Нийгэм
Монголд суудлын АВТОМАШИН УГСРАХ ҮЙЛДВЭР байгуулахаар боллоо

2018 оны сүүлээр Монгол Улс нийтдээ 64000 гаруй автомашин импортолсон байна. Энэ нь 2014 оноос хойш 50%-аар өссөн үзүүлэлт юм. Автомашин худалдаж авахын тулд 400 гаруй сая ам.долларыг манай улс гадагшаа гаргадаг бөгөөд энэ нь гадаад худалдааны алдагдалд томоохон байр эзэлдэг байна.
Нийт автомашины 92 гаран хувийг Япон улсаас импортолдог боловч дийлэнхи машинууд нь хуучин автомашин тул хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хөрсний бохирдол болон асар их дуу чимээний бохирдлыг Улаанбаатар хот болон бусад төв, суурин газруудад бий болгож, Монгол хүний амьдралын чанарыг жилээс жилд унагасаар байна.
Нийтийн тээврийн хүртээмж, чанар, нэгдсэн зохицуулалт болон иргэдийн худалдан авах чадвараас шалтгаалж бид өнөөдрийг хүртэл хуучин автомашин авахаас өөр аргагүй байдалд оржээ.
Шинэ нисэх буудлыг түшиглэсэн хот барих төслийг сүүлийн 4 жил хөөцөлдөж буй олон улсын төслийн баг эхний ээлжинд Монголд суудлын автомашин угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлэхээр шийдэж 2019 оны 7 сарын 8-ны өдөр “Нэг бүс, нэг зам” төслийн эхлэл хотын нэг болох Ханжоу хотод санамж бичиг байгууллаа.
Энэхүү төслийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж, “АГТ Ауто” ХХК-ыг байгуулан суудлын автомашин үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлагатай Япон, Тайванийн хөрөнгө оруулалттай Юлон групп болон БНХАУ-ын төрийн өмчит Донгфень компаниудтай хамтран жилд 1000 гаруй автомашин угсрах хүчин чадалтай дунд гарын жип машин угсрах эхний үйлдвэрийг 2019 онд багтаан ашиглалтанд оруулж, 2020 оны 4 сард эхний 100 машиныг үйлдвэрээс гаргах зорилт тавин ажиллах юм байна.
Юлон групп нь Хятад, Филиппин, Тайвань дахь угсрах үйлдвэрүүдээрээ дамжуулан Chrysler, Geely, General Motors, Mercedes Benz, Mitsubishi болон Nissan-ын машинуудыг үйлдвэрлэдэг бол Донгфень мотор корпораци нь БНХАУ-ын 2 дахь том автомашин үйлдвэрлэгчийн нэг бөгөөд ачааны автомашин, зорчигч тээврийн автобусаас гадна Kia, Honda, Peugeot-Citroen, Renault зэрэг компаниудын автомашиныг үйлдвэрлэж байна.
2020 онд Монгол улсад үйлдвэрлэх дунд гарын жип машин нь “Luxgen Legend” гэдэг хамтарсан брэнд нэртэй байх бөгөөд “Luxurious, Genius and Legendary” гэдэг үзэл санаагаар Монгол үндэстний сэргэн мандлыг бэлгэдсэн, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалыг эх орондоо эхлүүлсэн хамгийн эхний төсөл байх бөгөөд хэрэглэгчдэд тансаг, ухаалаг хүлгийг өөрийн үндэстний ДНК шингээсэн интерьер шийдлээр боломжийн үнээр хүргэх төлөвлөгөөтэй ажиллах ажээ.
2020 оны 5 дугаар сараас эхлэн шинэ нисэх буудлын хурдны замаар Монголд угсарсан суудлын автомашин давхихаар болж байгаа баярт мэдээг Монголд түмэндээ хүргэж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.