Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компаниудын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийх
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 29.1-д “Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний охин компаниудын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийлгэх зорилгоор олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах гэж байгаа тул аудитын үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны 2019 оны хагас жилийн болон жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж, холбогдох дүгнэлтийг гаргана.
- Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь тус аудитын үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Олон улсын нэр хүнд бүхий байгууллага болохыг нотлох гэрээ болон тухайн сүлжээ байгууллагад гишүүний татвар төлсөн баримт;
- Банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /үйлчлүүлэгчтэй байгуулсан аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ, гүйцэтгэсэн ажлын даалгавар, ажлын чанарын талаар өмнөх 2 үйлчлүүлэгчдийн тодорхойлолт/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
- Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
- Татварын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын тодорхойлолт /албан бичгээр/;
- 2017, 2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;
- 2017, 2018 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 90%-аас багагүй байх;
- Аудитын багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын зэрэг, мэргэшлийн гэрчилгээ, сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулсан ажлын туршлагыг нотлох баримт;
- Аудитын баг дахь партнер, менежер, ахлах аудитор болон аудиторуудын 3-аас доошгүй гишүүн нь банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр санхүүгийн тайлангийн аудит хийж байсан 3-аас дээш жилийн туршлагатай байх;
- Компанитай холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд /татвар, нийгмийн даатгал, харилцагч банк, хуулийн этгээд/-аас лавлагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн албан мэдэгдэл болно.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Энхтайваны өргөн чөлөө-19, 11 давхар, Утас :70130513 Факс:
Веб сайт:www.dbm.mn

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.