруулж эхэлсэн нь тухайн үед их түгээмэл байсан тамхины наймааг зогсооход түлхэц өгсөн талтай.

-Ямар учиртай гэрээ байсан юм бэ?

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдсон ажилтантай байгуулах гэрээг шинэчлэн батлах тухай тусгай журам гаргасан. Тэр журмын дагуу байгуулж эхэлсэн гэрээгээр дамжуулан эх орныхоо нэр хүндийг хамгаалахыг зорьсон. Яг үнэндээ эх орны нэр хүнд, Монгол Улсын аюулгүй байдал гэж бүгд ярьдаг хэр нь яг юуг хийсэн юм бэ гэж асуувал олон хүн тийм амар хариу хэлэхгүй л байх. Хэлэхэд хэцүү л байхгүй юу.

Тэгэхэд тэр гэрээг байгуулахаас зарим дипломатчид бүр татгалзаж, намайг янз бүрээр муулж байсан. Би зорилгоосоо ухраагүй. Жишээ нь, тамхи, хар тамхи болох аливаа нэгэн хууль бус наймаа болон үйлдэлд Монгол Улсын дипломатч оролцдог юм бол явуулсан бүх мөнгөө та нараас буцааж нэхэмжилж авна гэдгийг гэрээнд оруулсан. Гэр бүлийг нь нүүлгэхэд гаргасан зардлаа гаргуулж авна. Монгол Улсын нэр хүнд, дипломат албанд гаргасан хохирлыг нэхэмжилнэ гэж заасан. Энэ чинь зүгээр нэг хоосон үг яриа биш байхгүй юу. Ийм гэрээнд зурдаг болсон хүмүүс хариуцлагатай байна аа даа.

-Монгол Улсын нэр хүндийг хэрхэн үнэлэх юм бэ, тэгээд?

-Тэр хүн эх орныхоо нэрийг хэдээр үнэлэхэд бэлэн байсан юм бэ гэдгээр харьцуулж тооцно гэж үзсэн. Өнөөдөр Германд баривчлагдаад байгаа хоёр хүн гурван сая евротой тэнцэх хар тамхи тээвэрлэж явсан. Тэгвэл яг энэ мөнгөн дүнтэй тэнцэх төлбөрийг Монгол Улсад төлөх ёстой гэсэн үг. Үүний үр дүнд Гадаад харилцааны яамны үндсэн дипломат кадр 2016 он хүртэл элдэв төрлийн хууль бус наймаанд оролцоогүй байдаг юм. Би 2012 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Түүнээс хойш манай яамны яг үндсэн дипломатчид ийм гэмт хэрэгт холбогдоогүй гэдэг нь яах аргагүй үзүүлэлт биз.

-Харин 2016 онд?

-Манай яамыг өөр яамтай нэгдэж салахад орж ирээд тухайн үедээ тэтгэвэртээ гарсан байсан хүний нэг асуудал гарсан. Дараа нь мөн өөр албанаас орж ирсэн нэг хүн мансууруулах бодис тээвэрлэх хэрэгт холбогдож Германд баривчлагдсан. Тэр даруйд манай яам холбогдох байгууллагууд руу үүнд анхаарч, хамтран ажиллах бичиг явуулсан. Тэр дагуу ажил хийгдэж эхэлсэн байсан л гэсэн үг. Тэгэхээр үр дүн байгаа биз.

Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай яамныхныг, дипломатчид биднийг бүгдийг нь шалгах хэрэгтэй болж байгаа. Тэгж байж дахин ийм хэрэг гарахаас сэргийлж чадна.

-Таныг ч гэсэн үү?

-Тийм ээ. Шаардлагатай гэж үзвэл намайг ч гэсэн шалгах хэрэгтэй. Үндэслэл байгаа бол шалгаг. Би татгалзахгүй. Итгэлцлийг эргүүлэн олж авахын тулд сайтар шалгах хэрэгтэй. Шалгуулах ч ёстой. Тэгэхгүй бол итгэлцлийг эргүүлэн олж авахад хэцүү болчихоод байна. Яг үнэндээ өмнө нь намайг хар тамхины аюул Монголын босгыг даваад ороод ирлээ, бид нарт тусгай байгууллагын тусгай мэдээлэл, тусгай ажиллагаа хэрэгтэй байна гэж олон нийтэд ярьж байхад тухайн үед хүмүүс итгэхгүй, элэглээд байсан.

Даапаалж ч байсан. Одоо тэгвэл байдал ямар болов. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл маань юу гэхээр тусгай алба болох дипломат байгууллагынхныгаа бид хянаад, шалгаад зогсоож болно. Гэтэл жирийн монгол иргэдийг, залуусыг онилчихоод байгаа олон улсын зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсооход хэцүү шүү.

