Эдийн засаг
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (TSX:ERD; MSE:ERDN) нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хувьцаанд хөрвөх нөхцөлтэй 6.6 сая канад долларын үнийн дүн бүхий зээл авах гэрээ байгуулсан болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хаалттай хүрээнд нэмэлт үнэт цаас гаргах замаар 1.6 сая канад долларын үнийн дүн бүхий хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй тухай тус тус мэдэгдлээ. Нийт 8 сая канад долларын дүн бүхий энэхүү нэмэлт санхүүжилтийг Хөндий алтны төслийн ТЭЗҮ боловсруулах, дизайн, техникийн зураг төсөл (FEED) гаргах, ордын хайгуул, хөрөнгө оруулалт болон бусад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ талаарх дүрст мэдээг энд, Монгол хэл дээрх хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг энд, Англи хэл дээрх хувилбарыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.