Эдийн засаг
Гялсбанкны урамшуулалт аяны эхний нэг сая төгрөгийн эзнийг баасан гарагт тодруулна
Төрийн банкны хамт олон АРВАН жилийн ойгоо угтан Гялсбанкны АРВАН харилцагчаа тус бүр НЭГ сая төгрөгөөр урамшуулна. Хэрэв та тус урамшуулалт аянд оролцохыг хүсвэл Гялсбанк үйлчилгээгээр хоёроос дээш гүйлгээ хийсэн байхад л хангалттай ба урамшууллын эздийг 7 хоног бүр цахим хэлбэрээр https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар тодруулах ба эхний нэг сая төгрөгийн эзнийг 2019.10.11-ний баасан гарагийн 16 цагт тодруулна. Мөн Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй харилцагч байгаа бол 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Гялсбанк үйлчилгээндээ үнэгүй бүртгэн бэлэг барьж байна.
Харилцагч Гялсбанк үйлчилгээг интернэт холболттой үед ibank.mn сайтаар болон State bank аппликейшнээр, интернэт холболтгүй үедээ гар утасны Сим-д суулгасан Төрийн банкны цэсээр, эсвэл мессеж илгээж, санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой.
Үүнд:
- Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх;
- Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх;
- Гадаад шилжүүлэг илгээх;
- Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй үзүүлэх зорилгоор Гааль, Нийгмийн даатгалын төлбөр, тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал гэх мэт бусад төлбөрийг төлөх;
- Хадгаламж, барьцаалсан онлайн зээл авах, зээл төлөх болон зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцах;
- QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх;
- Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах;
- Картаа хаах, нээх, интернэт пин код авах;
- Арилжааны хэлцэл хийх;
- Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх;
- Гүйлгээний лимит нэмэх, алдаатай гүйлгээний хүсэлт илгээх;
- Ухаалаг утасны хурууны хээ болон царай таних технологийг ашиглан үйлчилгээнд нэвтрэх, гүйлгээ хийх гэх мэт давуу талтай юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.