-Та манай мэргэжлийн дипломатчид ийм хэрэгт өнөөг хүртэл холбогддоггүй гэж байна. Тэгвэл өнөөдрийн баривчлагдаад байгаа энэ хоёр хүн танай мэргэжлийн кадрууд мөн үү, биш үү?

-Манай яамнаас томилогдсон хүмүүс мөн. Б.Баттүшиг нь өмнө нь Бангкокт томилогдож байсан. Дараа нь, Истанбулд томилогдсон. С.Эрдэнэбаяр нь 1990-ээд оноос манай яаманд ажиллаж эхэлсэн, олон сайд, олон Элчин сайдын жолооч хийсэн хүн.

-Таныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн байхад, сая сайд болоход ч жолоочийг тань хийж байсан гэдэг яриа гарсан. Та ямар шалгуураар энэ хүнийг Истанбул руу томилсон юм бэ?

-Яг үнэндээ энэ хүн өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй байсан юм. Гэтэл тухайн жилийн томилгоо бүгд хийгдэж дууссаны дараа Туркт томилогдсон байсан хүн явж чадахаа байж оронд нь Төрийн албаны зөвлөлөөр шийдэгдэж, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас нэр нь орж ирээд явсан. Намайг энд ажиллах хугацаанд надтай таван жолооч ажилласан.

Тэдний л нэг. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас “Энэ хүн таны жолоочоор ажиллана” гэхэд би “Үгүй ээ, энэ хүнийг авахгүй” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Яагаад гэхээр манай яамны нэг онцлог нь сайдаар ч, Төрийн нарийнаар ч ажилласан байлаа гэхэд гаднаас жолооч чирж ирдэггүй. Цаанаас нь жолоочийг хуваарилж өгдөг. Энэ журмын дагуу л тодорхой хугацаанд миний жолоочоор болон бусад олон сайд удирдлагын жолоочоор 25-26 жил ажилласан. Олон Элчин сайдын жолоочоор ч ажиллаж байсан.

-Дэд консул Б.Баттүшиг нь хэзээ томилогдсон бэ?

-Адилхан өнгөрсөн жил томилогдсон.

-Таныг сайд болсны дараа юу?

-Тийм ээ. Томилгоо төрийн албаны салбар зөвлөлөөс хийгддэг. Тэр дагуу л томилогдсон хүн. Өмнө нь Бангкокод консулаар ажиллаж байгаад буцаад ирээд дүрэм, журмынхаа дагуу дараагийн томилгоогоо аваад явсан хүн.

-Б.Баттүшигийн талаар турк хэлгүй хүнийг яагаад Истанбулд томилсон юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Элчин, консулын ажилтнуудад англи хэлээс гадна тухайн улсын хэлээр ярьдаг байх шаардлага тавьдаг уу?

-Консулаар явж байгаа хүмүүст англи хэлний шаардлага тавьдаг. Яг консулаар явж байгаа хүмүүс дунд тухайн томилогдож очиж байгаа орныхоо хэлээр ярьдаг хүн яг үнэндээ олон байдаггүй. Иймд мэргэжлийнхээ хүрээнд, тухайн орныхоо хууль хүчний байгууллага болон дипломат албандаа бүрэн англи хэлээр ойлголцоод явах боломжтой хүнийг явуулдаг. Бангкокод ажиллаж байхдаа жишээлбэл тай хэлээр нь ярьдаггүй л байсан байгаа шүү дээ.

-Одоо Истанбул дахь консулын газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Ерөнхий консулыг нь гурван сарын өмнө татчихсан. Дэд консул нь хар тамхи зөөвөрлөж, яваад баригдчихлаа шүү дээ?

-Хоёр хүн ажиллаж байгаа. Түр хамаарагч нь ерөнхий консулаа орлож байгаа.

-Консулын газраас эрхийг нь хамгаалах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт асуудалд нь анхаарч ажиллаж байгаа гэдэг мэдээллийг танай яамнаас өмнө нь өгч байсан. Энэ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа юу?

-Мэдээж Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь манай яамны зүгээс үзүүлэх ёотой үйлчилгээгээ үзүүлж байгаа. Хэргийг нь хэрхэн шийдэх нь бол тухайн улсын хууль хяналтын байгууллагын асуудал. Хуулийнхаа дагуу л шийдэж таараа.

-Монгол дахь Германы Элчин сайдын яамнаас энэ асуудлаар танай яамтай холбогдсон уу?

