Эдийн засаг
Их гүрнүүд гадаад худалдааны хэлэлцээрээ үр дүнтэй дуусгаж чадлаа
Хятадын энэхүү буултын хариуд АНУ нь Хятадын 250 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөөд байсан тарифын 5 хувийн өсөлтийг хойшлуулсан байна. Ийнхүү маргааш өсгөхөөр төлөвлөж буй тарифын өсөлт хойшилсноор богино хугацаанд толгой өвтгөсөн асуудал нэгээр ч болтугай арилж байна. Гэхдээ арван хоёрдугаар сарын дундуур 160 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа АНУ хойшлуулах эсэх нь бас л тодорхой бус байна.
Хоёр талын ерөнхийлөгч арван нэгдүгээр сард Чилид болох APEC-ийн уулзалтын үеэр энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулж гэрээ байгуулах юм. Тэр хүртэл хоёр талын ажлын албад гэрээгээ бэлдэж бэлтгэл ажлаа хангах аж.
JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley гэх зэрэг дэлхийн аварга санхүүгийн байгууллагууд үүсээд буй нөхцөл байдлыг эерэгээр харж байгаа ч, энэ нь асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг биш бөгөөд АНУ ба Хятадын харилцаа муу хэвээр байгааг онцолж байна. Тэд энэхүү хэсэгчилсэн тохиролцоо нь зах зээлд эерэг уур амьсгал авчирч байгаа ч унаж буй эдийн засгийн өсөлтийг эргээд өсгөхөд хангалттай нөлөөлж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
“Нөхцөл байдлыг ажвал хүндэрч байсан гадаад худалдааны дайн бага зэрэг зөөлөрч байгаа ч хоёр талын бие биедээ ногдуулсан тарифын хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй тул эдийн засгийн сулрал үргэлжлэх эрсдэлтэй байна. АНУ нь зөвхөн нэмэхээр төлөвлөж байсан тарифаа хойшлуулсан болохоос биш ногдуулаад байсан ямар нэгэн тарифаа бууруулах эсвэл тэглэсэнгүй. Иймд цаашид ч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх эрсдэл бодитоор байсаар байна. Энэ нь дунд ба урт хугацаанд алтны ханшийг өсгөх, газрын тосыг нам түвшинд байлгах үндсэн шалтгаан болох бол хөрөнгийн зах зээлд болзошгүй уналт үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна. Бидний энэ сард анхаарал хандуулах ёстой дараагийн чухал зүйл бол компаниудын гуравдугаар улирлын санхүүгийн тайлан болоод АНУ-ын ХНС-ийн мөнгөний бодлогын хурлын шийдвэр байх болно. Мөн Брекситын асуудлыг орхиж болохгүй” гэж Голомт банкны Гадаад Арилжааны Албанаас мэдээллээ.
1 унц алтны ханш 1,486 орчимд хэлбэлзэж байна
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.