Connect with us

Бусад

Ш.Оргил: Ард иргэдтэйгээ хамтраад бүтээн байгуулалтыг олноор нь өрнүүлж үлдэх юмтай байх нь чухал

Нийтэлсэн

-

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймагт ажил үйлс, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Аймгийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ аж амьдралд анхаарч, энэ оныг өрхийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарласан. Мөн атрын анхны шанг татсан аймгийн хувьд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гээд ярих зүйл олонтой, хийх ажил ихтэй жил болж байна. Ингээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой аймгийн ажил үйлсийн талаар ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу Та. Аймгийн даргын ажил тодорхой төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд хийгддэг. Энэхүү гаргасан үйл ажиллагааны хөтөлбөр бол таны бүрэн эрхийн хугацааны чинь гол чиглэл байгаа болов уу. Хөтөлбөрийн үр өгөөж, хэрэгжилтийн явцын талаар яриагаа эхлэх үү?

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрхэм зорилгоо зүгээр ч нэг “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэж биччихээгүй юмаа. Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн, айл бүрийн оролцоо хамтын сэтгэл, зүтгэл чухал юм шүү гэдэг санааг л энэ уриагаараа илэрхийлсэн.

Миний хувьд үндсэн хугацааны ажлынхаа талаас илүү хувийг нь ардаа үлдээсэн байна. Энэ хугацаанд бид бүхэнд хийж чадсан гэх ажлууд ч байна, хийхээр зорьж байгаа зүйл ч их байна. Мөн янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад амжихгүй болох магадлалтай ч ажлууд бас байна. Гурван бүлгийн 197 зорилт, заалт бүхий аймгийнхаа дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тодотгож авдаг. Манай сумдаас сонгогдсон аймгийн Төлөөлөгчид маань их идэвх санаачилгатай шүү, уулзах бүртээ л сумандаа, тойрогтоо тийм ч ажил хиймээр байна, ингэмээр байна гээд явж байдаг.  Тэр бүрийг дэмжээд хамтраад ажиллах хүсэл байв ч аймгийн төсөв хөрөнгө даанч хязгаартай юм даа. Одоо ч тэгээд хууль, дүрэм илүү нарийн болж, асуудлыг эрэмбэлэх, иргэдийн санал их авсан байх, тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд туссан байх гээд л.

Аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх” жилээр зарласан. Зарласан жилийн хүрээнд бодит ямар ажлууд хийв, төлөвлөсөн зүйл юу байгаа вэ?

-2019 оны тухайд бид ярилцаж иргэдээсээ санал авч байгаад “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зорилт дэвшүүлсэн. Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. Сэлэнгэ аймгийн “Айл бүр нь ажилсаг, өрх бүр нь  үйлдвэрлэгч” гэж. Манай аймагт бол уг хүн нь туйлын залхуу л биш бол яагаад ч хоосон хонох учиргүй. Хашаандаа ногоо, жимсээ тариад идэж болно, гахай, тахиа, зөгийн аж ахуй эрхлээд амьдралдаа тус нэмэр болгоод явж болж байна, гэх мэтээр бидэнд боломж зөндөө бий.

Өөрийн өмчлөлийн хашаандаа өөрсдийнхөө аж амьдралыг хэнээс ч хараат бусаар өөд нь татаад өнгөтэй, өөдтэй явж байгаа өрх айлууд зөндөө бий. Одоо бүр зохион байгуулалтад ороод бүлэг, хоршоо болоод өргөжиж хөгжөөд явж байна. Эдгээр хүмүүстээ аймаг, орон нутгийн түвшинд бодлогоор яаж тус болох вэ гэж сэтгэлээ чилээж явна. Тухайлбал, 500 сот газар тариалалт эрхэлдэг иргэнд хүнсний ногоогоо нэмж тарих, түүнийгээ боловсруулах, хадгалах зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлж байна.

-Ардын хувьсгалын ялалтын уухай хадсан 100 жилийн ойтой давхцан Сэлэнгэ аймгийн маань 90 жилийн ой ирэх 2021 онд тохионо. Их ойн хүрээнд төлөвлөсөн ажлын талаар?

