Бусад
Энэ өдөр түүхэнд: Цусны доноруудын дэлхийн өдөр

Оны 165 дахь өдөр, шинэ он хүртэл хоног үлдлээ.
Өнөөдрийн баяр
Цусны доноруудын дэлхийн өдөр
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2005 оны чуулга дээр дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар санал нэгтэйгээр цусаа сайн дураараа өгөх хөдөлгөөнийг дэмжин тогтоол гаргасан байна. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмайн ба улаан харивган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын цус өгөх нийгэмлэг ба Цусны доноруудын байгууллагуудын холбоо зохицуулан явуулдаг.
Сонирхолтой баримтууд
- Цусны улаан өнгийг эритроцитууд ялгаруулдаг.Хүн бүх л амьдралынхаа турш 650 кг орчим эритроцитыг ялгаруулна.
- Минутын дотор судсаар 250 мл цус гүйдэг нь зүрхний шахах бүх цусны 4-5% болдог. Артерийн судасны лугшилт нь секундэд 2-8 байдаг.
- Хүнийг амарч байхад бүх цус нь минутад нэг удаа эргэн цэвэрлэгддэг.
- Хэрэв хүний бүх судсыг залгавал 200 мянган км болно.
- Хамгийн нэртэй донор амьдралдаа 1173 удаа цусаа өгч байжээ.
- Дэлхийн гурван хүний нэгд нь цус сэлбэх шаардлага гардаг.
- Идэвхтэй донорууд зүрх судасны өвчнөөр ховор өвчилдөг ба осол гэмтлийн үеэр цус алдалтыг хөнгөн давдаг. ДЭМБ-ын мэдээгээр цусаа байнга өгдөг хүмүүс бусдаас таван насаар илүү амьдардаг. Учир нь донорын цус бүтээх систем нь идэвхтэй ажиллагаатай, дархлалын системийн байнгын дасгал сургуультай байгаа юм.
- Хүн амын 10-15% нь донор байх боломжтой ч практик дээр цусаа өгдөг хүмүүс 10 дахин бага байгаа.
Америкийн төрийн далбааны өдөр
Тусгаар тогтнолын дайн ид явагдаж байсан 1777 онд Эх газрын Конгресс одод ба зураастай тугийг (Stars and Stripes) Америкийн бүх чөлөөт мужуудын албан ёсны далбаа болгон баталсан байна. Энэ өдрөөр америкчууд гэр орноо төрийн далбаагаар чимэн эх оронч үзлээ илэрхийлдэг. Далбааны өдрийг (Flag Day) тэмдэглэх санааг 1885 онд сургуулийн багш Б. Ж. Сигранд гаргажээ. Ерөнхийлөгч Трумен Төрийн далбааны өдрийг зургадугаар сарын 14-нд тэмдэглэх Конгрессийн хуулийг 1949 оны наймдугаар сарын 3-нд баталгаажуулжээ.
Америкийн туг нь адилхан хэмжээний улаан 13 зураас цагаан зураастай ээлж дараалан дээрээс нь байрласан байх ба зүүн дээд буланд нь 50 жижиг таван хошуутай тэгш өнцөгтийг байрлуулсан байгаа. Однууд нь зургаа ба таван ширхэгээр эгнээг үүсгэн дараалах ба нийт 50 таван хошуу нь муж бүрийн бэлгэдэл ба 13 зураас нь эхэнд байсан 13 колонийг заадаг. Далбааг “Хөгшин алдар” (Old Glory) гэж бас нэрлэдэг.
Сонирхолтой түүх
Зүлгүүрийн цэс патентлагджээ
Иргэншлэлийн бүх түүхэнд хүн ямар нэгэн зүйлийг цэвэрлэж, өнгөлж, зүлгэж иржээ. Эрт дээр үед гарын доорхи, элс хайрганаас эхлээд ангийн арьсаар хүртэлх янз бүрийн материалуудыг ашиглаж иржээ.Ер нь бол анхны зүлгүүрийн цаасыг хятадууд дунгийн халс, элсний тусламжтайгаар хийж байсан гэдэг XIII зууны мэдээлэл байдаг.
Европт бол Английн Жон Океи гэгч 1833 онд нунтагласан шилийг цаасанд наан анхны зүлгүүр хийсэн байлаа.Зүлгүүрийн цаасыг сонгодог утгаар нь Америкийн бага Айзек Фишер гэдэг хүн хийгээд түүндээ 1834 оны зургаадугаар сарын 14-нд патент авчээ. Айзек Фишер зүлгүүртээ карбид цахиурын нунтаг ба хөнгөн цагааны үртсийг ашигласан байжээ.
Өнөөдөр түүхэнд
1325- Хорин нэгэн настай Ибн Батутта төрөлх Танжер хотоос аян замдаа гарлаа. Тэрээр бүх мусульман орнуудаар 30 жил тэнэж, 120 мянган км замыг туулжээ.
1502- Христофор Колумб энэ өдөр Мартиника арлыг нээсэн байна.
1616- Канадад индианчуудад зориулсан сургууль нээгдэв.
1645- Энэ өдөр Британийн парламентын хувьсгалт арми Несбийн дэргэдэх тулалдаанд I Карл хааны армийг ялжээ.
1763- II Екатерина нийгмийн тайван байдалд сөргөөр нөлөөлөх аюултай бодлогогүй үг хэлэхийн хориглон тунхаглалаа.
1826- Арканзас АНУ-ын 25 дахь муж болжээ.
1907- Гаагт Энх тайвны II бага хурал болж, 44 улсын төлөөлөгчид оролцсон байна.
1911- АНУ-д «Computing-Tabulating-Recording Company» буюу өнөөдрийн “IBM”компани үүсэн байгуулагджээ.
1920- Эстоны Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль хэрэгжиж эхлэв.
1924- “Форд” компани 10 сая дахь автомашинаа үйлдвэрлэн гаргалаа.
1941- Вьетнамын биеэ даасан “Вьетминь” нэгдлийг Хо Ши Мин байгуулж, эх орноо колониос чөлөөлөхийг уриалжээ.
1942- Америкийн дэлгэцнээ Уолт Диснейн “Бэмби” гэдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гарчээ.
1950- Баруун Герман Европын холбоонд нэгдсэн өдөр.
1963- Хятад ЗХУ-ыг “Дэлхийн хувьсгалаас урвасан” хэмээн буруутгажээ.
1992- Нью-Жерсийн Трентонд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Дэн Куэйль бага сургуульд үзүүлэх хичээл зааж байхдаа “potato” /төмс/ гэдэг үгийг буруу бичээд “хөгөө тарив”.
1994- АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Хойд Солонгост айлчилсан байна.
1999- Бельгид химийн бодис хэтэрхий өндөр түвшинд байна гэсэн үндэслэлээр «Кока-Кола» -г худалдахыг хориглов.
2001- Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистаны тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулжээ.
2004 – Гар утасны сүлжээний анхны “Cabir” вирусийг илрүүллээ.
2007- Байконурын сансрын буудлаас пуужин зөөгч “Днепр”-ийн тусламжтайгаар Германы “TerraSAR-X” хиймэл дагуулыг хөөрчээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр6 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг6 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг11 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