24 баримт
“Цэнхэр дуулгатан”-уудын “Атман”
Монголын зэвсэгт хүчинд дэлхийн мэргэшсэн цэрэг буюу албан ёсны хэллэгээр рейнжер офицер гурав байдаг. Тэдний нэг нь Д.Ганзориг. Тэрбээр саяхан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдлоо. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Монголын “Цэнхэр дуулгатан”-уудын атман хэмээх тодотголыг зүүж ирсэн тэрбээр манай улсын зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн он жилүүдийн дийлэнхтэй хамаардаг. Түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт-1: Бригадын генерал Д.Ганзориг нь 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хот дахь цэргийн академийг амжилттай суралцан төгсчээ.
Баримт -2: 2001-2002 АНУ-ын Жоржиа муж дахь Форт Беннинг цэргийн баазад явган цэргийн офицерын үндсэн дамжаа болон ренжерийн сургуулийг дүүргэсэн байна.
Баримт-3: Мөн 2007-2008 АНУ-ын Тэнгисийн явган цэргийн команд штабын коллежид мэргэжил дээшлүүлсэн юм.
Баримт-4: Харин 2011-2012 АНУ-ын Армийн Дайны коллежид суралцжээ.
Баримт-5 : Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997- 1998 онд явган цэргийн тусгай батальонд штабын офицер ажиллаж байжээ.
Баримт-6: 1998-2002 явган цэргийн батальонд сургагч багшаар ажиллаж байгаад 2002-2003 онд Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч даргаар томилогдсон байна.
Баримт-7: 2002-2003 Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2006 ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст мэргэжилтэн, 2006-2010 Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн даргаар ажиллаж байв.
Баримт-8: 2010-2012 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт, 2012-2014 ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч даргаар ажиллаж байгаад 2014-2019 ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Баримт:9 Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.
Баримт -10: Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Цэргийн мэргэжлийн удирдлагын хамгийн дээд байгууллага бол Зэвсэгт хүчний жанжин штаб ийм учраас маш их хариуцлагатай сахилгатай бэлэн байдлыг хангах хамгийн чухал шүү. Д.Ганзориг генералын хувьд бол энэ бүх шалгуурыг хангасан. Тиймээс дэмжиж байна” гэж байв.
Баримт-11: Тэрбээр ОХУ, БНХАУ, АНУ-д цэргийн мэргэжлийн эрдэм дүүргэсэн манай Зэвсэгт хүчний шилдэг боловсон хүчин.
Баримт-12 2015 оны долдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзоригт бригадын генерал цол олгосон байдаг.
Баримт-13: Тэрбээр “Төрийн дээд цол хүртсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Энэ бол их хувь тавилан юм. Тэр дундаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын үйл ажиллагаа хамтын хүчинд талархаж байна” хэмээн хуваалцаж байв.
Баримт-14: Монголын Зэвсэгт хүчинд дэлхийн мэргэжсэн цэрэг буюу албан ёсны хэллэгээр рейнжер офицер гурав байдаг. Тэдний нэг нь Д.Ганзориг генерал.
Баримт-15: Генерал Д.Ганзориг “Нэлээд хэдэн оронд рейнжерийн дамжаа гэж бий. Тэр дотроос хамгийн хүнд шалгууртай нь АНУ-ын Рейнжерийн дамжаа. АНУ-ын Зэвсэгт хүчний салбар бүр өөрийн тусгай хүчинтэй. Тэдний нэг төрөл нь рейнжер. Түүх сөхөхөд америкууд дэлхийн хоёрдугаар дайны дараа 1950-аад оны Вьетнамын дайны үеэс эхлэн рейнжерүүд бэлтгэж эхэлсэн байдаг. Ингэхдээ Английн тусгай хүчний сургалт болон зарим хөгжсөн орнуудын цэргийн сайн сайн хөтөлбөр, шалгууруудаас сонголт хийн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байдаг юм билээ. Өнөөг хүртэл энэ хөтөлбөр нь өөрчлөгдөөгүй гэхээр үнэхээр цаг үеийг давсан, хатуу шаардлага хангасан хөтөлбөр гэдэг нь ойлгомжтой. Харин энэ хөтөлбөрийн бүх шалгуурыг давсан хүн рейнжер гэж цоллуулах эрхтэй болно. АНУ-ын армийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй, хамгийн хатуу шалгуур давсан, хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Зэвсэгт хүчнийхээ гол тулгуурын нэг нь рейнжерүүд” гэжээ.
Баримт-16: Генерал Д.Ганзориг 2002 онд АНУ Рейнжерийн дамжааг дүүргэж байжээ. Түүний араас хурандаа С.Түвшинбаяр, хурандаа Л.Гантөмөр нар тус дамжааг амжилттай төгсч байсан.
Баримт -17: Тэрбээр орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг.
Баримт-18: Түүний аавыг Р.Довчинсүрэн гэдэг. Дэд хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарч байжээ. Цэрэгт татагдан НАХЯ, Ардын армид ажиллаж байсан. ЗХУ-ын Улс төрийн академийг төгсч ирээд Ардын армийн 134 дүгээр пуужингийн дивиз, 028, 065 дугаар ангид ажилласан байдаг. Хамгийн сүүлд нь Ардын армийн улс төрийн газарт ажиллаж байжээ. Удам дамжсан цэргийн хүн болж, шилдэг офицер болоход аавынх нь сургааль захиас хамгийн их нөлөөлсөн гэдэг.
