Эдийн засаг
Худалдаа хөгжлийн банкны “Хязгааргүй мөрөөдөл” төсөл амжилттай үргэлжилж байна
Монгол улсын ууган арилжааны ХХБанк 29 жилийн ойгоо угтан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд ирээдүйн эзэд болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах Ерөнхий боловсролын 300-н Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн
- Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэг,
- Баянзүрх дүүргийн 14-р сургууль
- Чингэлтэй дүүргийн 117-р сургууль
- “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн номын санг тохижуулан хэрэгцээтэй номоор баяжуулж 8800 гаруй багш сурагчдын мэдлэг боловсролд бодитой хувь нэмэр орууллаа.
Монгол улсын ирээдүйг цаашид гэгээлгээр авч явах, Дэлхийд олон салбар, чиглэлд амжилтаараа манлайлахад хүүхэд, залуучуудын боловсрол хамгийн чухал байдаг учир ХХБанкны хамт олон энэхүү хөтөлбөрөө баяртайгаар үргэлжлүүлэх болно.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.