-Сэлэнгэ аймгийг анх 1931 онд байгуулсан түүхтэй. 90 жилийн хугацаанд Сэлэнгэчүүд бид ямар ямар амжилтад хүрэв, цаашид яаж ажиллавал улсынхаа хөгжилд тус нэмэртэй байх вэ гэдгээ өнөөдөр бид ярилцаж хөгжлийнхөө тооцоо төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Аймаг төдийгүй айл өрхүүд хүртэл хол, ойрын хөгжлийн төлөвлөгөөтэй ажилладаг болсон байна өнөө үед. Тиймээс бид “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг энэ онд аймгийн ИТХ-аараа  хэлэлцүүлж батлуулна.

Ирээдүйн 10 гаруй жилээ тооцож, томъёолж байгаа болохоор тооцоо судалгаа, иргэд, эрдэмтдийн санал бодлыг шингээх гээд урьдчилсан ажил ихтэй байгаа. Өнгөрсөн 2018 онд суурь судалгаа тооцоог боловсруулах ажилд гол анхаарлаа хандуулсан. 2011 онд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат аймгийн даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа 80 жилийн ойг их сайхан зохион байгуулсан байдаг. Тухайлбал: Зүгээр л нэг уулын толгой байсан энгэрийг их сайхан тохижуулж “Гэрэлт цогцолбор” болгосон нь одоо ч ач холбогдлоо алдаагүй, аймагт ирсэн аялагч, амрагчид, аймгийн маань иргэд ч өөрсдөө чөлөөт цагаараа гарах дуртай газар болж чадсан. Мөн аймгийнхаа баяр наадмыг тэмдэглэдэг цэнгэлдэх хүрээлэн байна. Тиймээс бидэнд түүхт 90 жилээ аймгийнхаа хэмжээнд өргөн дэлгэр сайхан тэмдэглэх үүрэгтэй юм. Ой тэмдэглэх нэг хэрэг, харин ойгоо угтаж, ойдоо зориулан ард иргэдтэйгээ хамтраад бүтээн байгуулалтыг олноор нь өрнүүлж үлдэх юмтай байх нь чухал гэж боддог.

-Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Сэлэнгэчүүд бүтээн байгуулалт болоод бүх ажил хөдөлмөрөө атрын их ойн хүрээнд хийж хэрэгжүүлж байна. Ойн хүрээнд хийж байгаа ажлаасаа, зориулсан бүтээл юу байна?

-Энэ чухал ойд Сэлэнгэчүүд бид манлайлан оролцох ёстой гэж бодож байгаа, тэр ч утгаараа ойг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг гарган хийх ажлын төлөвлөгөөтэй ажиллуулж байна. Энэ ажлын хүрээнд хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан “Атрын нутгийн амар мэнд”  нэвтрүүлгийг МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулсан. Энэ нэвтрүүлэгт атрын анхны аянаас эхлээд өнөөдрийг хүртэл энэ салбартаа ажиллаж байгаа алдартан гавьяатан, баатрууд, иргэдээ оролцуулсан. Одоо энэ салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн үр шимийг төрдөө үнэлүүлэх, цаашлаад тариалангийн гол бүс нутаг болох зарим сумаа төрийн дээд одон медальд тодорхойлох, энэ салбартаа цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлууд гээд олон ажил биднийг хүлээж байна.

2019 оны намар арвин их ургац хурааж ойдоо бэлэг барих нь манай тариаланч механикжуулагчдын маань гол зорилт юм. Бид Цагаан сараас хойш бүх ажлыг Атрын 60 жилтэйгээ холбон явуулж байна. Энэ асуудалд Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ-аас өндөр ач холбогдол өгч байгаа. Одоогоор аймгийнхаа үндэсний их баяр наадмыг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж, атрын 60 жилийн ойн баярын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж,бэлтгэл ажлаа хийж байна.

Цаашид аймгийн аварга малчин гэхээсээ илүүтэйгээр аймгийн аварга фермер гэсэн чиглэл рүү малчдаа ажиллуулах болно

-Таныг аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн олон жилийн хүсэл, шаардлага байсан “Тариалангийн бүс нутаг” болох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраар гаргуулсан явдал байх гэж бодож байна?

