Эдийн засаг
Их, дээд сургуулийн 30 багш олон улсын эрхтэй мастер багш боллоо
Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Сингапурын политехникийн сургууль дээр зохион байгуулагдсан ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш бэлтгэх сургалт амжилттай зохиогдлоо.
Сургалтад:
- Монгол Улсын Их сургууль
- Хөдөө аж ахуйн их сургууль
- Шинжлэх ухаан технологийн их сургууль
- Соёл урлагийн их сургууль
- Боловсролын их сургууль
- Үндэсний батлан хамгаалахын их сургууль
- Техник технологийн дээд сургуулийн нийт 30 багш хамрагдаж мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй боллоо.
Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит үр дүнтэй танилцуулах, өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх, CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”, “Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 лаборатори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн, косметикийн төв, Ази номхон далайн ундаа үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний үйлдвэржилтийн төвөөр зочлов
БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн М.Энхээ багуудаа ахлан оролцсон юм.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад15 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм20 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна