Эдийн засаг
СЗХ-ны 2019 оны ээлжит хуралдаан болов
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит 15 дугаар хуралдаан болж нийт 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар ”Прайм финанс капитал”, “Дуусашгүй баян далай” Хадгаламж зээлийн хоршоодод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэр бүхий ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлийг нэмж олгов.
Мөн “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, нэр бүхий ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Хуралдаанаар зарим даатгалын компанийн оноосон нэр, албан тушаалтны өөрчлөлт, төлөөлөгчийн газар, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг бүртгэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.