Баримт -19: Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс анх оролцоход Д.Ганзориг залуухан офицер алба хаахаар явж байжээ. Энэ талаараа “2000 онд “Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааны \”ЦЕНТРАЗБАТ-2000\” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцох болсон. Тус салааг удирдан явах хүндтэй үүрэг надад ногдсон. Тус сонголтыг нэлээд хэд хэдэн хүнтэй харьцуулан бодож байж Г.Рагчаа генерал гаргасан юм билээ. Нэгэнт дарга нар тушаасан учраас салаагаа удирдаж оролцсон. Бидэнд энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл бага, зөвхөн хоорондоо ярилцаад, өөрсдөөрөө туршилт хийж энхийг дэмжих хээрийн сургуульд оролцсон” гэжээ.
Баримт -20: Тэрбээр “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэж хэлэх дуртай. Энэ үг нь мөн л цэргийн алба, амьдралтай холбогдоно. “ Цэргийн алба хаахаар цаг хугацаа алддаг гэж зарим залуучууд ярих юм. Харин түүний оронд цэрэгт явах идэр залуус маань сошиал ухаад, солонгос кино үзээд цаг хугацаагаа алдаад байгаа юм биш үү. Харин ч цэргийн алба хааснаар хүний хатуу ширүүн гэсэн үг сонсч сурна, хамт олонч болно, багаар ажиллах чадвартай болно. Эх орныхоо түүх, баялаг өв уламжлалын тухай ойлголт, мэдлэгтэй болно. Эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарласан эр цэрэг, эх орны хүү болж ирдгийг цэрэгт явсан залуус маань мэдэх байх. Монгол Улс өнөөдөр улс төр дипломатын аргаар гадаад ертөнцөд амжилтад хүрч байгаа нь манай энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаатай салшгүй холбоотой. Энэ бол Монголын Зэвсэгт хүчний, цаашлаад энхийн сахиулагчдын маш том гавьяа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон хэлж байсан аж.
Баримт -21: “Монгол цэрэг” гэсэн брэндийг НҮБ-ын болон эвслийн цэргийн ажиллагаанд бий болгож чадсан гэж боддог аж. Монгол цэргүүд зохион байгуулалтаараа үнэлэгдлээ. Үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн ур чадвараараа үнэлэгдлээ. Энэ бүхний цаана цэргийн багийн захирагч нарын ур чадвар, хичээл зүтгэл байдаг нь ойлгомжтой.
Баримт- 22: Бригадын генерал Д.Ганзориг гурван удаа энхийг дэмжих ажиллагаанд оролцож байжээ.
Баримт -23: 2001-2002 онд Баруун Сахар дахь НҮБ-ын MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагч, 2004-2005 Олон улсын эвслийн цэргийн “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд ажиллагааны офицер, 2006-2007 Сьерра Леонд явагдсан НҮБ-ын UNAMSIL-UNMIL ажиллагаанд цэргийн багийн захирагчаар энхийг дэмжих ажиллагаанд оролцож байв.
Баримт -24 : ЗХЖШ-ын даргын ажлыг хүлээж аваад удаагүй байгаа Бригадын генериал Д.Ганзориг Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил зүтгэжээ.
Тэрбээр хэвлэлд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй “нууцлаг” эрхмүүдийн нэг. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг ЗХЖШ-ын даргад нэр дэвшүүлж, томилуулсан. Тиймээс ЗХЖШ-ын дарга бригадын генериал Д.Ганзоригийг Ерөнхийлөгчийн “хүн” учраас “арын хаалгаар” томилогдлоо гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Шинэхэн албандаа тухалсан генериалыг үүрэгт ажлаа хэрхэн, яаж хийхийг ард түмэн харж байгаа. Учир нь төмөр замын бүтээн байгуулалт өрнөх үү эсвэл зогсох уу гэх асуулт одоогоор хариултгүй үлдэж байгаа юм. Түүнчлэн эх орноо хамгаалахаар тангараг өргөсөн эр цэргүүд энх цагт амь эрсэдсээр байгаа нь эмгэнэл. Батлан хамгаалах салбараас бараан мэдээ шил шилээ даран гарч 2019 он гарснаар зургаан цэрэг харамсалтайгаар хорвоог орхиж, эцэг эхчүүд, эхнэр хүүхдүүдийн нулимс хатаагүй байгаа. Өнчрөл гунигт автсан хүмүүс шаналлаар дүүрэн өдөр хоногийг өнгөрөөж байхад хариуцлага алдсан дарга нар хээв нэг ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Үүнээс энэ салбарт хариуцлагын тогтолцоо хэрэгжихээ больж, эрдэнэт хүний амь нас эрсдэх нь энгийн үзэгдэл мэт болж байгаа нь даанч харамсалтай. Зэвсэгт хүчний салбарт 29 жил зүтгэсэн таныг хариуцлагын тогтолцоог чангатгаж, тангараг өргөсөн цэргүүдийг өөрийн үр хүүхэд шигээ хайрлахыг хүсч байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.