Бусад
Яллагдагч шиг өмгөөлөгч, яллагч прокурор шиг шүүгч

Шүүх хурлыг удирдан явуулж буй шүүгч өмгөөлөгчид нотлох баримтаа хангалттай танилцуулах боломж олгодоггүй”, “Өмгөөлөгчийн оролцоог хангахгүйгээр шүүх хурал явууллаа” гэх шүүмжлэл гардаг. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын дараа ийм шүүмжлэл гарсан.
Мөн төрийн нэрийн өмнөөс үнэн, худлыг дэнслэх үүрэгтэй шүүгч яллагч прокурортойгоо нэг талд ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих маягаар шийдвэрээ гаргадаг гэсэн шүүмжлэл ч бий. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх “Шүүх миний асуудлыг шийдэхдээ прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн. Шүүх прокурорын дүгнэлтийг хуулж аваад л шийдвэрээ гаргачихсан.Шүүх хэнээс ч хараат бус байх ёстой атал прокурорын байгууллагын нарийн бичгийн дарга шиг ажилласан” хэмээн баримт дэлгэн гомдоллож байлаа. Үнэхээр ийм зүйл болдог гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
Ж.Ганбаатар: Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч шүүгчдэд толгой түрүүгүй загнуулдаг байдал өөрчлөгдөх үү?
-Би бизнесийн байгууллагад олон жил ажилласан учраас шүүх хуралд олон удаа оролцож байсан. Шүүх хурлын явцаас харахад өмгөөлөгч нар шүүгчдэд толгой түрүүгүй загнуулж байгаад л гардаг. “Чи суу, бос. Ийм үг хэлэхгүй шүү. Чи мэддэг юм уу” гэх мэтээр зогсоо зайгүй загнадаг. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгчдийн энэ байдалд өөрчлөлт орох уу.
Ц.Мөнх-Оргил: Шүүх хурлын процесс нь хуулийн зохицуулалттай ч шүүгчийн зан харилцаа хуулиас илүү үйлчилдэг
-Харилцааны тэгш бус байдал нь процессын хуулиудаар зохицуулагдсан байдаг боловч тухайн шүүгчийн хувь хүнийх нь зан харилцаанаас шалгаалдаг. Гэхдээ бид өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нэмэгдүүлэх заалтууд оруулсан. Өмгөөлөгчийн эрхийг 14 зүйл заалтаар оруулж байгаа. Энэ зүйл заалт бүрэн дүүрэн хэрэгжвэл Ж.Ганбаатар гишүүний хэлсэн тэгш бус харилцаа арилна.
Ц.Нямдорж: Шүүгчид яллах талаа дагаж гүйдэг. Энэ бол шүүгч нарын боловсрол, ёс суртахуунтай холбоотой асуудал
-Мэтгэлцэх зарчим гэж бий. Энэ бол прокурор яллаад, өмгөөлөгч хамгаалахыг хэлж байгаа юм. Энэ хоёрын дунд сууж буй шүүгч аль алиных нь байр суурийг сонсоод шийдвэрээ бие дааж гаргадаг зарчим. Зарим асуудал дээр манай шүүгчид яллах талаа дагаж гүйгээд байгаа юм. Энэ бол хуулийн гэхээсээ илүү шүүгч нарын боловсрол, ёс суртахуунтай холбоотой асуудал. Би АНУ, Япон, БНХАУ-ын шүүх хуралд сууж үзсэн. Шүүгч ерөөсөө дуугардаггүй. Хоёр талын байр суурийг сонсож байгаад шүүх хурлаа завсарлуулаад шийдвэрээ гаргадаг. Яллагч болон өмгөөлөгч тал үгээ хэлж байхад бараг асуулт асуудаггүй. Харин манайд бол энэ нь хуулиас илүү хүний асуудал болчихоод байгаа юм.
УИХ-ын гишүүдийн байр сууриас харвал шүүх хурлын үйл ажиллагаа нь процессын хуулиар зохицуулагдах ёстой ажээ. Гэвч шүүгчид хуулиас илүү өөрийнхөө ааш авираар шүүх хурлыг удирддаг болсон гэдгийг тэд хэлж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь яллагдагч шиг, шүүгч нь яллагч прокурор шиг ажилладаг байна. Гэхдээ байнга бус зарим тохиолдолд ингэж ажилладаг бололтой.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