Бусад
Монгол бөх: Допинггүй VS Допингтой хоёрийн барилдаан

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгчид хуралдан, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. МҮБХ энэ талаар бямба гаригт мэдэгдэж, бөхчүүдийн эрхийг сэргээсэн нь өчигдөр /2019.06.23/ болсон “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүд барилдаанд гарахгүй гэж эсэргүүцэл үзүүлэхэд хүргэв.
МҮБХ-ноос гаргасан мэдэгдэлд “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны арванхоёрдугаар сар, 2018 оны нэг, хоёрдугаар саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор долоон бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон юм. Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхөд хариуцлага тооцож, 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс 2020 оны хоёрдугаар сарын 1 хүртэл хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Дээрх бөхчүүд 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ” гэжээ.
Нэгэнт эрх нь сэргээгдсэн гэж үзсэн бөхчүүд өчигдөр барилдахаар “Бөхийн өргөө”-нд ирсэн ч аварга Ч.Санжаадамба нар эсэргүүцэн бараг бүх бөхчүүд барилдаанаас татгалзахад хүрсэн тул МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав допинг хэрэглэсэн бөхчүүдийг хасч, сорилго барилдааныг явуулах шийдвэр гаргасан. Улмаар талбайд гараад байсан улсын заан Б.Пүрэвсайхан дэвжээнд мөргөн, талбайг чөлөөлснөөр сорилго барилдаан эхэлсэн юм.
Нэг хэсэг нь бөхчүүдийг уучлан барилдуулахыг дэмжсэн, нөгөө хэсэг бөхчүүд нь допингийн эсрэг тэмцсэн энэ үйлдэл үндэсний их баяр наадам дөхсөн өдрүүдэд бөхийн ертөнцийг бужигнуулж мэдэхээр болж байна. МҮБХ-ны Тэргүүлэгчдийн шийдвэр хүчинтэй юу, шүүхийн шийдвэрийг яах вэ, бөхчүүдийн эсэргүүцэл баяр наадмыг бойкотлоход хүрэх үү гэхчлэн олон асуулт урган гарч ирж байна. Үндсэндээ амралтын хоёр өдөр өрнөсөн үйл явцад үндсэндээ дийлэнх олонхийн зүгээс Үндэсний бөхөд допинг хэрэглэхийг “хүлээн зөвшөөрлөө” гэсэн ойлголт өгсөн ч байж магад. МҮБХ-ны удирдлагууд нь хүртэл “Допингтой бөх, допинггүй бөх” гэж зарлаад, нэгэнт энэ сэдвийг олны анхааралд аваачлаа. Нэг талаар сайн хэрэг. Бөхчүүд допингийн эсрэг зогсч байгаа нь ч зөв. Хөврүүлэн хөөвөл олон асуудал дагуулдаг бөхийн ертөнц нутаг усаараа талцах бус ”Допингтой”, “Допинггүй” гэж хуваагдаж байгаа нь нэг бодлын шударга ч юм шиг. Гэхдээ асуудал, асуултын аль аль нь бий.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр9 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