Эдийн засаг
Математик, статистик загварчлалын улсын хоёрдугаар уралдаан болно
“Үдийн хоол 2020 – Юу идэх вэ, Илчлэг үү, Шим тэжээл үү?” сэдэвт уг уралдаанд ерөнхий боловсролын ахлах ангийн буюу X-XII ангийн сурагчид багаар оролцох боломжтой аж. Тус уралдаанд оролцох баг нь тухайн сургуулийн X-XII ангийн 3-5 хүртэлх тооны сурагч болон нэг багшаас (тухайн сургуулийн) бүрдэх бөгөөд нэг сургуулиас хэчнээн ч баг оролцож болох юм байна.
Ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхыг хөгжүүлэх зорилготой тус уралдааны бүтээлийг энэ сарын 29-ний өдрийн 16:00 цаг хүртэл math.setguul@gmail.com хаягаар хүлээн авах аж.
Мөн багууд бүтээлээ илгээхийнхээ өмнө www.mat.mn болон www.facebook.com/math.setguul хуудаснаас бүртгэлийн маягт татаж, бөглөөд math.setguul@gmail.com хаяг руу илгээх юм байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.