-Холбогдоогүй. Герман Улсад гарсан учраас Герман дахь Монгол Улсын Элчин сайдын яам илүү мэдээлэлтэй байх нь тодорхой. Энэ хүрээндээ л асуудал яригдаж байгаа. Та нар мөн энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр манай хоёр дипломат ажилтан хэрэгт холбогдсон ч цаана нь ямар том сүлжээ байна вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй. Иймд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь өөрөө хэргийн илрүүлэлтэд нөлөөлж мэдэх учраас тодорхой хязгаарлалттай яриа өгч байгааг. Өөр аргагүй болчихоод байна.

-Монгол Улсаас Турк Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бол Р.Болд. Энэ хүн өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүний удирдаж байгаа Элчин сайдын яаманд удирдагдах ёстой, хянагдах ёстой Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул нь хар тамхи тээвэрлэж яваад баригдсанд олон хүн гайхаж байна. Зүгээр нэг Элчин сайд биш, Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс хар тамхи тээвэрлэж явжээ гэхээр хэн ч гайхах нь тодорхой шүү дээ. Нэг талдаа эсвэл Р.Болд удирдаж байсан учраас хэрэг илэрлээ гэдэг ч юмуу?

-Нэг юмыг их тодорхой хэлье. Юун түрүүнд энэ хоёр хүн Элчин сайдаас өөр газар ажиллаж байоан. Элчин оайдын яам Консулын газрыг ерөнхий байдлаар хянадаг. Өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. Нэг ёсны тэнд нэг хүн гэмт хэрэг үйлдээд явж байгааг энд байгаа Элчин оайд битгий хэл гэрт нь байгаа гэр бүл нь ч мэдэхгүй л байхгүй юу. Хүн нэгэнт ийм хэрэг хийхээр шийдээд тохирсон бол хэнд ч хэлэхгүй. Өөрөө шийдээд л явна.

Тэр дундаа дипломат ажилтнууд гадуур маш их уулзалттай байдаг. Хэдийгээр хэзээ, хаашаа машинаар явсан. Хэнтэй уулзсан гэх мэт бүртгэл хийгддэг ч гэсэн бүх хөдөлгөөнөө бүртгүүлсэн үү, үгүй юу гэвэл үгүй л болно. Ирээд уулзалтуудынхаа тэмдэглэгээг хийдэг. Гэтэл алийг нь хийгээд, алийг нь хийгээгүйг мэдэхэд бас хэцүү л байдаг.

-Та маргааш Монголын дипломат албаныхны холбогдсон тамхи болон хар тамхитай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх юм билээ. Одоо хэрэв бэлэн болсон бол мэдээллээсээ хэлж болох уу?

-Мэдээлэл бэлтгэгдэж байгаа. Маргааш тодорхой мэдээлэл өгнө.

-Яг үнэндээ энэ асуудалтай холбоотой таныг Гадаад харилцааны сайдаасаа огцрох ёстой. Турк дахь Элчин сайд Р.Болдыг эгүүлэн татаж, хариуцлага тооцох ёстой гэдэг нийгмийн уур амьсгал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Цаашид ч нэг хэсэгтээ энэ шаардлага чимээгүй болохгүй л болов уу. Харин Истанбулд Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир “Би гуравдугаар сард ажлаа өгсөн. Энэ тухай юу ч мэдэхгүй. Ард түмнээсээ ийм хэрэг гарсанд уучлал гуйя” гэж өнөөдөр мэдэгдэнэ лээ. Таны хувьд өөртэй тань холбоотой огцрох ёстой гэдэг шаардлагын талаар ямар бодолтой байна вэ?

-Өмнө нь хууль бус тамхины наймаа өчнөөн олон удаа гарч байхад хэн арга хэмжээ авч, хэн үүнийг таслан зогсоохын төлөө тэмцэж байсан юм бэ. Энэ наймааны ард ямар их мөнгө, эрх мэдэл явдаг гэж санана. Ямар их зориг, тэвчээр гаргаж, 2008 оны гэрээг боловсруулж, 2009 онд батлуулж, гарын үсэг зуруулсан гэж бодож байна. Монгол Улсын нэр хүнд гэж бүгдээрээ ярьж байна. Зориг тэвчээр гаргахгүй юм бол яаж Монгол Улсын нэр хүндийг хамгаалах юм. Тэгэхэд би харин ч системд өөрчлөлт хийсэн байхгүй юу.

-За яахав, та 2008 онд дипломат албыг тусгай гэрээтэй болгосон юм байна. Мөн энэ оны нэгдүгээр сард холбогдох байгууллагад дипломат албаныхан хар тамхины хууль бус наймаанд оролцож байгаа эсэхийг шалгана уу гэдэг бичиг явуулж, урьдчилсан хяналт тавиулж эхлүүлсэн байна. Хоёр удаа зориг гаргасан юм байна. Гэсэн ч энэ бүх хэрэг явдалтай холбоотойгоор таныг “Огцрох ёстой” гэдэг олны байр суурь амар өөрчлөгдөхгүй болов уу. Ядаж л, АН-ынхан ээлжит жагсаалаа танай яамны гадаа хийж таараа. Үүнд таныг тодорхой хариулт өгөхгүй юу гэж асуугаад байна л даа?

