Эдийн засаг
Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 45%-аар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны есдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулсан билээ. Эндээс мөнгө, зээлтэй холбоотой статистик мэдээллүүдийг хүргэе.
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.9 (0.3%) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 их наяд төгрөг буюу 13.9% өссөн байна. Харин энэ дүнг 2016 оны мөн үетэй харьцуулбал бараг хоёр дахин нэмэгджээ.
Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны есдүгээр сарын эцэст 889.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 35.9 (3.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 39.3 (4.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Зураг 1. Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст, тэрбум төгрөг
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 18.2 их наяд төгрөг болов. Энэ нь өмнөх сараас 105.2 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.1%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны есдүгээр сарын эцэст 985.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.2 (0.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 5.4 (0.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байгаа нь өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан байна.
Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны наймдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 86.6 (0.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (14.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн
- 37.1 хувийг ипотекийн зээл
- 27.1 хувийг цалингийн зээл
- 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
- 10.3 хувийг хэрэглээний зээл
- 6.7 хувийг тэтгэврийн зээл
- 5.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны есдүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59.7 (3.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 613.5 (45.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
Зураг 2. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.6 пунктээр өсөж. Нийт чанаргүй зээлийн 80 гаруй хувь нь хувийн салбарт хамаарч байгаа бол үлдсэн нь иргэдийн зээл байгааг дээрх зураг харуулж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.