-Тийм шүү. Энэ их олон жил яригдсан асуудал. Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа дарга бид нар ажил аваад хамгийн анхны гол зорилт энэ байсан. Сумдад ажиллаж байхад тариаланчид, малчдын хоорондын маргааны гол сэдэв нь. Мэдээж малчид өөрсдийнхөө, тариаланчид өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс л ярина. Гэхдээ одоо энэ асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болохгүй. Засгийн газар бодлогын түвшинд шийдвэрээ гаргасан. Одоо бид аймагтаа шийдвэрээ гаргаж ажиллана. Тариалангийн бүс нутаг боллоо гээд бүх малтай иргэдээ аймгаасаа нүү гэж болохгүй, манай ахмад тариаланчид нэгдэл нийгмийн үед удирдах ажил хашиж явсан хүмүүс хэлдэг юм, Сэлэнгэ аймаг 700-800 мянган мал байх л бэлчээрийн даацтай гэж. Одоо тэгтэл даруй нэг дахин өсөөд 1.5 сая малтай болчихоод байгаа, харин сүүлийн жилүүдэд огцом өсөхгүй энэ багцаандаа тогтвортой байгаад байна. Нэг хэсэг механик өсөлт их байсан, ялангуяа баруун зүгийн аймгуудын төвийг чиглэсэн нүүдэлд их өртсөн. Одоо бид Тариалангийн бүс нутаг гэсэн шийдвэртэйгээ уялдуулаад эрчимжсэн мал аж ахуй буюу суурин болон хагас суурин маллагаатай, ашиг шим сайтай мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг бүх шатандаа зохион байгуулж, бусад аймгуудаа таваарлаг мал ялангуяа эцэг малаар хангах бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Жил бүрийн эхэнд улс, аймгийн аварга малчид гээд олон малчдыг шалгаруулж шагнаж урамшуулж байна. Манай аймгийн хувьд цаашид аймгийн аварга малчин гэхээсээ илүүтэйгээр аймгийн аварга фермер гэсэн чиглэл рүү малчдаа ажиллуулах болно. Сэлэнгэд заавал хэдэн мянган малтай байх албагүй, таваарлаг ашиг шимтэй цөөхөн малтай иргэдээ аймаг түлхүү дэмжиж бодлогодоо хамруулна. Тиймээс бид аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартаа үүрэг өгөөд байгаа, ферм гэж ямар малчин, аж ахуйн нэгжийг хэлэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг боловсруулж батлуул гэж. Тэгэхгүй бол банз, тоосгоор ферм гээд байшин сав барьчихаад мал нь нөгөө л бэлчээрийн хэдэн үхэр хашаад би фермер гээд байх нь учир дутагдалтай. Наад зах нь сүргийн бүтцээ сайжруулах талд сайн ажилласан байхаас эхлээд малын тарилга туулгаа, нэг малаас авах ашиг шимийг тогтоож өгсөн болзлууд байх хэрэгтэй.

Социализмын үед манай аймагт сүү, махны үхрийн олон фермүүд үйл ажиллагаа явуулж байсан, тэнд ажиллаж байсан дадлага туршлагатай хүмүүс буюу боловсон хүчний нөөц сайтай, ногоон тэжээл, дарш бэлтгэх тариалангийн газар нь байна, тэгэхээр эрчимжсэн мал аж ахуй Сэлэнгэ аймагт хөгжихөд хүндрэлтэй асуудал харьцангүй багатай гэж ойлгож байгаа. Бусдад үлгэрлэл болохуйц сайхан аж ахуй байгуулаад ажиллаж байгаа иргэд, компаниуд байна. Тухайлбал Зүүнбүрэн суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Алтан тариа” ХХК-ийг хэлж болно.

-Сэлэнгэ аймаг маань үзэсгэлэнт сайхан байгальтай. Үүнийгээ ашиглаад аялал жуулчлалыг аймагтаа хөгжүүлэх чиглэлд нэлээд дорвитой алхмыг хийж байгаа хүн гэж таныг харж байна. Тухайлбал Монгол Улсад анхны шилэн гүүрийг хадан хясаанд барьж байгуулах ажлыг санаачлан хийхээр эхлүүлээд байгаа. Зарим хүмүүсийн сэтгэл оюунд үлгэр мэт санагдаж байгаа. Энэ талаараа . . .?

-Ёстой л нөгөө сайхан бүхний төгс зохицол бүрдсэн нутаг гэвэл л манай аймгийг хэлэх байхдаа, манай нутагт алт, эрдэнэсээс эхлээд самар, жимс, ан амьтан бүх зүйл байна. Энэ их боломжоо бид зөв ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж боддог. Сайхныг нь магтан шагшаад зүгээр хараад суугаад байх цаг биш.