-Би албан тушаалтай зууралдахгүй. Хэзээ ч зууралдаж, хүн амьтнаас албан тушаал гуйж явж үзээгүй. Гэхдээ Монголд хулгай гаарлаа гээд бүх цагдаа нарыг тэмцэж чадсангүй гээд халаад байж болох юм уу. Хулгай зогссонгүй гээд Цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг өөрчлөөд хулгай зогоох уу. Үүнтэй л адил байхгүй юу. Би хууль бус наймаатай хэзээ ч эвлэрч байгаагүй.

Цаашид ч эвлэрэхгүй. Тэгвэл та нар надаас асууж байгаа бол би бас асуумаар байна. Хэн зориглоод тамхины наймааны асуудлыг гаргаж ирээд тодорхой үр дүнд хүргэсэн юм бэ. Хэн манай дипломат албыг шалгаач гэж холбогдох байгууллагуудад бичиг явуулаад хөөцөлдөөд яваа юм бэ. Яахав ингээд болсонгүй гэж үзэх юм бол ОКЕЙ. Монголын төр шийдвэрээ л гаргана биз. Би хэн ч сэдээгүй аргуудыг сэдсэн, хэрэгжүүлсэн.

Гадаадын байгууллагатай энэ асуудлаар уулзаж, ярилцсаны үр дүн гэж бас байна. Дараагийн удаад миний оронд өөр нэг сайд ирлээ гэхэд хил дамнасан хулгайч нарт хорлонтой арга хэмжээ сэдэх хэрэг гарна. Би асууя. Олон жил ярьсан. Тодорхой арга зэм сэдээгүй. Амар биш л байхгүй юу. Энэ чинь ганц Монголын биш дэлхийг хамарсан сүлжээ болчихоод байна гэдгийг бодоорой. Би огцрохгүй гэсэндээ айсандаа яриад байгаа юм биш. Үүний эсрэг юу хийсэн бэ, ямар арга хэмжээ авсан бэ гэдгээ л хэлж байна.

-Танай яамны энэ оны нэгдүгээр сард холбогдох байгууллагуудад өгсөн бичиг өмнө нь дипломат албанд ажиллаж байсан Т.Мөнхбат гэж хүн Чехээс Герман руу хар тамхи тээвэрлэж байгаад баригдсантай холбоотой гэж ойлгосон. Тэр хүний хэрэг шийдэгдсэн байгаа юу. Мөрдөн байцаалтын шатанд явна уу?

-Шалгагдаж байгаа. Мансууруулах бодио бүхий эм тээвэрлэсэн. Ийм хэргийн шалгалтад нэлээн их цаг хугацаа орно.

-Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд таныг энэ сэдвээр мэдээлэл өгсөн гэдэг яриа байсан. Үнэн үү?

-Өчигдөр өөр гэрээ хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ талаар дараа тусгайлан хуралдахаар яригдсан.

-Харамсалтай нь, танай салбартай холбоотой дуулиан цаашид ч үргэлжилж мэдэх юм. Учир нь, өнөөдөр гэхэд Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хууль бус машины наймаанд холбогдож, шалгагдаж байгаа тухай мэдээлэл гараад эхэллээ шүү дээ?

-Тэр хүн асуудал гаргасан нь үнэн. Буцааж татна гэдгээ Д.Мөнх-Эрдэнэд хэлчихсэн байгаа.

-Яагаад тэгээд эгүүлэн татахгүй байгаа юм бэ?

-Хөх хотод хэрэг үүсгээд шалгагдаж байгаа. Бид нааш нь татчих юм бол дипломат эрх ямбаныхаа хамгаалалтад ороод аливаа тайлбар өгч, тэндээ шалгагдахгүйгээр буцаж ирнэ. Үүнийг мэдсээр байж тайлбар өгүүлэлгүйгээр татвал бид түүнийг хамгаалсан болно. Зүй ёсоор манай байгууллагыг хардах болно. Тиймээс бид олон улсын хуулийн дагуу тухайн улсын хуулийн байгууллагын шаардлагын дагуу дархан эрхийг нь зөвхөн тайлбарын хүрээнд түдгэлзүүлж тайлбарыг нь өгүүлж байгаа.

Нөгөө талаас өөрөө буруугүй бол түүнийгээ нотлох боломж олгож байгаа юм. Нэг ёсны дипломат албаны зарчим гэж бий. Тэр дагуу явагдаж байгаа асуудал.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр5 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр5 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд5 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент6 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент6 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм7 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм7 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм7 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм7 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим