Эдийн засаг
980 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний есөн сард 421,500 хүнд 218.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 227.0 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 113.7 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.3 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
- 68.2% – хөгжлийн бэрхшээлтэй
- 26.3% – тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
- 5.3% – ахмад настан
- 0.2% – 16 насанд хүрсэн одой иргэн байна.
Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 94.5 мянган хүн хамрагдсаны
- 61.0 хувь нь асаргааны тэтгэмжид
- 39.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байжээ.
Энэхүү тэтгэмжид 54.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 26.0 (93.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Энэ оны есдүгээр сард 18 хүртэлх насны 980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.