Өнөөдөр, тэр давуу талаа ашиглаж яаж хурдан хөгжиж, Сэлэнгэ аймгийн аль ч суманд иргэд нь сэтгэл хангалуун сайхан амьдарч болох вэ гэдгийг манай сумын Засаг дарга нар ч бас харах ёстой. Аймаг маань 17 сум 6 тосгонтой, 6 тосгон нь зарим сумаасаа ч их хүн ам, эдийн засагтай. Тэгэхээр 23 сумтай гэж ойлгож болохоор байгаа юм. Аймаг, сумын төр захиргааны шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа бидний эрхэм зорилго бол энэ 23 суурьшлын бүс нутагт ажиллаж байгаа иргэд сэтгэл тэнүүн сайхан байх боломжийг бүрдүүлэхэд иргэдтэйгээ хамтран ажиллаж байж амжилтад хүрэх болов уу. Жишээ нь манай аймагт ирсэн хэн бүхний очих дуртай, заавал очдог Сайханы хөтөл гээд байна, бид Сайханы хөтөлд хоёр хадыг холбосон шилэн гүүр барьж ашиглахаар төлөвлөсөн. Тэгж байж тэр Сайханы хөтөл гэдэг газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна, өөрөөр хэлбэл зориод очсон бүхэнд үзүүлэх сонирхуулах юмтай байж гэмээ нь тэр хүнээс мөнгө авч үлдэнэ. Тэгэхгүй зүгээр нэг уулын оройд, хадан дээр гаргаад мөнгө өг гээд байлтай биш, тэрийгээ дагасан хоол ундны асуудлууд гээд бүх л зүйл нь шийдэгдэх юм. Тиймээс зөвхөн газар тариалан, ашигт малтмал гэхгүйгээр байгаль экологидоо ээлтэй энэ мэтийн салбараа анхааралдаа авч аялал жуулчлалын чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа. Хойд хил 24 цаг болсноос хойш хойд хөршийг чиглэсэн урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Нэг хүн хамгийн багадаа 500.0 мянган төгрөгтэй явж байгаа гэсэн судалгаа ч байдаг. Тэрнээс нь ядаж 100.0 мянгийг нь аймагтаа үлдээвэл энэ салбар аяндаа л хөгжөөд ирнэ. Мөн Сайханы хөтөлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй шилэн тавцантай гүүрийг барина. Энэ бүтээн байгуулалтыг би Монголдоо анхдагч гэж үзэж байгаа. Шилэн тавцантай гүүрийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээндээ Сэлэнгэ аймгийн Тамгын газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Шилэн гүүрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогоор зам засварын ажил хийж байгаа.

-Ер нь сүүлийн хэд хэдэн хурал зөвлөгөөнд суугаад харж байхад та сахилга, хариуцлагыг сайжруулах тал дээр нэлээд ширүүн дуугарч харагдсан?  

-Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зорилт дэвшүүлж улсын хэмжээнд олон ажлыг өрнүүлсэн. Би аймгийн Засаг даргаар томилогдоод хамгийн анхны гаргасан шийдвэр бол ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг сайжруулах 05 тоот албан даалгавраа 2017 онд гаргаж бүх төрийн байгууллагад хүргүүлж, үүрэгжүүлж байлаа. Сахилга хариуцлагыг хувь хүнээс өөрөөс нь хамааралтай асуудал гэж ойлгодог. Хамгийн наад зах нь цаг баримталж сурах хэрэгтэй. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас  зохион байгуулж байгаа ямарваа нэг хурал, зөвлөгөөн, сургалт, семинар товлосон цагтаа эхлээд төлөвлөсөн цагтаа өндөрлөдөг. Би хувьдаа нэг цаг хэлж тэр олон хүнийг цуглуулчихаад өөрөө алга болоод олон цагаар хүлээлгээд байхыг хүсдэггүй, надад тийм ч хүмүүжил байхгүй, харин ч 5 минутын өмнө ороод сууж байхыг боддог. Сахилга хариуцлага ярихаар бүх зүйл гэнэт өргөс авсан юм шиг сайхан болчихно гэж байдаггүй юм байна. Сумдад, зарим төрийн байгууллагуудад хандсан, зарим удирдлагуудад хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал шүүмжлэл ирдэг, тэр бүхэнд бид хуулийн дагуу л шийдвэрлэж ажиллахыг зорьж байна.

Төрийн ямар ч шатанд ажиллаж байгаа албан хаагчдад ажилдаа ч тэр, үйлчлүүлж байгаа иргэндээ ч тэр аль алинд нь чин сэтгэлээсээ ханд, ядарсан зүдэрсэн, настай хүн ороод ирвэл ядаж тосож аваад сайхан инээгээд харьц, тэгвэл тэр хүн ажил нь 100 хувь бүтээгүй байсан ч сэтгэл сайхан таны өрөөнөөс гарах болно гэж захиад байгаа. Одоогийн төрийн албаны нэр хүндийг нийгэмд унагаад байгаа нэг гол дутагдал бол ажлаа мэдэх нь байтугай, өөрийгөө ч сайн мэдэхгүй нөхдүүд төрийн албанд орчоод иргэдэд дээрэлхүү, онгироо зангаар хандаад байгаа юм. Цаашдаа энэ байдалтай би залуу хүний хувьд эвлэрэхгүй. Ийм төрийн албан хаагчидтай бид хамтран ажиллаж чадахгүй гэдгээ энэ ярилцлагаар онцлоод хэлмээр байна.

 

Өвдсөн, сандарсан хүмүүс л эмнэлэгт ханддаг.

Тийм ч учраас энэ салбарт илүү анхаарах ёстой юм байна гэж боддог

-Та ажилдаа томилогдсоноос хойш аймгийнхаа эрүүл мэнд, спортын салбарт нэлээд их хөрөнгө хаясан бодлого шийдвэрүүдийг гаргаж байх чинь . . . ?

-Миний бодож явдаг зүйл байдаг, юу вэ гэхээр жаргалтай, сайн сайхан яваа хүмүүс тэр бүр эмнэлгээр яваад байхгүй шүүдээ. Өвдсөн, сандарсан хүмүүс л эмнэлэгт ханддаг. Тийм ч учраас энэ салбарт илүү анхаарах ёстой юм байна гэж боддог. Энэ ч утгаараа ажлаа авснаас хойш гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгө, улс, аймгийн төсвийн нэлээдгүй хэсгийг эрүүл мэндийн салбарын орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулахад зарцуулж байна. Хоёр гурван жилийн өмнөхийг бодвол одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн үүдээр ороход арай өөр орчин угтах байх. Эмч, эмнэлгийн байгууллагынхантай уулзахдаа нэг л зүйлийг захиж байгаа, зан харьцаандаа анхаар гэж. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэдий тэр иргэний хүсэлтийг бүрэн гүйцэлдүүлээд гаргаж чадахгүй ч сайхан харьцаа, сайхан хандлагаар зөвлөөд тайлбарлахад л тэр өвдөж шаналж яваа иргэнд сайхан мэдрэмж төрдөг. Ялангуяа эмч хүний үг, үйлдэл бүхэн хүний амь настай холбоотой үр дагавар дагуулж байдаг.

Спортын салбарт анхаараад байгаа шалтгаан нь мөн л эрүүл мэндтэй холбоотой. Ямар нэгэн спортоор хичээллэх нь эрүүл байх, эрүүл аж төрөхийн үндэс гэдэг. Нөгөө талаар спорт өөрөө хүнийг тэвчээртэй, зорилго тэмүүлэлтэй болгодог. Би өөрөө багадаа чөлөөт бөхөөр хичээллэж гавьяат тамирчин Д.Оюунболд багшийн шавь нь болж явлаа, дараа нь сагсан бөмбөг сонирхох болсон, одоо ч хааяа найзуудтайгаа нэг сайхан тоглож хөлсөө гаргах дуртай. Одоо залуусаа өөр өөрийн сонирхолтой спортын төрлөөр хичээллээсэй гэж хүсдэг. Дотоод, гадаадын уралдаан тэмцээнд явахдаа хандаж дэмжлэг, тусламж авсан иргэд, залуус маань ихэвчлэн ганзага дүүрэн ирж буцаад бидэнд баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлэх нь их сайхан санагддаг. Сэлэнгэ аймаг бол хилийн аймаг, иймээс аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, энэ хүрээндээ уламжлалт гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түншлэлийг эрэлхийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай аймаг ОХУ, БНХАУ, Япон, Кувейт, Энэтхэг, Турк, АНУ, ХБНГУ, БНСУ-ын муж хотууд, Монгол дахь Элчин сайдын яамдтай, төсөл хөтөлбөрийн газруудтай идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж байна.

-Дарга, удирдагч хүний өмнө асар том хариуцлага байдаг болов уу. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Тэгэлгүй яахав, Монгол Улсдаа анхны төрийн 3 одонт аймаг, мөн 9 удаа улсын тэргүүний аймгаар шалгарч байсан гээд амжилт арвинтай аймгийнхаа ажил үйлсийг өөдрөг байлгахын төлөө хичээж үе үеийн дарга нар, ахмадуудынхаа заавар зөвлөгөөг ажилдаа тусгаж, мөн орчин цагийн хэрэгцээ шаардлагаас хоцрохгүй байхыг хичээдэг. Аймгийн Засаг дарга гэдэг албан тушаалд хамааралгүй салбар гэж нэгээхэн ч үгүй,  эдийн засаг, нийгмийн бүхий л салбараа ижил тэнцүү авч явах, тулгамдаж буй чухал ажил асуудлуудыг тухай бүр нь шийдэх гээд зүтгэж л байна. Би аймгийн Засаг дарга гээд л өрөөндөө суугаад байхыг боддоггүй. Манай хуучны сайхан үг байдаг даа, суусан цэцнээс явсан тэнэг гэж, явж хүмүүстэй уулзаж байж л ажил төрлөө бүтээх, шинэ санаа олж аймаг, орон нутагтаа тохиромжтойг нь ажил болгохыг боддог.

–Энэ онд ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар танилцуулахгүй юу?
–Аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Сэлэнгэ аймгаас Мандал сум руу 22 км зам тавьж байгаа. Мөн Монгол Улсдаа анх удаа Сайханы хөтөлд шилэн тавцантай 70 метрийн урттай 30 метрийн өргөнтэй гүүр барьж байна. Энэ нь хойд Алтанбулагийн хил маань 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аялал жуулчлал их хөгжиж байгаа учраас гадны жуулчдад үзүүлж харуулах юмтай болж байна гэсэн үг юм. Энэ бол манай аймгийн иргэдэд зориулсан том дэмжлэг болж байна гэж харж байгаа. Улсаас, аймгаас ч бай бусад сумандаа ч хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалт орсон жил болж байна гэж харж байна. Мөн хэд хэдэн сургууль, цэцэрлэг барихаар улсын төсөвт тусгуулсан.

2021 онд Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймгийн 90 жилийн түүхэн ой тохионо. Бид аймгийн ИТХ-раа ойгоо угтсан бүтээлч ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2019 онд улс, аймаг, орон нутгийн төсөв, хөрөнгөөр 28.0 мянган хүн амтай Мандал сумыг Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн хатуу хучилттай замтай холбохоос эхлээд олон томоохон бүтээн байгуулалтуудыг аймагтаа хийнэ. Улсын төсвийн болон аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажлууд хийж байна.

-Сэлэнгэ улсын газар тариалан, үр тарианы 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг онцлогтой аймаг. Энэ ч утгаараа Сэлэнгэ брэндийн нэрийн сортын төмстэй болно гэж та ярьж байсан. Энэ ажил хэр урагштай явж байна вэ?

–Улсын хэмжээний хүнсний ногооны 60 хувийг бүрдүүлдэг гэж цээжээ дэлдэж, онгирч ярьдаг ч Сэлэнгэ нэрийн төмсний сортгүй л аймаг. Улаанбаатар хотод Сэлэнгийн төмс гээд 1000 төгрөгөөр зардаг. Гэтэл яг ямар нэрийн, сортын төмс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид ерөнхий бодлого гаргаж, газар тариалан, стратегийн онцгой ач холбогдолтой аймгийн хувьд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Тиймээс “Сэлэнгэ-5” гэдэг сортын төмсийг, төмс үр үржүүлгийн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлалтай “Элит үр” компанитай хамтран хөрсгүй орчинд тариалдаг, сортын амт чанар сайтай, чаналт, хадгалалт даадаг Сэлэнгэ брэндийн төмстэй болно. Хөрсгүй вакуум орчинд, Дарханы хүрээлэнд нутагшуулан, туршиж байгаа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр9 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг9 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм10 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм11 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм12 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм14 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг14 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр14 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм14 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр14 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр14 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим